НҮДНИЙ ХӨХРӨЛТ
CARTOON NETWORK миний бага насанд их том орон зай эзэлдэг юм. Tom Jerry дээр Жерри сахилгагүйтээд Томыг унтуулаагүй үед Томын нүд нь улаанаараа эргэлдээд, доод зовхи нь унжаад, нүд нь бүхэлдээ хөхөрсөн байдгийг санаж байна уу? Тэгэхээр ер нь та нар анзаарсан бол нойргүй олон хоног явах юм уу, нойроо гүйцэд авч чадахгүй байхаар нүүрний арьс бүхэлдээ арзайж харлахаас гадна хамгийн түрүүнд нүдний доод зовхи унжиж хөхөрдөг дөө. Хүүхэлдэйн кино чинь бас яг амьдралаас тасарчихсан юм биш шүү дээ. Зүгээр л амьдрал дээрх зүйлсийг арай их хэтрүүлэгтэй болгоод тодотгочихдог гэсэн үг. Дамбогийн чихийг арай илүү том болгож нисгээд л…
Хүний хошин зургийн хөрөг шиг гэх юм уу? Хэхэ
Хүүхэлдэйн киноноос ч сурах юм их байдаг жүү.
За нүдний доорх хөхрөлт гэдэг нь юу гэхээр, хүний нүдний орчимд маш их хялгасан судаснууд байгаа. Тэдгээр судаснуудын цусны эргэлт удааширч бөөгнөрч хөхрөлт үүсч байгаа юм. Хүний нүд унтаж байхдаа амарч нүдний даралт буурч цусны эргэлт явагддаг байтал энэ эрүүл мэндийн байдал нь алдагдаад хөхөрдөг байна. Тэгэхээр логикоор бодохоор нүдний эргэн тойрны цусны эргэлтийг сайн явуулах арга хэмжээг л авч байх хэрэгтэй байх нь.
Хөхрөлт үүсгэдэг үндсэн шалтгаанууд:
- Дээр хэлсэнчлэн нэг номерт ДУТУУ НОЙР. Хүн хэвийндээ 7, 8 цаг унтаж амрах ёстой. Энэ хугацаагаа ягштал мөрдөж сурах нь гоо сайхан байхын эхний дүрэм шүү.
- Төрөл бүрийн харшлын үед. Харшлын үед хүний нүдний, нүүр орчмын даралтууд ихсэж цусны эргэлт удааширдагтай холбоотой. Тэгэхээр харшлын үед хөхрөлт их байх нь хэвийн шахуу үзэгдэл байна.
- Нөсөөжилт. Хүн хөгшрөхөөр коллагены хэмжээ буурч арьсны давхарга нимгэрдэг. Арьс нимгэрсэн тул меланин арай ихээр ялгаруулж өөрийгөө хамгаалахыг оролддог байна. Иймд хөхрөлт ихэснэ. Мөн их стрествэл хүний бие меланин ихээр ялгаруулж эхэлдэг. Энэ нь дааврын зохицуулалттай холбоотой. Тиймээс меланинийг тогтвортой байлгахын тулд стресстэхгүй, коллагенаа алдахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Хүний нүдний арьс бусад нүүрний арьснаас хамгийн нимгэн байдаг тул коллагеныг алдахгүй байх нэн чухал. Хэвийн хэмжээнд нь байлгахын тулд нарны UV хамгаалалттай тос түрхэж хамгаалах болон, нарны хамгаалалттай шил тогтмол зүүж хэвших хэрэгтэй. Нарны шил чинь зүгээр нэг гангараа биш ээ, та минь ээ. Нүд, зовхины арьс хамгаалах гэж шалтгаантай зохиосон эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Харин шөнөөр бааранд нарны туяанаас хамгаалдаг эсэхийг бурхны хүүхдүүд тайлбарлах байх даа, бурхан минь.. Хаха
- Нүдээ байнга нухах, зохины арьс чийгээ алдахад. Мэдээж хамгийн нимгэн арьстай хэсгийг механикаар нухах нь өнөө хөхөрчих гээд байдаг нарийн судаснуудыг механикаар гэмтээнэ. Мөн зовхи чийг алдаж, дутагдвал цусны эргэлт удааширч эхэлнэ.
- Тамхи.
- Нүдний даралтад зориулсан дусаалга хэрэглэж байх үед мөн доод зохи хөхрөх гээд байдаг байна.
Арилгах арга хэмжээнүүд:
- Хамгийн үр дүнтэй, хэвшил болгох зүйл бол нойроо гүйцэд авах юм байна.Гэхдээ гоо сайхны судалгааны багийн зөвлөж байгаагаар дээшээ харж унтдаг бүсгүйчүүдийн нүд хөхрөх эрсдэл доошоо харж унтдаг хүмүүсийнхээс бага байсан гэсэн шүү. Тэгэхээр доошоо харж унтдаг бол засаарай.
- Стресс, тамхи хоёр ерөнхийдөө гоо сайханд ижил сөрөг нөлөө үзүүлдэг тул аль алинаас нь татгалзах хэрэгтэй. Стрессээ бууруулахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, бясалгал хийж сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй.
- Хүйтэн массаж тавих. Кинон дээр эмэгтэйчүүд нүдэн дээрээ огурцы хэрчиж тавиад байдаг даа. Тэр чинь энэ шүү дээ, ердөөсөө. Өглөө оройд нүдэн дээрээ хүйтэн жин тавих нь хаванг бууруулж, цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг байна. Энэ хүйтэн жин нь хэрчсэн өргөст хэмх болон хүйтэн алчуур, хүйтэн сүү, хүйтэн чулуу юу ч байж болно. Илүү хурдан цайруулж өнгө засахыг хүсвэл арай их цайруулах үйлчилгээтэй витамин А, сүүний хүчил агуулсан сүү болон хэрчсэн төмс байж болдог байна. Өглөөд нүд чинь бүлцийж хавагнаад байдаг бол өглөөд хүйтэн цайны шаар тавих маш үр дүнтэй. Цайны шаар нүдэндээ тавих хаванг маш сайн буулгадаг. Цайны шаар нь ногоон, хар ямар ч байж болох ч ихэнх нь ногоон цай зөвлөдөг юм билээ.
- Нүдний массаж хийх. За тэр гуаша нь байна уу, роллер нь байна уу, хамаагүй гол нь массаж хийснээр нүдний эргэн тойрны цусны эргэлт сайжирч байгаа юм. Ингэснээр дээрх бүх эрсдлийг бууруулна.
- Антиоксидант агууламжтай нүдний тос, маск хэрэглэх. Үүнд: витамин А, Е орно. Мөн өдөрт 2 удаа буюу өглөө оройдоо зовхиндоо чийгшил өгч, тэжээлийн тос түрхэж хэвших. Тосны чинь найрлагад retinoid гэсэн зүйл орсон байвал энэ нь нүдний хөхрөлт намжаахад тустай байлаг байна. Мөн тос маскны чинь найрлагад: retinoid, hydroquine, kojic acid, azeliac acid, topical vit C,vit E орсон байгаа эсэхийг шалгаж аваарай. Би яг одоо innisfree orchid eye cream хэрэглэж байгаа. Маш сайн чийгшүүлж, чийгшлийг сайн барьдаг. Мөн миний хуурай арьсанд зохицдог гликол агуулсан нь маш нөлөөтэй байдаг юм.
Мөн зөвхины хөхрөлтөд сайн нөлөөтэй номер нэг тосоор олон гоо сайхны сайтууд, мэргэжилтнүүд доорх тосыг санал болгодог юм билээ. Та нар Монголоос олох гээд үзэхгүй юу даа. Надад дээрх тос маань байхад болдог юм өө. Хэхэ
Доорх тос нь янз бүрийн химийн бодис, хүчиллэг хльцгүй тул эмзэг арьсанд тохирно. Мөн маш сайн чийгшүүлдэг гэсэн review-тэй юм билээ.
- Юу идэх хэрэгтэй гэхээр: нүдний зовхины асуудлуудаас ангид байхыг хүсдэг бол та салмон, хар шоколад, давснаас аль болох татгалзаж, их ус ууж, архины төрлийн зүйлс хэрэглэхгүй байх хэрэгтэй.
- Хамгийн сүүлд анхааруулж хэлэхэд нүүрний будгаа арилгахгүй унтах нь шууд л нүдний зохи харлуулдаг байна. Би бол үзэж байсан болохоор сайн мэдэж байна. Нүүрний будгаа арилгалгүй унтсан үед нүүр нүд хавдаад, нүдний эргэн тойрон хөхөрчихсөн байдаг тул заавал, бүр заавал нүүрний будгаа арилгаж унтаж хэвшээрэй.
Дээрх бүх гарын доорх аргуудаас гадна мэргэжлийн салонууд хөхрөлт арилгахад зориулсан тусгай лазер эмчилгэнүүд хийдэг үүнийг өөрсдөө хайж олоорой. Би нь гоо сайхны газарт орж үйлчлүүлэхээр арьс эмзэгшээд байдаг тул аль болох өөрөө өөрийөө болгоод явдаг хүн болохоор гоо сайхны газрын мэдээлэл олж чадсангүй ээ. За тэгээд ер нь бол их энгийн л юм. Сайн унтаад, нарнаас хамгаалаад, зөв эрүүл хооллоод, стресстэхгүй, архи тамхи хэрэглэхгүй л байх. Өнөө л улиг болтол бүх л зүйлд хэлдэг зүйлс. Бид мэдээд байгаа хэрнээ хэрэгжүүлдэггүй зүйлс. Ядаргаатай байгаа биз? Дахин дахин хэлээд байгаа зүйл чинь заавал нэг учиртай, хонгорууд минь.
Cheers,