НҮҮРЭЭРЭЭ ТУРАХ
Нүүрээрээ турах
Нүүрээрээ л таргалдаг хүн гэж байдаг эсэхийг хэлж мэдэхгүй ч, ямар ч байсан залуу жаахан байх тусмаа хүний нүүр булцгар булбарай байдгийг л мэдэж байна. Булцгар хацартай байх тусмаа л залуухан жаахан байгаагийн илрэл. Би ч бас жоохон байх үеийнхээ зургийг харахаар булцайсан хацартай бүх юм нь бөөрөнхий ч юм шиг харагдаад байдаг юм. Хонхийж ёнхийсон, яс үс нь мэдэгдсэн царай одоо моод болоод байгаа юм уу? хэхэ
Солонгос оддын жижигхэн царай, зурган дээр гоё гардаг жижигхэн нүүр хүсч байгаа бол энэ чинь зүгээр л Солонгос нэг жижигхэн толгойтой баачкагаа од болгох гэж цуурсан төлөв шүү. Хэхэ
За юутай ч хайж судалж байгаад нүүрээрээ турах талаар олсон зүйлсээ хуваалцья.
- Мэдээж, эрүүл мэнд. Эрүүл сэндийн байдлаа дэлгэрэнгүй сайн мэдэх шаардлагатай. Нүд ам чинь бүлцийсэн байна уу, өглөө бүр ингэж сэрдэг бол юунаас болж байна гэх мэт. Нүүр тураах гэхээр нэгд, хаван буулгах, хоёрт булчинг ажиллуулах арга олдсон болно. Хаванг буулгахын тулд идэж ууж байгаа зүйлсээ анхаарах хэрэгтэй. Мөн амьдралын бусад хэвшлүүд.
- Нүүр хавагнуулах гээд байдаг хоол хүнснээс татгалзах:
байцаа, брокколи, давсалж даршилсан хүнснүүд, хийжүүлсэн ундаа, шошны төрлийн хүнс, сонгино, глутэн бүхий гурилан бүтээгдэхүүн зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр хүнс хавагнуулах гээд байдаг байна. Мөн нүүрэндээ нүүрний хаван буулгах буюу puffiness эсрэг заалттай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Эсвэл firming гэсэн заалттайг.
- Биеийн дасгал тогтмол хийх. Биеийн ямар нэг дасгал хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог хурдацтай явуулдаг тул хавагнах, хөөхөөс сэргийлдэг байна.
- 7–8 цаг унтаж хэвших. Унтлагын эрүүл цаг баримтлах нь биеийн эрүүл мэндээс гадна гоо сайханд онцгой ач холбогдолтой шүү. 7-с багагүй, 8-с ихгүй цаг унтах л хамгийн эрүүл цагийн хуваарь байдаг байна. Үүнээс илүү унтах нь дутуу нойр авахтай яг адил үр дүн үзүүлдгийг мөн судалгаагаар тогтоосон байдаг байна. Мэдээж дутуу нойртой удаан явах болон илүү нойр авсан үед хүний нүүр өглөө сэрэхэд бүлцийж хавагнасан байдгийг та нар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.
- Яг 8 аяга ус ууж хэвших. Мөн илүү ч үгүй, дутуу ч үгүй 8 аяга л ус уух. Тэгэхгүй бол хэт их ус сайн гээд уугаад байвал усан хаван уусч бие залхуу болж, бодисын солилцоонд мөн л гажуудал үүсдэг байна. Хэрэв дан ус ууж чаддаггүй бол зүсэм нимбэг, ногоон огурцы нэмэд ууж байгаарай. Мөн халбага зөгийн бал байж болно. Гэхдээ зөгийн балтай усыг ихдүүлвэл хоолны дуршил ихсэх гээд байдаг шүү. Alchohol хэрэглэхгүй байх. Спиртний зүйлс хүний биен дэх усыг гель болгон шингэний дутагдалд оруулж хавагнах хамгийн гол үндсийг тавьдаг.
- Мөн бамбай булчирхайгаа үзүүлэх хэрэгтэй. Ямар нэг зовиур мэдэгдэж, нүүр үргэлж хавагнаад байгаа бол бамбай булчирхайн үйл ажиллагаагаа шалгуулж шаардлагатай бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
- Хамгийн үр дүнтэй нүүрийг тураах арга бол мэдээж нүүрний иога. Хүн биеэ тураахын тулд дасгал хөдөлгөөн хийж, булчингаа ажиллуулж, зөв хоол хэрэглэх хэрэгтэй байдаг шиг нүүр ч мөн адил. Хүний нүүр яг л хүний бие шиг булчингуудаас тогтсон тул тэдгээр булчингуудад тохирсон дасгал хийх нь яг л үааланд гүйх мэт нүүрний булчингуудыг ажиллуулж нүүрний өөхлөлт, хаван зэргийг бууруулна.
Ингээд хайж байгаад хамгийн олон давтагдаад байгаа, хамгийн их хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлүүдтэй нүүрний дасгалыг хавсаргаж байна.
- Булчингуудыг халаах халаалтын дасгал.
Тус зурагт үзүүлсэн үсгүүдийг хэлж байгаа мэт байдлыг тус бүр 5 секунд орчим барьж нүүрний булчингуудыг халаана.
Амаа ангайж эрүүгээ 2 гараараа тулж дээр доороос нь зэрэг эсэргүүцэж байгаа мэт байрлалд 10 секунд барина. Нийт 3 удаа.
Амаа ангайгаад дээд, доод уруулаа дотогш чихэн доод эрүүн дээрээ долоовор хуруугаа дарах байрлалыг 10 удаа давтана.
Амандаа агаар дүүргээд шаар үлээж байгаа мэт болгоод хоёр гараараа түнтийсэн хацраа шахна. Уг байрлыг 5–10 секунд барьж 10 удаа хийнэ.
Толгойгоо гилжийлгээд 2 талдаа тус бүр 10 секунд барина. Мөрөө өргөж болохгүй.
Амандаа харандаа, нарийн зүйл зуугаад агаарт нэрээ бичнэ. Толгойгоо огт хөдөлгөхгүйгээр зөвхөн амаараа зурна шүү.
7.
Доод завьжаа доош болгон 5–10 секунд бариад буцаагаад хэвэнд нь оруулах дасгалыг 5 удаа хйинэ.
- Эрүүний булчинг идэвхжүүлэх дасгал.
2 гараа цээжээ тэвэрч бариад доод эрүүгээ хойш болгон 5–10 секунд бариад буцаж хэвийн байдалд орно. 2–3 удаа давтан хийнэ.
- Доод эрүүний булчингийн дасгал
Эрүүгээ дээш өргөөд,жич духаа үрчийлгэж болохгүй. Доод эрүүгээрээ тааз руу заана. Энэ байрлалд 5–10 секунд бариад амраад 2–3 удаа хийнэ.
За тэгээд, бүгд шөвийсөн эрүүтэй, нарийхан нүүртэй болохыг ерөөе. Би бол өөрт минь байгаа бүрэнд хайртай болохоор хөгширч унжихаас сэргийлсэн арьсыг сайхан хэвээр нь байлгахад чиглэсэн иогагаа л хийдгээрээ хийгээд үлдлээ.
Амжилт,