Намрын навч

expert.bunny
1 min readSep 15, 2020

--

Танай Улаанбаатарт чинь навч яагаад шарлаж унаад намар болсныг зарлаж газарт шар шар хийн шингэдэггүй юм бэ?

Жоохон байхад манай Сэлэнгийн Сүхбаатар хотын “Сэлэнгийн долгио” чуулгын хойд талын явган замын 2 талын модны навч 9 сар гарав уу гүй юу, нэвсийтэл хөглөрч хөгжим тоглодог байж билээ. Том том модны навч шаааааав шар өнгөтэй болж унаад хөлд тээглэн шар шар хийн ёолох нь ямар нэг гунигтай хөгжим шиг санагдаж тэр замаар зөөлхөн, удаан алхахыг хичээдэг байж билээ. Кино кино

Хотжих тусам, барилгажих тусам, мод хүртэл навчаа гөвөхөө больчихдог юм уу? Навч нь хүртэл дургүйлхээд шарлаж хөөрөхөө больчихдог юм уу?

Намрын өнгө харалгүй өсөөд урлагийн хүн болох хүүхдүүд байгаа билүү?

Намрын намарт гунихарч алхаж амжилгүй хөгширдөг болчихсон билүү?

Намрын навч, тэнгэрийн цэнхэр хоёрын өнгөний зохицол бол үзээгүй зураг, бишрээгүй төрх болчих билүү?

Эх дэлхийгээ хайрлаарай,

Мод аймааарррр гоё.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet