Илүү дээр БИ
Үнэртүүлэгчийнхээ тайлбарыг ч уншаад, гэртээ байгаа бүх тайлбаруудыг уншиж дуусгаад, хэд хэдэн удаа гэрээ цэвэрлэж үзээд энэ их хөл хорионы үеэр хийх байхаа олж ядаад уйдаж сууна уу?
Гэхдээ нэг ч хийх юмгүй эхэлсэн өдрүүд нэг ч үр бүтээлтэй зүйл хийж амжаагүй байтал өнгөрчихсөн байдаг тэ? Арай гэж сэргэх гэсээр байтал үд өнгөрөөд, арай гэж хоол идэж гэсээр байтал үдэш болоод унтах дөхнө ч гэх шиг… Хэхэ
Тэгвэл гэртээ амарч, гэрээсээ ажиллаж хийх юмгүй цаг их гарч байгаа энэ өдрүүдэд юу хийвэл дээр вэ?
Өмнө нь завсар чөлөөгүй ажилтай байхдаа л амжуулахсан гэж хүсдэг байсан зүйлсээ зах зухаас нь барьж авах гэж хичээе, хэдүүлээ. Нэгэнт цаг төрийн байдал ороо бусгаа энэ үеүдэд улс орныхоо шийдвэрүүдийг хүндлээд худлаа хэлж хулгай хийхгүй, орон байрандаа найр наадам хийлгүй зүгээр л илүү дээр өөрсдийгөө бүтээхээр шамдвал ямар вэ?
- Англи хэл бие даан сурах. Англи хэл дээр кино үзэж, дуу сонсож, интенэтээр багш авч хичээллэж, ном уншиж хэлтэй холбоотой бүхнийг хэрэгжүүлээд өөрийнхөө аргыг олох.
- Англи хэл дээрх хамгийн амархан уншигдах номууд Elizabeth Gilbert “Eat Pray love”, “City girl”, “Big Magic” , Fumio Sasaki “Goodbay things”
- Интернэт Филиппин багштай хичээллэх
- Англи хэлний хиччээлд суух, https://www.youtube.com/channel/UCeTVoczn9NOZA9blls3YgUg
2. Ном унших
Санал болгох: How to getting old буюу How to be Parisian номын дараагийн хэвлэл, Бовари хатагтай, Их цайз, Хувийн асуудал, Шүгдэн, Монголын түүх цуврал гэх мэт уншина даа гээд хойш тавиад байсан номуудаа уншиж болж байна. Уран зохиолын номууд яагаад ч юм яг иймэрхүү хийцгүй үед хэмжээ нь их сайн таардаг шиг санагдаад байдаг юм. Хэхэ Надад Монголын түүх цуврал боть их таалагдаад байгаа.
3. Гэрээ эмхлэх.
Би цагаан сарын амралтын үеэр хөдөө аавдаа очих гээд чадалгүй хотод хоригдож гэртээ байх зуураа шинэлээгүй юм чинь гээд, тагтан дээрх бүх хог новшноосоо салж амарлаа. Тагтан дээр хураалттай зүйлс яг юу нь мэдэгдэхгүй, нэг л их хураалттай савтай юм байдаг даа. Яг хэрэг болдог юм бараг байхгүй. Улирлын хувцаснаас өөр зүйлийг тагтан дээрээс хайж олоод хэрэглэж байсан удаа миний амьдралын туршид байгаагүй атал аль ч газрын гэрийн тагт дүүрэн өрөөтэй хайрцгаар дүүрэн байдаг байлаа. Байр сав нүүхээр өнө тагтан дээрх хогшил дандаа л тэр чигтээ хаягдаж таарна. Тэгээд зориг гарган амралтын өдрөөр тэр хамаг хаягддаг зүйлсийг гаргаж хаялаа. Одоо бол тэнд хэрэгтэй хэдэн гутал маань л хураалттай үлдсэн. Ийм их зүйл цуглуулчихсан юм уу? гэмээр л хог гарсан даа, бурхан минь. Хэрэггүй зүйлээсээ ангижрахаар сэтгэл санаа ч ямар сайхан уужирдаг гээч? Яг л зайгүй байсан хэсэгт хэрэгтэй зүйлээ багтаах зай гарчихсан ч юм шиг…
4. Гоо сайхандаа анхаарч миний санал болгож зөвлөсөн болгоныг зүгээр л уншаад өнгөрөлгүй нэг бүрчлэн туршиж, хэрэгжүүлж үзэж болно. Илүү сайн би, илүү сайхан би болох цаг чинь яг одоо ирсэн шүү.
5. Төрөл бүрийн хоолнууд хийж үзэж өөрийгөө туршиж, шинээр хэдэн сайхан гарын хоолтой болж, гэрийнхнээ баярлуулж болно. Би солонгос хоолонд дуртай болохоор энэ мэт солонгос хоол хийхийг заадаг блоггерууд их дагадаг. Хийдэггүй л болохоос, хэхэ
6. Мэри Кондогоо уншаад, netflix хичээлийг нь үзээд хувцасны шкафаа цэгцэлж болно.
7. Хятад ч юм уу бүр мэдэхгүй хэлээ сурч эхэлж болно. Надад бол эхний ээлжийн ойлголтод Duolingo тун хангалттай санагддаг шүү.
8. Блог хийж, бичиж эхэлж болно. Би хувьдаа youtube, medium г санал болгох байна.
9. Төрөл бүрийн богино хэмжээний дасгалууд хийж галбиржиж болно.
10. Бясалгал хийж болно.
11. Сунгалтаа сайжруулах иога дасгалууд хийж болно.
Би өглөө бүр 5 минутын нурууны иога хийж хэвшиж байгаа бөгөөд энэ нь бүх л өдөржин нуруу өвдөхгүй байхад их тустай байгаа шүү. Та нар бас өөрт тохирох энгийн хялбар дасгалууд youtube ухаж олоорой.
12. Bujo буюу bullet journal хөтөлж эхэлж болно. Сайхан тухтай суугаад жилийнхээ, бүр цаашлаад 5–10 жилийнхээ төлөвлөгөөг гаргаад авчихвал амьдрал илүү хялбар болохсон.
13. Илүү бүтээлч баймаар байвал art journal хөтөлж болно.
14. Оёж шидэх авьяастай бол дотуур хувцсаа өөрсдөө хийж сурч бас болно.
15. Спортод сонирхолтой бол сонирхдог төрлийнхөө спортоор мөрий тавьдаг төрөл бүрийн app туршиж үзэж болно. Мөрий тавьсан тохиолдолд чи мөрийгөө алдахгүйн тулд бүх тоглолтоо үзэх хэрэгтэй болно шүү дээ.
За за энэ мэт зүгээр суухаар зүлгэж суумаар хийх бүтээх олон зүйл байхад бас wifi8 youtube байхад үнэртүүлэгчийн тайлбар цаашаа байгаа биз? хэхэ
Удахгүй илүү дээр чамтай уулзья.
Regards
Bunny