МОДЕРН БҮЖГИЙН СУРГАЛТАД СУУЖ ҮЗСЭН НЬ
Өглөөний мэнд ээ,
За би нь нэгэн сайн бүжигчин туулай болж амарч байх хугацаандаа 7 хоног модерн бүжгээр хичээллэж үзсэний дагуу та нарт туршлагаа хуваалцья.
Модерн бүжиг их сонирхолтой юм билээ. Зурагтаар харж байхад тэр бүжигчид нэг л амархан үсэрч харайгаад, нурж унаад үсэрч босоод, эргэлдээд байдаг чинь яг өөрөө сураад хийхээр их хэцүү. Тийм өд шиг хөнгөн хөдөлдөг хүмүүсийг л бүжигчин гэдэг байх гэмээр… Гэхдээ өөрөө дуртай, ая хөгжим мэдрэмжээ нэмэгдүүлж түүнээ сэтгэлийнхээ гүнд мэдэрч чадаж л байгаа бол эсвэл зүгээр л чи өөртөө чадна аа л гэсэн бол чаддаг болдог л юм билээ. Хэхэ
1. Модерн бүжгийн дасгал хөдөлгөөн хийсэн эхний өдөр л дасгал дуусаагүй байхад л хэзээ ч өвдөж байгаагүй булчингууд өвдөж, тултлаа ажилласан нь мэдрэгдэнэ.
2. За модерн ч тэр аль ч бүжигт аяаа мэдэрч өөрийнхөө мэдрэмжийг сул асгах нь чухал байдаг даа. Энэ зүйл модернд бүр их хэрэгтэй. Учир нь та нар Модерн бүжгийн бичлэгүүд үзэж байсан бол аятайгаа уусч түүний зөөлөн хэмнэлийг уусган биеэрээ гаргаж байгааг харж болно. Хип Хоп эдр бол нэг тийм бөмбөрийн дүмц дүмц хэмнэлд, Сонгодог бүжиг сонгодог аяны өргөлтөт хэсгүүдийг хүчжүүлдэг бол модерн зөөлөн аяны илүү намуухан чихэнд бараг үл сонсогдох аянд тааруулан бүжиглэдэг тул их нарийн мэдрэмж шаарддаг юм билээ. Багш чинь юм л бол “Мэдрэмжээ чөлөөл” гэх вий. Хэхэ Багш минь, гэж.
3. Мэдрэмж үнэхээр чөлөөлөгдөнө. Ер нь бол ямар ч хөдөлгөөний эвсэлгүй хүн ч эцэстээ бужиглэж, аяаа мэдэрч сурахаар санагдсан шүү.
4. За тэгээд мөн бусад бүжгийн дасгалуудын л адил тодорхой техник дараалал, ур чадваруудыг заан сургах ба эдгээрийн дараалал байрлалыг буруу авах л юм бол бүжиг биш юм болно шүү дээ. Пид пад гээд л явчихна.
5. Мэдээж бие буларна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хэзээ ч хөндүүрлэж байгаагүй, бараг энд булчин шөрмөс байдаг юм уу гэмээр газар хөндүүрлэнэ гээч? Энэ нь надад их таалагдсан. хэхэ.
6. Бас багш чинь ч тэр, бүжиг нь ч тэр чиний өөрийн сул чөлөөтэй хөнгөн мэдрэмжээ илэрхийлэх аргуудыг эрэлхийлж, гаргахыг шаардах ба энэ нь сонгодогийн хатуу чанд техникүүдээс эрс ялгаатай санагдсан. Бас сурахад ч чөлөөтөй & хурдан.
7. ART IN MOTION ны модерн бүжгийн багш маань бүжиг дэглээч хүн тул таны сурсан хэдхээн хөдөлгөөнийг нэгтгээд нэг их хөөрхөн зохиомжит бүжгүүд бий болгочихно. Би л гэхэд “цэцэг” гэдэг бүжигтэй 7 хоногоо дуусгасан гээд л бод. хэхэ, хөөрхөн байгаа биз?
8. Би өөрийгөө “Хэн ч хараагүй юм шиг бүжиглэ” гэдэгт нэлээн дөхөж очдог хүн гэж бодсон чинь бас үгүй юм билээ. хэхэ. Модерн бүжгийн ангид яваад ойлгосон олон зүйлээс хамгийн их таалагдсан нь “ӨӨРИЙНХӨӨ МЭДРЭМЖИЙГ ТАНИХ” байсныг би дахин дахин онцолмоор байна аа. Та нар өөрийнхөө мэдрэмжийг ямар гэдгээ ч мэдэхгүй явж байгаа шүү, нээрээ. Бид нар чинь бүгдээрээ хүн юу гээд бодчих бол, хэнд муухай харагдчих вий, би тэнэг санагдчих вий гэсээр өөрийнхөө үнэн мэдрэмжээ бараг алдчихсан байдаг юм билээ шүү. Түүнийгээ олж аваарай гэж зөвлөе.
Ингээд манай ART IN MOTION ballet and contemporary studio -с явуулж байгаа модерн бүжгийн сургалтад өргөнөөр хамрагдаж өөрийгөө чөлөөлөөрэй.
CHEERS and MERRY CHRISTMAS