КЛАСС
Хэрвээ надад хэн нэгэн одыг хувцасны шүүгээг бүхэлд нь ав гэсэн бол би SABRINA-гийн хувцасны шүүгээг авах байсан.
Түүний энэ кинон дээрх бүх хар хувцаснууд яг л урлагийн бүтээл мэт. GYVENCHY+AUDREY=бүх цаг үеийн төгс зохицол л доо.
За би өмнө нь:
усан цэргийн хөндлөн судалтай цамц.
Богино хар даашинзнаас илүүтэй цагаан цамц.
Санал болгож байсан бол энэ удаа хар ноосон цамц санал болгох гэсэн юм. Яг л Сабрина-г санагдуулам хар ноосон цамц. Мөн л бүх цагт, бүх л арга хэмжээнд зохицдог. Одоо намаршаад өглөө оройдоо сэрүүхэн болсон цагт хар ноосон цамц бол “бүх юм” яг тохирно.
Заавал turtleneck байх албагүй л дээ. Хоолойтой, хоолойгүй таны л сонголт. Гол нь л хар эсвэл хар хөх өнгөтэй байх хэрэгтэй. Бас ноолуур ч байх албагүй. Уг нь ноолуур байвал сайн л даа. Хар өнгө он цагийн эрхэнд гандаад тас хар байдлаа алддаад нэг тийм хуучирсан өнгөтэй болчихдог. Харин ноолууран хар цамц үүрд цэвэр цэмцгэр класс харагдана.
Гэхдээ ноолуур ямар үнэтэй билээ дээ? Бурхан минь. Миний 2 ширхэг цамц ноолуур биш ээ, хэхэ. Гэхдээ л хар ноосон цамц бол КЛАСС.