Мэдрэмжгүй мал гэж хэн бэ?
Би хувьдаа хүмүүсийг мэдрэмжтэй ба мэдрэмжгүй гэж хуваадаг. Инээдтэй ч, тийм л байдаг. Мэдрэмжгүй байлаа гээд муухай амьдраад, муу явна гэсэн үг бас биш л дээ. Одоо сайнаасаа илүү муу хүмүүс нь сайхан амьдарч болдог болсон болохоор тэдний хувийн амьдрал боломжийн байх нь элбэг. Харин мэдрэмжтэй ба мэдрэмжгүй хүмүүсийн нийгэмд оролцож байгаа, нийтэд санал болгож байгаа, үлгэрлэж байгаа зураглал их өөр байдаг гэж би боддог. Тиймээс мэдрэмжинд дуртай.
Мэдрэмж гэдэгт сэтгэл хөдлөлийн, харилцааны, урлагийн, загварын, өнгөний, гоо сайхны, хөгжмийн гээд маш олон төрөл байгаа юм шиг. Би бодохдоо, цаг хугацааны эрхээр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зүйлсэд үзүүлж байгаа хүмүүсийн хариу үйлдлийг л МЭДРЭМЖ гэж нэрлээд өөрчлөлтөд уян хатан хандаж чадаж байгааг нь мэдрэмжтэй, өөрчлөлт байтугайг ухаарах сөхөөгүйг нь мэдрэмжгүй, хөлдүү гээд байдаг шиг гэж боддог. Гэхдээ яг юу гэж тайлбарласан, тайлбарлаагүй мэдрэмжтэй хүн эдр гэхээр хүмүүс бүгд дор бүрнээ ойлгочихсон л байгаа.
Тэвэрье,