Сурахад суралцах нь

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Сурахад суралцах гэдэг чинь бүх юм.

Би гадны нэртэй их сургууль төгсөөгүй, үнэтэй төлбөртэй хувийн арван жил дүүргээгүй, TOEFL,IELTS оноогүй, дуртай хүссэн мэргэжлээрээ ч ажилладаггүй, гэхдээ мөр бүтэн амьдарч байгаа, та нарын л нэг адил Монгол. Би хэдий хэлний боловсролоо тултал эзэмшиж, гадны их сургууль дүүргээгүй ч орчин цагийн шилдэг боловсон хүчнээр бэлтгэгдэн ирж байгаа хүүхдүүдээс дутахгүй байгаагийн шалтгаан нь би нэг л зүйлийг сайн сурснаа ойлгосон юм. Сурахад л суралцсан юм билээ.

Чиний хэдэн настай, ямар бооломжоор дутмаг, хэн юу байх чинь хамаагүй гол нь энэ чадвар л цаашид хэн байхыг чинь тодорхойлдог гэдгийг хэзээ ч% бүр хэзээ ч мартаж болохгүй!

Тэгвэл сурахад хэрхэн суралцдаг вэ?

Би хөдөөний дунд сургуулийн 8-р ангиас Улаанбаатарын сургуульд шилжин суралцахаар болсон юм. Тэр жил яагаад ч юм би нэг л дутуу, тэнд очоод хоцрогдох юм шиг санагдаад тэр зуны амралтаараа англи хэл сурахаар шийдсэн юм. Хотын хүүхдүүдээс дутахгүй байх санаатай. Хөдөө ямар англи хэлний курс дамжаа байх биш, миний багад ямар интернет утас хөгжсөн байсан биш. Надад олдсон нь ердөө ээжийн маань иэргэжил дээшлүүлэхээр Улаанбаатарт сурсан англи хэлний сургалтад сууж тэмдэглэл хийсэн зузаан ногоон дэвтэр байлаа. Азаар ээж маань маш сайн тэмдэглэл хийсэн байсан тул бүтэн тэр дэвтрийг ба бэгүй хуулж бичиж хэдэн үгтэй болсон юм. Хажуугаар нь Хятадын Pheonix суваг кабелийн сувгаар гарна. Тэр сувгаар төрөл бүрийн солонгос драма доороо англи subtitle-тай гардагийг үздэг байлаа. Ингэж л англи хэлний зах зухтай болсон. Улаанбаатарын 10 жилд ороод хотын хүүхдүүдээс юугаараа ч дутсангүй. Үнэндээ би маш өндөр хүлээлттэй өөрийгөө бэлдсэн байсан тул эхний жил хотын сургууль үнэхээр миа санагдсаныг нуух юун. Миний хүлээлтээс хамаагүй хоцрогдсог байсан юм. Гэхдээ л би урваганаж болье, таалагдахгүй байна гэж гомдоллож дахин шилжээгүй ээ. Дуугүй л шийдвэрийнхээ шийтгэлийг амссан. Би хоцрогдох ёстой байтал тэд надаас хоцорсон байсан юм. Яахав дээ, одоо. Би цизикдээ дуртай, олимдиадад бэлтгэгддэг байсан тул хотод бүр илүүг хүлээтэл тийм зүйл ч болсонгүй. Хичээл дээрээ 100 гарахаас хэтэрсэнгүй. Гэхдээ л физикдээ туйлын дуртай. Төгсөөд инженерийн сургуульд сурч байхдаа их сургуулийн номын сангийн физикийн номуудыг уншиж оюуны цангаагаа тайлсан сан. Тэр номууд дунд сургуулийн маань номын санд байсан ч болоосой л гэж хүсч байж билээ. Хэхэ

Хүн үнэхээр хүсэх л юм бол сурах арга хаа сайгүй байж л байдаг. Бүр интернэтгүй үед ч байсаар л ирсэн. Харин одоо бол бүх зүйл өөр чи хүсэх л юм бол ямар ч программыг, хэлийг, хоолыг юуг ч интернэтийн ачаар сурч болно. Гайхалтай биш гэж үү?

Хичээлээ ч тултал нь хийх боломжтой байхад та нарын дүнгийн голч буурсаар байгааг би гайхаад байх юм?

Ажил дээр гараад сурсан бүхэн чинь хэрэг болохгүй, онол хэвээрээ үлддэг хэдий ч та нар зүгээр л хичээлээ хамгийн сайнаараа хийхийн төлөө хичээж явахдаа ямар их зүйлийг сурдагийг ойлгох хэрэгтэй. Би дээрх жишээгээр тайлбарлалаа. Зүгээр л хичээлээ хамгийн сайнаараа хийхийн тулд ямар нэг хэлний зах зухаас мэддэг байх шаардлага гарна. Ядаж хайсан зүйлдээ оновчтой арга зам олохын тулд олигтойхон key word ашиглаж GOOGLE-дэж сурна. Цэгцтэй сурахын тулд тэмдэглэл хөтөлж, зураглал гаргаж, илтгэл бэлдэж office программуд дээр ажиллаж сурна. Ажил дээр гарсан хойно чинь зүгээр л excel-н skill чинь ямар олон зүйлийг шийдэж өгөхийг та нар төсөөлөх ч үгүй. Excel -ээ хүртэл youtube-дэж байгаад ч болох нь ээ сайжруулах л хэрэгтэй. Энэ мэт хичээж явахдаа чи юуг хаанаас хайж олохоо гол нь мэддэг болно. Юуг дэлгэрүүлэн сурч, юуг орхихоо ч мэддэг болно. Ингэж сурахгүйгээр, сурахад сурахгүйгээр чи 50орны хэлтэй, 5 улс дамнаж сурсан байгаад ч амжилт олохгүй. Энэ үнэн шүү. Учир нь аль ч комданид над шиг баачканууд байгаа. Юу мэдэхгүй байгаагаа мэдэнгүүтээ сурчихдаг баачканууд чинь чамаас өрсчихнө.

Юу үнэн гэхэр, Гөрөөс хэр хурдан хурдлахдаа биш, харин хамт уралдаж байгаа гөрөөснүүдээсээ хэр хурдан байх л чухал байдаг юм шүү дээ амьдрал дээр.

Үхтлээ сурахад суралцах хэрэгтэй. Их удаан сурсан хүмүүс ядаж ганц чадвартай байдаг. Хурдан тогтоогоод, хурдан анализ хийгээд, хурдан мартдаг. Энэ чадвар аль ч ажлын байран дээр хангалттай ур чадвар шүү.

За тэгээд хамт уралдахаар бэлтгэгдэж байгаа Харвард, Ейлын оюутнуудтай өрсөлдөхийн тулд сурахад л суралцах зас байна даа, хонгор минь.

Ланд крузерээс юугаар дутах вэ?

Cheers,

мөн таалагдвал олон clap дарах тусам туулай нь баярлана аа ;)

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet