ПООПРРРРРРРРРРР
Би зүгээр тайван л амьдармаар байна. Гэдэг бодол хэн нэгний загас барих өгөөш болчих үед. Би зүгээр цалингаа хүргээд чимээгүй мөрөөрөө л амьдармаар байна гэдэг хүсэл загасчны тор байх үед. Эвий түүнийг эмнэж чаддаггүй юм гэхэд дэмнээд сүү өргөчихье гэх эхийн сэтгэл,загасны уурга болчих үед…
Би сая хэд хоног хананд өлгөх өөрийн гараар зурсан зургийн ажилдаа шамдаад юу болсныг ч анзааралгүй өнгөрсөн юм. Гэтэл бүр корона мартагдаад сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байдаг байгаа? Би яг л “While you’re sleeping” дээр гардаг комод байсан залуу шиг л сэрлээ. Ухаангүй байж байгаад сэрсэн чинь танихгүй эмэгтэй сүйт бүсгүй нь болчихсон тэгснээ дүүд нь сэтгэлтэй! Whaaaat? Юу болоод байгаа юм бэ? Эхлээд нэг халаадтай хүмүүсийн зураг гүйгээд л байсан. Тоосонгүй. Угаас ийм датамжтай бас дээр нь сошиалын бүх попрогчдыг шууруулсныг бодоход захиалгатай нь тодорхой.Нэг их тоосонгүй. Тэгсэн чинь бүр бөөн халаадтай, нүцгэн хүмүүс жагсаж бариад УОК бүү хэл засаг унагаачихсан ч байх шиг. Хаха. Засаг нь өөрөө “За за би ажлаа бодлоо, дуусаа” гэчихсэн ч байх шиг… Юу бээээ?
Талбай дээр олон л хүн байсан байх. Доорх өгүүлбэртэй бодлогыг бодно уу.
“Би зүгээр л мөрөөдөж байна… Бид нялх биетэй эхэд хатуурхаж чаддаггүй сэтгэлээ гээгээгүй гэж мөрөөдөж байна.” гэх мэт сүжин лоозон барьж халаад өмсөөд тэр эхийн өмнөөс даарч зүдэрч зовж, шаналсанаа гайхсан мөртлөө магад нялх хүүхэдтэй эхнэртээ харьж ч амждаггүй АЖИЛТАЙ ЭР байсан байх. Бас зүгээр л олны анхаарлаас ангид үлдэхгүйн төлөө хувцсаа тайлж, ухаанаа нимгэлж нүцгэн гүйхэд бэлэн СОШИАЛЫН АКУЛ байсан байх. Загасны өгөөшөө чиглүүлэх гэж илгээсэн загасчны НҮДНҮҮД байсан байх. Заримаас ихэнх нь зүгээр л хэрэгт дурлаад дэмий сэлгүүцээд ТААРСАН байх. Тэдний нийлбэрээс 50 дахин цөөн ЭХИЙН ҮНЭН СЭТГЭЛ байсан байх. Талбай дээр жагссан нийт хүний тоо мэдээн дээр байгаа тул тус бүр хэдэн хүн байсныг олно уу.
Би улс төрд дургүй. Ийм болохоор нь дургүй. Тэр 50 дахин цөөн эхийн сэтгэлд хандаж байгаа хар зүрхнээс нь болоод тэр! Бүх зүйлийн ийм цаад санаанд дургүй. Санаагүй үйлдчихэж болдоггүй том болчихсон хүмүүст дургүй. Санааг нь мэдсээр байж юу ч хийж чадахгүй чимээгүй өнгөрсөн өөрсөддөө дургүй. Эцэстээ бүгд бие биедээ дургүй. Эхийн сэтгэл ямар ч буруугүй хэрнээ энэ заваан дургүйчүүдэд хутгалдсанд дургүй!
See you till next election,
Тэр үед Bernie шиг од болчих битүүхэн хүсэлтэй,ккккк