НҮҮР ЖИЖИГ ХАРАГДУУЛАХ БУДАЛТ

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Нүүр жижиг харагдуулах дараагийн мэсгүй, зүтгэлгүй хамгийн хялбар арга нь нүүрний будаг, гэрэл сүүдэр тавих юм. Нүүрний гэрэл сүүдрийг нүүрнийхээ хэлбэрт тохируулан зөв тавьж сурах нь нүүрний тэнцвэрт зөв хэмжээг гаргаж ирэх боломжтой болох юм. Кимээс эхэлсэн энэ арга үнэндээ одоо дэлхийн юм болчихсон болохоор үүнийг мэдэхгүй эмэгтэй хүн байхгүй байх. Үнэндээ 40,50,60 оны бүтэн үеийнхнийг хуулируулсан Мерилин Монро стиль имидж шиг л Ким энэ цаг үеийг өөрийн болгож чадаж байгаа нь үнэн шд. Хүмүүс зүгээр хүлээн зөвшөөрөх дургүй л болохоос уг нь үнэн. Хүний чадаж байгаа зүйлийг яалтай билээ?

За тэгээд гэрэл сүүдрийг хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулан тавих вэ гэхээр,

Энэ зурагт тов тодорхой харагдаж байгаа биз?

Дугуй царайг будахдаа:

  • Ийм царайнд гэрэл, сүүдэр аль алиныг нь хэрэглэх хэрэгтэй ба духны голд, хамрын нурууг, эрүү дээр гэрэл тавих нь царайг илүү тодруулж өгнө.
  • Гэрлийг хацарны ясны товгор дээр тавьж өгвөл нийт нүүрний дугуй, хавтгай юм шиг байдлыг засаж, илүү хэлбэрлэг болгодог байна.
  • Сүүдрээ чихний угаас хацарны төв хүртэл тавьж блэнд, блэнд хийнэ.
  • Дугуй царайнд хэлбэржүүлэх байдал чухал тул хацар ягааруулагч тавьж өгвөл хацарны яс тань хэлбэржиж өгдөг шүү.

Хамгийн сүүлд нүүрний чинь хэлбэрийг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч нь ХӨМСӨГ. Дугуй царайнд шулуун юм уу урт нуман хэлбэрийн хөмсөг зохино. Дугуй хөмсөг бол улам дугуй царайтай харагдуулна.

Дөрвөлжин царайг будахдаа:

Дөрвөлжин царайнд сүүдэрлэх хэсгүүд бол мэдээж царайг чинь дөрвөлжин харагдуулаад байгаа эрүү хэсгийн өнцгийг зөөлрүүлж дугуйруулахад оршино. Бүх 4 өнцгийг сүүдэрлэж, хамар эрүү духаа гэрэл тавьж, хацраа тодовтор яагааруулснаар нүүрний ерөнхий хэлбэрийг дугуйруулж болох юм. Зургаас харна уу.

Дөрвөлжин царайг дугуйруулсны дараа нүд, уруул дээр мөн сайн ажиллаж өгөх хэрэгтэй. Нүдийг мөн дугуйдуу тод будах нь царайны хурц өнцгийг далдлах нэг арга юм. Мөн уруул тань том бумбагар бол уруулаа тодруулж тод өнгөөр будаж өгвөл хүмүүсийн анхаарлыг царайны өнцөг хэлбэрээс илүү өөр зүйлс рүү хандуулна. Хацраа мөн тод тоорын яагаанаар дугуй улайруулж өгвөл царайны өнцгийг илүү тайвшруулна.

Алмаазан царайг будахдаа:

Diamond царайны гол анхаарах зүйл бол нарийхан төрсөн дух, эрүү хэсгийн илүү өргөн товгор болгож харагдуулах юм. Үүнийг гэрэлтүүлэгчийн тусламжтай хийх ба илүү тод цайвар гэрэлтүүлэг ашиглах нь зүйтэй.

Мөн духаа илүү өргөн харагдуулахын тулд хөмсгөө засаж нарийсгах болон хөмсөг хоорондын зайг хол болгон засах аргуудыг хэрэглэж болно.

Сүүдрийг доод эрүүнд тавьж өгөх нь нүүрний хэлбэрийг илүү зөөлөн болгоно. Мөн хацарны гэрэлтүүлгийн доор багахаан сүүдэр тавьж байгаад хацраа бага зэрэг ягааруулах нь анхаарлыг илүү царайны төвд төвлөрүүлж нарийн хэсгүүдийг далдалдаг байна.

Хацар өнгөлөгчийг тод хэтрүүлэлгүй зөвхөн хацрын томбогор ясан дээр зөөлөн ууссан байдалтай багахаан тавих хэрэгтэй шүү.

Зүрхэн царайг будахдаа:

Ийм төрлийн царайг будах гол зарчим бол тэнцвэрийг олох.

Энэ төрлийн царайг сүүдэрлэхдээ нэгт өргөн духны өнцөг буланг, хоёрт урт хурц эрүүний үзүүр хэсгийг сүүдэрлэнэ. Өндөр хацрын ясаа багасгаж харагдуулахын тулд сарнайн туяатай ягааруулагч ашиглах нь зөв. Мөн уруулыг тод юм уу гялалздаг эффекттэй уруулын будгаар будах нь царайны төв цэгийн нүднээс уруул хүртэлх зайг хол болгож харагдуулдаг байна.

Энэ төрлийн царайны анхаарлыг төв хэсэгт хэт төвлөрүүлэхгүй байх нь чухал тул нүдийг хэт тод биш өнгөөр будаж гэрэлтүүлэгч, саа, гялалздаг эффектээр тодруулж өгөх хэрэгтэй.

Зуйван царайг будахдаа:

Энэ царайнд ямар ч үс зохидгийн адил ямар ч будалт төгс тохирно. Ямар азтай хэрэг вэ?

Ийм царайтай ч царайны урт өргөний харьцаа их зөрүүтэй буюу царай чинь ерөнхийдөө хэт урт санагддаг бол эрүү болон үсний уг хэсгээр сүүдэрлэж царайны уртаас хасч болно. Эсвэл нийт царайны хүрээ хэсгээр сүүдэрлэж царайны төгс хэлбэрийг илүү тодруулан харуулж болно.

Маш хөнгөн зөөлхөн гэрэлтүүлэгчээр дух, хамар, эрүүг гэрэлтүүлж, хацраа зөөлхөн тодруулснаар царай илүү тод харагдаж өгнө. Нүд, хөмсөг, уруул гээд юуг ч хэт тодруулан будах шаардлагагүй юм. Өнөө будаагүй байсан ч хөөрхөн байна гэдэг чинь энэ. Хэхэ

Тэгш өнцөгт царайг будахдаа:

  • Ийм төрлийн царайг сүүдэрлэхдээ, духны хоёр зах, эрүүг бүхэлд нь тойруулж хоёр чихний уг хүртэл сүүдэрлэнэ. Энэ нь царайны өнцгийг бууруулж харагдуулах болно.
  • Бусдын анхаарлыг царайны уртаас холдуулах гол арга бол тэгш өнцөгт царайнд нүдээ тод сайхан будах юм. Тод smokey будалт болон муурын контур гэх мэт тодотгон будсан нүд илүү зохимжтой. Царайндаа илүү зөөлөн хөг оруулахын тулд хөмсөгөө бага зэрэг дугуйруулан засаж бас болно. Урууланд хэт анхаарал төвлөрүүлвэл урт эрүү илүү тодрох тул аль болох биеийн өнгөтэй, уруулны өөрийн өнгийг тодотгох сарнайн эффекттэй мат будгаар будаж уруулаа зузаан харагдуулахын зэрэгцээ анхаарал татахгүй байж болно.

Гэхдээ би бол өдөр тутамдаа нүүрээ бараг буддаггүй, хамгаалах тос кремнээс хэтэрдэггүй юм. Харин эдгээр будалтын аргыг хаа нэг арга хэмжээнд оролцоход хэрэгжүүлж болох байх. Би бол илүү натуралаараа, илүү царайныхаа өнцөг, хэлбэрийг тод товруун харагдуулахыг илүүд үзнэ. Хүн бүхэн тэгж байж л бие биенээсээ өөр харагдана шүү дээ. Гэхдээ та нарын л сонголт. Манайхан ч хурдан баяжуулна, тураана, хөөрхөн болгоно гэсэн болгонд их анхаардаг юм хойно. Хэхэ

Буруу ч биш л дээ, гэхдээ бас байгаадаа талархах гэж их чухал ойлголт бий шүү.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet