Нүүр жижиг харагдуулах TIPS &TRICKS

expert.bunny
5 min readFeb 7, 2020

--

Нүүр жижиг харагдуулах tips and tricks

Нүүр том байж болно оо. Ингээд төрчихсөн зүйлийг яалтай билээ дээ. Хэхэ

Хүн ямар өөрийн бие, царайг захиалж төрөх биш. Түүндээ таарч амьдрахаас өөр аргагүй. Харин яаж өөрийн сонгоогүй зүйлд таарч зохицож амьдрах вэ? гэдэгт л хүмүүс маш их хүчин чармайлт ухаан гаргадаг байх. Үүгээрээ л бид бие биенээсээ ялгардаг байх. Би өөрийн жаахан мэдрэмж, туршлагыг үндэслэн хэрхэн нүүр томтой ч зохицон амьдарч болох тухай хэдэн зөвлөгөө хүргэе.

  1. Нүүр, толгойн хэлбэрийг засах, өөрийн биед тохиромжтой хэмжээнд харагдуулах, тэнцвэртэй харагдуулах хамгийн гол хүчин зүйл бол үс засалт. Үс сайхан бол зүс сайхан гэдэг зүгээр нэг хоосон үг биш шүү. Үсний засалт маш олон асуудлыг тань шийддэгийг эмэгтэй хүн бүр зайлшгүй ойлгох хэрэгтэй. Тэгвэл үсээ хэрхэн өөрт тааруулж засах вэ?

Би жижигхэн нүүртэй, болохоор ямар ч үс засалт зохидог л доо. Гэхдээ нэн түрүүнд өөрсдийн толгой, нүүрний хэлбэрийн ерөнхий галбирыг тогтоох хэрэгтэй. Интернэтээр дүүрэн байгаа.

Нүүрний хэлбэр ойлголтууд.

Нүүрний хэлбэрээ тодорхойлохын тулд духны хэсгийн өргөн, хацарны товгор ясны хэсгийн өргөн, эрүүний хэсэг, нүүрний урт гэсэн хэмжигдэхүүнийг голчлон авч үзнэ.

Өөрсдийн царайнаас эдгээр хэмжээнүүдийн хамгийн өргөн эсвэл урт хэсгийг тодорхойлно. Хамгийн өргөн хэсэг чинь хацарны өргөн бол дугариг буюу round хэлбэрт, духны хэсэг өргөн бол oval хэлбэрт харьяалагдана гэх мэт. Эсвэл нүүрний уртын байдлаар өргөнөөсөө хэт урт нүүртэй бол oval хэлбэртэй рүү, нүүрнийхээ өргөнтэй ойролцоо урттай бол round хэлбэрт хамаарна.

Эндээс харвал хүний нүүрний хэлбэр ерөнхийдөө round & oval хэлбэртэй байдаг байх нь. Харин энэ нь дотроо эрүүний байдал бас бус шугамын байдлаас хамаарч олон янз бий.

  1. Дугуй царай

Дугуй царай бол бараг симметрик, нүүрний өргөн ба уртын хэмжээний харьцаа ойролцоо буюу хааш хаашаагаа адил урттай, ямар нэг хурц өнцөг үүсгээгүй дугуйдуу царайг хэлнэ. Шанааны ясны өнцөг эдргүй.

Ийм царайтай оддын жишээ байна.

Ийм царайнд шаталсан үс болон, pixie тайралт зохьдог. Ийм царайнд голоор нь хуваахад нүүрний 2 талруу унжиж орж ирэхүйц шаталсан үс маш сайхан зохьдог. Энэ нь царайг нарийсгаж өгдөг байна.

  1. Square face shape

Таны царай ийм дөрвөлжиин хэлбэрт хамаарагдах гол үзүүлэлт бол таны духны өргөн, хацарны өргөн, шанааны өргөн бараг нэг адил өргөнтэй байх ба эрүү шанааны хэсэг хурц эргэсэн өнцөгтэй байдаг байна.

Гол төөлөлөгчид: Demi Lavato, Camerion Diaz, Lucy Lui

Зохих үс засалт: эрүүнээс доош урттай bob, эрүүнээс доош шатлалтай үс засал, хамгийн зохимжтой хуваалт нь аль нэг хажуу талаас хуваасан үс, хажуу тийш налсан урт челкатай үс болон хажуу налуулсан эрэгтэй халимаг зохино.

  1. Diamond хэлбэр

Энэ төрлийн хэлбэртэй бол таны дух хэсэг болон эрүү хэсэг харийссан. Нүүрний хамгийн өргөн хэсэг нь хацарны ясны хэсэг байх болно. Харин дух хэсгээрээ хацарны өргөнтэй адил өргөн бол зүрхэн хэлбэр болоод явчихна.

Гол төлөөлөгчид:

Scarlett Johansson, Tyra Banks and Liz Hurley

Зохих үс засалт:

Бүх төрлийн том долгионтой, буржгар урт үс болон эрүүний хэсгээр урттай боб үс засалт зохьдог. Гол нь эрүүний хэсгийг өргөн харагдуулахуйц байх нь чухал. Мөн хацарны товгор яс хүртэлх шаталсан шингэн үс тавьж болно. Энэ нь нүүрний тэнцвэрт хэмжээг тодруулах болно.

  1. Зүрхэн хэлбэртэй нүүр

Энэ төрлийн толгойн хэлбэр нь дугуй хэлбэрийн царайтай адил боловч илүү гурвалжилсан эрүүний хэсэгтэй байдаг. Нүүний тань духны өргөн хэсэг хамгийн өргөн хэсэг байна.

Гол төлөөлөгчид:

Ruby Rose, Reese Witherspoon and Lili Reinhart

Зохих үс засалт:

Бүх төрлийн чёлканууд зохино. Ялангуяа хажуу тийш болгосон урт шингэн чулка болон үзүүрлэж шаталсан өтгөн чёлка. Мөн мөрөөр татсан урт боб үс. Гол нь духны өргөн болон эрүүний хоорондох балансыг тааруулж, духны өргөнөө далдалсан үс засалтууд байх.

  1. Зуйван царай

Энэ царайны гол үзүүлэлт нь царайны чинь урт нь өргөнөөсөө урт байх явдал ба дугуйрсан дух, эрүү бүхий хэсгүүдтэй байна. Мөн нийт царайны чинь дунджаас доошх хэсэг нь уртдуу байвал энэ төрлийн царайтай гэж үзнэ. Мөн духны өргөн хэсэг бусад өргөнүүдийнхээ, хацар, эрүү хамгийн өргөн хэсэг нь байдаг.

Гол төлөөлөгчид:

Julianne Moore, Olivia Munn and Kate Middleton

Азаар энэ турлин царайнд бүх төрлийн үс засалтууд халимагаас урт үс хүртэлх бүгд сайхан зохьдог. Хэрэв нүүр чинь хэт урт харагддаг бол төрөл бүрийн чёлка туршиж үзэж болно. Энэ нь нүүрний уртыг тэнцвэржүүлж өгнө.

  1. Дөрвөлжин царай

Энэ төрлийн царай нь 2 төрлийн хэлбэрийн нийлэмж мэт байдаг. Урт буюу зуйван мөртлөө хурц өнцөг бүхий эрүү, өргөн тухтай тэгш өнцөгт царайны нийлэмж байна. Ихэвчлэн өргөн духтай байдаг байна.

Гол төөлөгчид:

Kim Kardashian, Meryl Streep, Courteney Cox

Зохих үс засалт:

Давхарлан шаталсан үс. Энэ нь VS хүүхнүүдийн үс шиг тайралттай том том долгио оруулсан үсийг хэлж байгаа юм. Ийм үс нь таны нүүрийг илүү өргөн харагдуулж тэнцвэрт хэмжээтэй мэт болгодог байна.

Энэ ерөнхий хэлбэрүүдээс гадна өөр олон зүйлээрээ ялгаатай яг оль төрөлд орох нь мэдэгдэхгүй байх нь ч бий. Гэхдээ ерөнхий гол санаа бол хүнийй нүүрний духны, хацарны, эрүүний өргөн болон уртын ялгаа хэр их байгаа бол тэдгээрийг хэрхэн тэнцдэртэй харагдуулах тухай байгааг анзаарсан байх.

Нэгэн сонирхолтой видео оруулж байна.

чёлка ашиглах

Би бол өөртэйгээ адилхан хэлбэртэй толгойтой оддын үс засалтуудыг харж байгаад л үсээ засуулаад байдаг юм. Гэхдээ сүүлийн үед Ази хэв маягийн үс засалтууд их моодонд орж байгаа. Ази буюу солонгос үс засалтын гол зүйл нь нүүрийг хэрхэн жижиг харагдуулах вэ? гэсэн санаанд чиглэсэн байдаг юм. Тиймээс сонирхуулж хэдэн эх сурвалж санал болгоё. Өөрсдөө дэлгэрүүлэн сонирхоорой.

холбоотой бусад

Дараагийн удаа хэрхэн толгойны хэлбэр, царайнд тааруулж сүүдэр тавихыг оруулья.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet