НҮХ АГШААХ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Нүх агшаах
Нүүрний нүхжилт хэд хэдэн шалтгаанаас үүсдэг. Тамхи татдаг болон буруу хооллолт. Хамгийн ихээр нөлөөлдөг нүхжилтийн гол асуудал бол температурын зөрүү, өөрчлөлт, баланс алдагдах явдал.
Тэгэхээр нүүрний нүх агшаах арга хэмжээ гэдэг бол температурыг бууруулахтай л нууд хамаарна гэсэн үг.
Батгаа бүрэн цэвэрлэсэн юм чинь одоо нүхээ агшаацгаая.
1. Бүрэн цэвэрлэж бэлдсэн нүүрэндээ сонгож авсан Аloe gel зузаан түрхэнэ. Маск тавьдаг байдлаараа гелээ зузаан түрхээд 15–20 минутын дараа авах болно.
2. Маскаа тавингуутаа урьдчилан хөргөгчид юавьж царцаасан гар нүүрийн алчуураа гаргаж зурагт цаасан нүүртэй хамгийн ойр цусны эргэлтийн цэгт 10 минут орчим тавина. Энэ цэгийг хөргөснөөр нүүр толгойн нийт температур автоматаар буурна.
3. Гелэн маскаа цэвэрлэгч устай хөвөн эсвэл тониктой хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ.
4. Зурагт үзүүлсэн шиг cooling mask заалтын дагуу тавина. Cooling буюу modeling mask нь температур нь буурч бэлдгэгдсэн арьсны нүхийг бүрэн агшаах үйл явц юм.
Мэдээж маскаа арилагсныхаа дараа өөрийн нүүрний чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдээрээ энгийн өдөр тутмынхаа арьс арчилгааг хийгээд л болоо. Их энгийн. Надад Face shop н ягаан савтай Cooling mask Олдож байсан ба энэ аргыг 3 удаа хэрэглэхэд л үр дүн нь мэдэгдэж байсан.
Амжилт, хөөрхөнүүдээ.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet