Олимп өөр. Why?

expert.bunny
3 min readFeb 8, 2022

--

Цагаан сараар айлд Өвлийн Олимп үзээд сууж байхад агаа нэгэн Хятад уран гулгагчийн тухай ярьж байгаад сайхан мэдээллээр хангав аа. Кккк. Та нарт миний ах шиг ах байдаггүй нь харамсалтай. Гэхдээ гуниглаад яахав дээ хонгор минь, та нарт би байна.

Тэр гулгагч Олимпийн өмнөх бүх тэмцээн уралдаанд туйлын амжилттай байсан гэнэ. Ер нь тамирчид чинь жил жингээ зөвхөн Олимп бодож бэлтгэл хийхгүйгээр өмнөх бусад тивийн, улсын, хотын тэцээн уралдаануудад оролцох гэж бэлдэхдээ бэлтгэлээ базаадаг юм байна л даа. Гэтэл яг Олимп гэхээр бас хэчнээн зэрэглэл өндөртэй сайн тамирчин байгаад ч бас авчихдаг медаль биш юм гэнээ… Энд тухайн спортын техник, бэлтгэл сайн байх хангалтгүй. Энд СЭТГЭЛ ЗҮЙ гэдэг том даваа гарч ирдэг байна. Би үүнийг сонсоод, “Гүйээ яагаад зүгээр л бусад өмнө нь давчихсан жижиг тэмцээн шигээ оролцчихож болдоггүй байна аа?” гэж бодоод өнгөрлөө. Мэдээж цагаа тулахаар, олон хүний өмнө үг хэлэх, тайзан дээр гарахад сандардаг шиг зүйлс болдог байж магад гэж бодох ч нэг л хачирхалтай санагдаад өнгөрсөн юм.

Тэгээд янз бүрийн сурвалж уншиж судлаад явж байтал ийм нэгэн жижигхэн өгүүлэлтэй таарсан юм.

Нэг удаа, саятан болон залуухан гольфчин ногоон талбайд хамт тоглож таарчээ. Тэгээд саятан залууг сонжиж гольфны нүхэнд 1000$ хийгээд бөмбөгийг нүхэнд хийвэл өгье гэжээ. Залуухан гольфчин ядах юмгүй бөмбөгийг нүхэнд оруулж 1000$ халааслав. Саятан дахин бөмбөгийг амжилттай оруулж чадвал саяны хонжворыг 10 дахин өсгөж 10000$ өгье гэхэд мөн л гольфчин асуудалгүй хожлоо. Харин саятан дахин бооцоог 10 дахин өсгөж 100000$ болгоё гэх санал тавьж мөнгө бэлдэхийг бараалдаа үүрэгдэхэд, залуу гольфчин сандарч эхлэв. Яг л саяын 1000, 10000 хожсон зайнаас бөмбөгийг цохих боловч мөнгөний тооноос сүрдэж залуугийн гар хөл чичирч, зүрх нь салгалсаар энэ удаа алджээ.

Энд юу болсон бэ? гэхээр, яг л миний гайхлыг төрүүлээд байсан Олимпод медаль авч чаддаггүй ч бусад тэмцээнд амжилттай оролцоод байдаг уран гулгагчийн түүх болсон хэрэг.

Энэ нь бид ямар нэг зүйлийг ихээр хүсч эхлэх үед түүнийг алдаж болох тухай айдас мөн адил өсчихдөг. Бидний хүсэл тэмүүлэл өсөх тусам түүнийг алдахтай холбоотой айдас ч өснө. Бид ямар нэг зүйлийг маш их хүсэхээр биелдэггүй дээ. Сонин. Энэ ч мөн дээрх айдастай холбоотой. Хэт их үр дүнг дөвийлгөн бодож алсад хүртэх гайхамшигаа төсөөлr эхлэхэд түүнтэй яг ижил хэмжээтэй айдас дагалддаг гэсэн үг. Энэ нь бид яаж ч хамгаалж чадахгүй тархины хариу үйлдэл юм.

Тэгэхээр нь сэтгэл зүй, оюун санааны удирдлагын талаар зөвлөгчид:

  1. Хүрэх гэж байгаа зорилго, хүсэж буй зүйлсээ жижиглэн шат шатаар хуваах. Хэр их бага болгон хувааж чадна, тэр үед айдас багасна гэсэн үг. Айдас багасвал өөрсөддөө учруулж болох түшгүүр, эрсдлээ багасгана гэсэн үг. Ер нь цаашид хүсэл биелүүлэх бүх төлөвлөгөөндөө ХҮРЭХ ҮР ДҮН=АЙДАС шууд хамааралтайг ойлгож олон шатаар, жижгээр төлөвлөх.
  2. Төсөөллөөрөө сүрдэхээс аль болох зайлсхийх.
  3. Бид ямар ч зүйлийг хүртдэггүй. Харин хариу үйлдэл үзүүлдэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Хариу үйлдлээ ухамсартайгаар чиглүүлэхэд суралцах нь л чухал ажээ. Жишээ нь: Хүн чамайг цохиод авахад уйлсан бол-Уйлах чинь чиний үзүүлж байгаа бариу үйлдэл. Эргүүлээд цохиод авсан ч, тоохгүй өнгөрсөн ч бүгд чиний үзүүлж болох хариу үйлдэл. Харин үүнийг өөртөө хэрэгтэй байдлаар удирдах нь л чиний ажил аж.

Тэгэхээр Олимп шокноос бүгдээрээ ч гэсэн суралцаад ямар нэг зорилго, хүсэл биелүүлэх төлөвлөгөө гаргавал олон жижиг болгон хувааж, олон жижиг шатаар дамжуулж хүрвэл биелэх магадлал нь өсөхийн зэрэгцээ алхам тутмын биелэлтээс авах таашаалтай амьдрах боломжийг олох нь ээ. Ер нь тэгээд амжилт аз жаргал гэдэг чинь хүрэх алсын зорилго биелэх мөчид биш түүнд хүрэх гэж туулж буй замд байгаа юм гээд байгаа шүү дээ.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet