НҮД ЧИЙГШҮҮЛЭХ НЬ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Нүд чийгшүүлэх буюу нүдний цагааныг цагаанаар нь хадгалах
Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэж ярьдаг чинь үнэн. Яагаад нүдэндээ галтай гэдэг гээч? Та нар сонирхож байгаагүй юу? Яагаад гэхээр залуу хүний нүдний хар нь тод хар, цагаан нь цагаан өнгөний ялгарал нь сайн байдаг болохоор галтай харагддаг байна. Тэр хүний зургаас насыг нь тогтоогоод байдаг арр байдаг даа, тэр чинь бас л хүний нүдээр л тогтоодог байна. Би яаж мэдсэн бэ? гэхээр миний хайрт ээж нэг шинэ жилээр орохдоо нүдэндээ линз зүүж орсон юм. Линз зүүмэгцээ ээж уулга алдаад, “Энэ чинь хүнийг их залуу болгочихдог юм байна” гээд их л дуртай байж билээ. Хайрын бурхан шүү нээрээ. Тэгэхэд л нүдэндээ галтай гэдэг үгийн учрыг ойлгож билээ.
Тэгэхээр өдөржин дэлгэц, утас ширтэж нүдээ хуурайшуулж хөгшрүүлэхдээ итгэлтэй байна уу?
Аль болох дэлгэцийн хамаарлаа эртнээс зохицуулж, хэрэглэдэг цаг, хугацаатай болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нүд чинь биенээсээ хурлан хөгширчихнө. Өнөөх нас тогтоодог арр чамайг хэчнээн гоё арьстай, Ким шиг будсан байсан ч 70 настай заавал яана???
Тэгээд нэгэн солонгос блоггероос сурсан нүдний арчилгаагаа санал болгоё.
Хуурай гар нүүрийн алчуурыг печинд хийж 2 минут халаана. Халаасан алчуураараа нүдэн дээрээ жин тавина. Хөртөл нь.
Дараа нь нүдний зовхи хэсэгт зовхины гель тосноосоо түрхээд, зөөлөн чихний хөвөнгөөр сормуусны угийг арчина. Арчихдаа чихний хөвөнгөөр дээд зовхийг дээрээс доош сормуус руу, доод зовхийг мөн сормуус руу чиглүүлэн арчаад, эцэст нь сормуусны эргэн тойрон угийг арчиж авна. Хэчнээн нүдний будаг арилгагчаар арчиж, нүүр амаа сайн угаасан ч гэсэн ингэж арчихад чихний хөвөнд маш их будаг, үлдэгдэл ялгарч гарч ирэхийг хараад та нар лав гайхна. Бид нар чинь нүдний будгаа арилгана гэж үнэн халтуурддаг юм байна аа гэдгээ ойлгоно. Амлая. Энэ сормуусны угаарх үлдэгдэл чинь нүд рүү чинь ордог гээд бод доо.
Сайтар цэвэрлэсэн бол одоо нүдэндээ нүдний нулимсаа зааврын дагуу дусаана. Солонгос блоггер маань нэг их гоё том савтай чийгшүүлэгч хэрэглээд л байсан. Манай Монголд олдохгүй болохоор одоо яахав дээ. Хиймэл нулимсаа л дусааж чийгшүүлэхээс. Манай нүдний эмч эгчийн санал болгодог нулимсны зургийг хавсаргасан байгаа шүү. Энэ нулимс бас янз бүр бадйаг юм билээ. Доторх орц найрлагаасаа болоод. Би энэ ногоон энэтхэг нулимсанд их дуртай. Сайн чийгшүүлдэг юм.
Би чинь дэлгэц ширтдэг ажилтай болохоор нулимс сайн л дусаахгүй бол орой гэхэд улаанаараа эргэлдсэн хуурай нүдтэй амьтан л сууж байдаг юм. Уг нь энэ нулимсыг өөрийн нүдэндээ тааруулж хэрхэн хэрэглэх тухайгаа мэргэжлийн эмчид нүдээ үзүүлэнгээ зөвлөгөө авчихвал зүгээр шүү. Нүдний хуурайшилтаасаа шалтгаалаад өдөрт дусаах, хэрэглэх давтамж өөр өөр байдгийг мэдүүштэй.
За тэгээд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой баатрууд минь нас таньдаг арр-г төөрөгдтөл л нүдээ арчлаад байж дээ.
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet