МИНИМАЛ ХУМС БУДАЛТ
Wednesday mend
Гээд МИНИМАЛ ХУМСНЫ БУДАЛТЫН ЗАГВАР аар 1 жилийн өмнө ном гаргаж байснаа хуваалцаж байна.
Энэ линкээр орвол утсаар үзвэл зохимжтой 100 гаруй загвар будалтын санаа, иймэрхүү санааг хаанаас хэнээс олж авч болох тухай байгаа.
Монгол бүсгүйчүүд маань бүгд гар хурууны гоё ганган байдалд их анхаардаг болохоор би бас Ланд крузерээс юугаар дутах вэ гээд их анхаардаг юм. Хэхэ
Одоо та бүхэндээ маникюр салон санал болгох гэсэн юм.
Greese-д танидаг маникюрчинтай болоод түүн дээрээ очдог бол яахав ээ. Уншихгүй ч байж болно. Гэхдээ эднийх арай үнэтэй юу??? хэхэ
Арай хямд мөртлөө минимал будалт хийдэг салон байна аа. Будгийн, будалтын сонголт ихтэй.
Эднийд очсон шалтгаан: Минимал будалт хийдэг гэж хүн санал болгосон болохоор очиж үзсэн.
Байршил: 2–3 газар байсан байх аа, би Циркийн урд талд байдаг салбарт нь очсон. Салбарын байршил, цаг авах тухай доор хавсаргах FB хаяг болон Insta хаягаас орж лавлана уу.
Давуу тал: Үнэ боломжийн, гол нь минимал будалт болон будалтын санаа, будгийн төрөл сайтай. Та нар пэйжид нь ороод угаасаа ойлгоно.
Сул тал: Маникюр хийлгэхгүйгээр дан будалт хийлгэсэн нь дээр юм шиг санагдсан. Мөн хэт нимгэн хумстай бол эднийх уусгагч түрхэж гелэн будаг арилгадаг тул хумсаа нэг их үрүүлэх дургүй бол гелэн будгаа арилгачихаад яг будахад бэлдээд очсон нь дээр байх.
Зөвлөгөө: Ер нь хумсны салоны багажны ариутгал гэх мэт эрүүл мэнддээ санаа тавьдаг бол аль болох иймэрхүү газар орохгүй байх юм уу, махаа аль болох авуулахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж хэрэглэдэг багажаар дамжин юу болохыг таашгүй шүү дээ. Greese бол багажны ариутгал эдр, тохь тухтай л даа. Гэхдээ л хаана ч махаа аль болох авхуулахгүй байхыг хичээгээрэй. Одоо гадуур сайн хайвал хумсны мах хатаах, ургалт багасгах олон төрлийн тос түрхлэгүүд байдаг болсон. Өөрөө арчилсан нь дээр гэж зөвлөх байна.
Үнэ: Дан гелэн будалт 25k, хуучин будгаа арилгуулаад будуулвал 35k гэж байсан санагдаж байна. Үнэ боломжийн юм билээ.
Оноо: 10 c 6
Сануулга: Цаг заавал авч очихгүй бол болохгүй шүү. Холбоотой хуудсуудаар орж цаг авч очоорой. Мөн маникюраа өөрийн орж дадсан маникюрчнаараа хийлгэхийг санал болгоё. Доорх зургуудыг эдний өөрсдийн хуудаснаас авсан болно.
FB хаяг:
https://www.facebook.com/Oh-Nail-Room-2308744939395297/
Миний FB storyd оруулсан зураг эднийд будуулсан хумсны зураг шүү.