Маск олдохгүйн зовлон.
Хэрвээ хүн ихийг цуглуулснаараа хөгждөг, баяждаг байсан бол өдийд хэдүүлээ юун Америк, юун Хятад болчихсон байхгүй юу?!
Одоо гарч байгаа Таносын өвчин Монголд илрэхгүй. Учир нь илрүүлдэг багаж нь угаасаа байхгүй. Хэхэ
За тэгээд хэдүүлээ яаж ч сүржигнэж бөөн юм боллоо гээд амжилт олохгүй ээ л гэсэн үг. За тэгээд хамгийн энгийн сүйрчихээр жишээ бол Монголд ямар нэг өвчин гарлаа гэхэд адгийн наад зах нь үйлдвэргүй улс чинь амны маскны хомсдолд орох жишээний. GOOOOD! Зүгээр хувь заяатайгаа эвлэрээд, нийтийн сүлжээгээр “Маск хаанаас олж авах вэ?” гэж асуухаасаа ичмээр ч шиг… Ёох, яамаар ч юм дээ.
Гүй ээ тэгээд Хятадаас насаараа л ногоон хурганы арьс, нохойн битүү туурай зөөцгөөлөө. Тэгээд хурааж хуримтлуулснаараа баяждаг бол одоо Замын Үүд БООМТ болчихсон байх ёстой. Байгаа царай нь… юу ч юм?
Гэтэл хамгаа зарж гаргаснаараа хоосордог бол Эрээн одоо сүйрчихсэн баймаар. Харин одоо эсрэгээрээ.
Тэгээд гаднаас хамаг зүйлээ цуглуулдаг байж аман дээрээ дургүй, гаргая больё л гэнэ. Тэгээд яг Хятад хилээ хаагаад сар ч хүрэхгүй манай зах зээлд ямар савлагаа гарахыг төсөөлж байна уу? Аймшигтай.
Цуглуулаад баяждаг байсан бол ч…
Одоо болих цаг нь болсон бус уу? Дотоодынхоо хэрэгцээг ч хангаж дийлэхгүй үндэсний үлдвэрлэлээр ч орлуулахгүйгээр зүгээр л хэдүүлээ цуглуулахаа л бүр болих хэрэгтэй. Хийж бүтээх гэж оролдож, тарьж ургуулах гэж хөдөлж, туршиж, бүтэлгүйтэж чадахаараа хөдөлгөөнтэй л байцгаах хэрэгтэй байх.
Одоо К үсгээр эхэлсэн үг сонсохоор уур хүрдэг болтол чихийг минь зовоож байгаа болохоор уурлаад биччихлээ. Уучлаарай.