Системтэй мэдлэг

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Системтэй мэдлэг биш л бол чиний мэдсэн бүхэн чинь тусаа өгөхгүй!

Яагаад гэж үү? Ийм л байдаг.

Та нар өмнөх бичлэгт зөвлөсөн Баабарын “Дори идэр дүүдээ хандах нь” номыг уншсан бол тэнд ч бичээтэй байгаа. Системтэй мэдлэг гэдэг чинь жинхэнэ мэдлэг.

Та нар бод л доо, хэдэн тоо нэмж хасаж сурчихаад өөрийгөө тэгс математикч болсон мэт ойлгоод тригонометр, геометрыг алгасаад дээд математик бодож инженер болох уу? Үгүй л байхгүй юу. Баллетад явсан ч, юу ч шинээр сурсан системтэй мэдлэггүй л бол чи үр дүнг нь хэзээ ч үзэхгүй. Баллетийг хөлөө эргүүлэх, өвдгөө чангалах, нуруугаа барих, гараа барих үндсэн техникүүдийг нь эзэмших гэж хүн 1–2 жил зарцуулдаг. Үүнийг эзэмшихгүйгээр балет бүжиглэхгүй л байхгүй юу. За бүжиглэсэн ч тэр нь балет биш болчихно. Яагаад гэвэл үндэс суурь нь байхгүй. Үүнтэй адил бүх зүйлд систем, дараалал гэж бий.

АНУ сэтгэл мэдрэлийн өвчтэй юм шиг хүмүүс дүүрэн орон. Тэрийг нь зүгээр захын нэг киноноос нь л харахад ойлгомжтой. Тэр олон зуун хүнд им юм байлгүй яахав гэвч, яагаад Хятадад гудмаар нэг сэтгэцийн өвчтэй хүмүүс байхгүй байгаа юм?

Энэ чинь дээрх системт мэдлэгийн хомсдлоос болж байгаа байхгүй юу. Системгүйгээр, балетын үндсэн техникийг сурахгүйгээр хоосон балет бүжиглэдэг болно гэж мөрөөдөж болно л доо, шууд бүжгийг нь заалгаад явсан ч болно. Гэхдээ систем доголдсоноос хэзээ ч чиний бүжиг 100% балет болохгүй. Үүн шиг АНУ системтэй мэдлэггүй хүмүүстээ хоосон Америк мөрөөдөл заадаг. Түүнд хүрэх боломж байгаа мэт итгүүлдэг. Түүнээс нь болж хүмүүс сэтгэцийнхээ эрүүл мэндээ хүртэл алдаж байна шүү дээ. Системгүй явагдаж байгаа юм бүхэн гажуудаж бурууддагийн жишээ. Монголд ч байна. Улс төр. Системгүй улс төртэй болохоор зүгээр л дураараа, санаагаараа явсаар… Бид горыг нь амссаар л байгаа.

Тэгвэл тэр системтэй мэдлэгийг хэрхэн олж авах вэ? гэхээр, мэдээж заавал сургууль, багш гэх мэт боловсролыг дэс дараалалд оруулж, нас биед нь зориулж гаргасан газарт, тийм юм зохиодог хүмүүстэй хамт сурч хөгжих хэрэгтэй. Яагаад зүгээр л бодоод л баяжчихдаг, хүсээд л хийчихдэг байсан юм бол чамайг 12 жил хамгийн дургүй тоог чинь бодуулж яллаад байгаа юм бэ? Эртхэн бодоод,хүсээд баяждаг аргаа л заачихгүй яасан юм бэ?

Сургууль, их сургууль аль нь ч бай, сургалт дамжаа ч бай чамайг системтэй мэдлэгээр хангаж төлөвшүүлэх л гээд байгаа юм. Тийм болохоор чи хүссэн ч, хүсээгүй ч сургуульдаа явах л хэрэгтэй, сурах л хэрэгтэй, бүр маш сайн сурах хэрэгтэй..

Хэдий манай Монголын боловсролын систем тааруу ч ямар ч л байсан системтэй мэдлэг олгодог газар. Сургуульд сурахгүйгээр, их сургуулиа хаяад зүгээр л хийх дуртай зүйлээ олоод амжилтад хүрдэг чинь худлаа Америк үлгэр шүү. Тийм зүйл байхгүй. Тэр бүх мундаг хүмүүс бүгдээрээ хичээл номонд сууж, лекц семинар хэсэж, ментор багшаас асууж байж мэдлэгээ өөрөө системчлэн олж авсан байгаа. Тийм зүгээр л хаа хамаагүй зүйл чихэж байдаг газар нь толгой мөн байлаа ч, түүнийг мэдлэг гэж андуурдаг нь алдаа шүү л гэх гэсэн юм.

Системгүй юм бүхэн алдаатай ажилладгийг үүрд санаарай, хүүхдүүд минь.

Сайн сурж, сайн хүн болж, өөрийгөө л олигтой аваад явдаг болоорой. Бусад нь аяндаа сайхан болно. Амжилт.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet