Мод аймаар гоё

expert.bunny
3 min readAug 29, 2019

--

Ямар ч аялал жуулчлал сайн хөгжсөн, хөгжингүй орнууд халуун дулаан гэлтгүй иймэрхүү дүр зурагтай байдаг бол Монгол…

Та бид өөрсдийнхөө хаана явааг мэдэхийн тулд Замын Үүд орьё.

Монголд ийм өнгөтэй. Шорооны өнгөтэй. Замд юу ч тааралдахгүй яг л нэг киног ухраагаад тавьчихсан юм шиг. Хаашаа ч харсан шаргал тал. Зах хязгааргүй. Юу ч үгүй хоосон тал. Хааяа нэг тэмээ тааралдвал харах юм гарч ирсэнд нь учиргүй хөөрнө, тоолно.
Замын Үүдийн шалган нэвтрүүлэх ийм өнгөтэй. Ногоон өнгөтэй. Энэ нэлэд хэдэн жилийн өмнөх зураг байна.
2019 онд сая биднийг аялж явахад дээрх моднууд ургаад одоо ийм өндөр болсон байна.

Яагаад нэг газарт км хүрэхгүй зайтай 2 газар ийм их ялгаатай байгааг би сонирхоод тэнд амьдардаг хятадуудаас яаж мод тарьсан тухай нь асуулаа л даа.

Манай энд мод тарьж ургуулахаар улсаас тэтгэмж цалин өгдөг болохоор газартай, мод тарих сонирхолтой хүмүүс хувиараа мод тарьдаг юм. Түүнийг улсаас нь шалгаж бүртгээд манайхаар бол халамжийн мөнгө шиг тэтгэмж сар бүр өгдөг гэнэ. “Модоо сайн ургуулсан байна аа” гээд. Гэхдээ энэ модыг бүрэн ургаж гүйцэхээр нь зүгээр л машин очиж аваад шилжүүлчихгүй бас ургуулсан эзэнд нь тодорхой хэмжээний нөхөр олговор өгдөг байна.

Ийм болохоор “цөлд мод тарих юу юм бэ???” гээд л ханцуй шамлан зүтгэдэг байна. БНХАУ-руу газраар явахад модгүй газар гэж алга. Хөдөө орон нутгийн замд ч битүү мод. Хөдөө нутагтаа бол мод, салхин сэнс хоёр нь тэнцүү тоотой ч юм уу. Хот бүсийн газраараа бол ойрхон явахаар муухай үнэртэй ч дүүрэн л мод. Хорхой шавьжных нь эсрэг цацлага тэгж үнэртдэг юм уу, бидний хэлдгээр муу усаараа усалдаг болохоор ингэдэг юм уу бүү мэд. Юутай ч их модтой. Мод тариалах бизнестэй хүмүүс Хятад, Солонгос, Японд хамгийн баян нь.

Энэ гэхдээ,өнөө чавганцын хийх ёстой улсын ажил байх шиг байгаа юм.

Би гайхдаг юм. Яагаад Улаанбаатарын гэр хорооллын айлууд хашаандаа нэг ч ширхэг мод тарьдаггүй юм бол гээд. Манайх Сэлэнгийн айл болохоор Сэлэнгэд бол хашаатай айл бүхэн модтой, ногоотой, жимстэй, заримдаа гахайтай, үнээтэй. Сэлэнгэд тарьсан болгон ургадаг болохоор ч тэгдэг юм уу бүү мэд. Бүр дээр үеэс л Орос деревня шиг байдаг байсан. Одоо энэ байдал НТШ /нарантуулын шуурга/ , баруун аймгийнхны нүүдэлд жаахан арчигдах гээд байгаа. Гэхдээ л үндсээр нь сугалаад буцаагаад булсан ч ургачихсан л байдаг юм.

Та нар тэр “Зулзаган Тужийн нарс”-д очиж үзсэн үү? Ээж модонд өргөл мөргөл хийж явахдаа очиж үзээрэй. Үнэхээр хөөрхөн.

Шатаад дуусах гээд байна гээд суулгасан алгахан нарснууд одоо бараг өсвөр насаа үдэж насанд хүрэх гэж байгааг харж болно. Ямар хөөрхөн сайхан гэж санана. Тэр үнэр, өнгө нь яг л нэг ид ногоон. Хөгшин нарснууд бараан ногоон өнгөтэй байдаг бол зулзаган нарснууд шингэхэн, нов ногоон өнгөтэй. Яг л хүний хүүхэд залуу нас шиг.

Жич: Нарсны агаар зүрх судас, уушгины өвчтэй хүмүүст их сайн нөлөөтэй байдаг гэсэн. Юун үзэмний шүүсний коктэйл гэж мэд.

Анхааруулах нь: Шумуулнаас хамгаалах хэрэгсэл авч явууштай.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet