Сормуус уртасгах арга

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Ээжийн маань олон зөвлөгөөний нэг нь сормуус үс уртасгахад хэрэглэдэг байсан кастровын тос.
Ээжид байхгүй зүйл гэж үгүй. Нэг очиход л энэ сайн, тэр сайн гээд элдэв зүйл авснаа гайхуулсан суудагсан. Өөрөө ч олон зүйл туршиж үзэх дуртай. Тэгээд нэг удаа очтол үс сайн ургуулдаг гэнэ гээд кастровын буюу техникийн тос Хойноос буюу оросоос ирсэн хүнд захиж авчруулсан гээд аваад тавьчихсан байсан юм. Үүнийг хэрэглэж үзтэл үнэхээр ургуулдаг юм билээ.
Найрлагад нь юу агуулагддагийг мэдэхгүй ч би хөмсөг, сормуусандаа түрхэж байсан. Нүдэндээ оруулахаас болгоомжлох ёстой л байх. Гэхдээ сормуусанд хэрэглэхэд нэг ч муу нөлөө гараагүй ээ. Харин идэж ууж л болдоггүй юм гэнэ билээ. Кастрын тос хөмсөг сормуусыг ургуулахын хувьд бол ургуулна. Гэхдээ мэдээж нүд бүрхтэл ургуулахгүй ээ. Хэхэ. Бас их удаан тууштай хэрэглэж байж л үр дүнгээ өгнө. Гэхдээ нэг сул тал нь сормуусыг бол одоо байгаа үснүүдийг нь л ургуулна уу гэхээс биш өтгөн бол болгоддоггүй юм билээ шүү. Ер нь хэдүүлээ байгаа юмаа байгаагаар нь байлгачихгүй яачирчихсан улс вэ?
Сормуус байсан ч ургуулна гэнэ, хөмсөг байсан ч өтгөн эсвэл шингэн, зурна, шивүүлнэ, нүд байсан ч онин бүлцэн, том жижиг гэж голно. Ер нь бол хүний царайг яг л нэг баачка зурдаг юм шиг л бүтдэгт би жоохон байхын л итгэдэг шд. Хүн бүрийг сайн ажиглавал нүдэндээ таарсан ам хамар, ам хамартаа таарсан толгойн хэлбэр, шанаатай байдаг. Харин бид нүдээ л томруулчихвал, үсээ л өтгөрүүлчихвэл гэж ирээд л шуналтана. Зүгээр л чамд тааруулаад заяачихсан байхад даа гээд зурсан хүн нь тайлбарласан ч тоохгүй, гэж мэгээд…
Сормуусаар бас хамаагүй оролдож болохгүй ээ, эхлээд нүдний эмчид хараагаа шалгуулахдаа сормуусныхаа ургалтыг нэг үзүүлчихэд гэмгүй. Миний нүд маш их хуурайшиж, улайдаг байлаа. Одоо ч улайдаг л даа.хэхэ. Ер нь надад хуурайшдаггүй зүйл байхгүй ээ, нээрээ. Далайн эрэгт л хэвтэж байхаар төрсөн юм шиг байгаа юм, хохо. Тэгээд нүдний эмч эгчдээ хэлээд үзүүлсэн чинь сормуус нь угаасаа дотогшоо ургадаг юм байна, тэгэхээр нүдээ хуурайшуулж улайлгаад байгаа юм гэсэн. Ийм тохиолдолд нүдний хиймэл нулимс ( гэхдээ V-ronto биш) дусааж байнга чигшүүлэх ёстой гэнээ. Яах ч аргагүй гэсэн. Манай хүүгийн сормуус бас ийм. Манай хүү үргэлж л нүдээ нухаад байдаг юм. Нүд нь хуурайшсаных юм билээ. Хүүхдийн чинь нүд янз бүр болоод нүд амаа нухаад байвал мэргэжлийн нүдний эмчид хандаж, зориулалтын дусаалга эм бичүүлж аваарай.
Тэгээд би нэг арга олсон юм. Сормуусны хими хийлгээд хүчээр дэрвийлгэчихээр нэг хэсэгтээ нүд хуурайшихгүй амар л байдаг байлаа. Гэхдээ олон хийлгэвэл унаж дуусах юм шиг санагдаад одоо дусаалгатайгаа л найзалж байгаа. Угаасаа унжих дуртай сормуусыг ч хэлэх үү, хими ээ удаан ч барьдаггүй юм дөө. Тэгээд нүүр амаа будмаар санагдсан үедээ сормуус дэрвийлгэгч төмрөө бага зэрэг халаагаад дэрвийлгэчихээр өдөртөө хангалттай барьчихдаг юм. Энэ аргыг мэдэхгүй хүн байхгүй л байлгүй.
Ер нь бол махнаас нүд, яснаас шүд гэдэг болохоор нүдээрээ нэг их оролдоод хэрэггүй л гэж зөвлөмөөр байна. Яг чиний жижигхэн, шулуун хамарт тохирсон жижигхээн нүд, өтгөн богинохон сормуус, том хамарт чинь тохирсон живүүн нүд, чих, том хацарт нь зориулсан юм шиг яагаахан туяа, жижигхэн эрүүнд нь тохирсон жөмбөгөр уруул заяадагт л итгээрэй. Нэгийг нь л өөрчлөхөд тохиргоо нь алдагдаад ажиллахаа болих тоглоом шиг… Тэгэхээр байгаа бүхэн чинь байх байрандаа байх л ёстой байхгүй юу.
Тэр мөнгө нь ихдээд үрж мэдэхгүй нүүр амаараа оролдсон оддыг л хар. Нэг л зүйлээ өөрчилсөн дахиад энийгээ, дараа нь тэрийгээ гэсээр байгаад аурагүй нүүртэй болчихсон байдаг даа. Тэр чинь зориулаад өгсөн зүйлийг нь зассанаас л үүдэлтэй. Тохиргоогоо алдчихаж байгаа юм. Тийм их засвартай аурагүй нүүрийг зураачид зурж чадахгүй гээд бод доо? Сонин байгаа биз? Сайн зураачид хүний нүүрийг биш аураг нь зурдаг юм билээ шд.
Харин нүдний цагааныг цагаанаар хадгалах тухай дараагийн бичлэгт оруулья. Энэ бол өөр асуудал шүү. Арчлах хэрэгтэй.
CHEERS and MERRY CHRISTMAS.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet