ИЛҮҮДЭЛ ҮСЭЭ ЯАХ ВЭ?

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Илүүдэл үс
Бүр нэг хяслантай тэ? Ямар ч хэрэггүй газар үс байна ч гэх шиг… Бүтэн нүцгэн гүйсэн байж энэ үсээ үгүй хийчээгүй гэхээр сугаа хавчаад л, хөлөө ачаад л яваад байсан хэрэг үү? ХАХА
За энэ бас асуудал тэ? Байхаараа сэжгийн хэрнээ байхгүй болгоё гээд оролдохоор улам ихсээд байдаг, яах ч ёстой юм?
Миний тэмцсэн аргууд.
1. Хусах.
Давуу тал: байхгүй шүү. Хусахгүй л байгаарай даа, бурхан минь. Эрэгтэй хүмүүс сахлаа хуссаар байгаад хөх эрүүтэй болсон байдаг даа. Плиах, заваан ийн. Ийм юм бичиж байгаад уучлаарай. Үнэгүй шахам арчилгаа юм даа.
Сул тал: Хусахгүй л байгаарай.Хусахаар үсний ургалт талбай улам ихсэнэ шүү. Мөн хусаад байхаар үсний уг гүн болохын сацуу арьсан доогуур ургаад байдаг болчихдог юм билээ.
2. WAX.
Давуу тал: Нэг хуулалтаар гөв гөлгөр болгоно. Олон давтамжтай ороод байхаар сурчихдаг. Мөн усийг угаар нь сугалж гаргадаг учраас нэмж ургах эрсдэл бага. Олон удаагийн оролтын дараа үсний уг улам наашилж гүн байх нь багасч амархан сугардаг болдог байна. Их үс ургаад байдаг хүмүүст илүү тохиромжтой.
Сул тал: Өвдөлт ихтэй. Ёооё бикини бол арай л их өвдөлттэй. Би эсвэл анх буруу газар ороод зүрхээ үхүүлчихсэн ч юм уу? Юутай ч бикинигийн өвдөлтөд эмзэг хэвээрээ л байгаад байгаа юм даа. Мөн заавал зориулалтын газар, зориулалтын бүтээгдэхүүн хэрэгтэй. Бас салон эдрт орохоор нэг л сэтгэлд эвгүй ээ. Тэр чинь санамсаргүй байдлаар шалбарч баривал юу ч болоо юм билээ эдр гээд л …Мөн салонд төлбөртэй. Би бол Сондорт 20к-р ордог байсан.
3. Зулгаах.
Давуу тал: Багавтар шингэ үс ургадаг хүмүүст илүү тохиромжтой. Би бол суга гэх мэт хэсгийн үсээ зулгаагаад л авчихдаг. Хамгийн анх өвдөж мэдрэгддэг ч сүүлдээ дасчихдаг. Харин урт хугацаандаа бол суганы арьс унжих байх. Гэхдээ хусахаас бол хамаагүй дээр сонголт шүү. Мөн өөрөө гэрийн нөхцөлд зулгаагаад авчихаж болдог. Эрүүл ахуйд ч цэвэр. Мөн үнэгүй.
Сул тал: Их үстэй хүмүүс зулгаахад их хугацаа орно л доо. Мөн урт хугацаандаа зулгаахаар арьс унжих гээд байдаг. Мөн анхандаа өвддөг.
4. Лазер.
Давуу тал: Огт өвдөлтгүй. Үсний ургалт зогсоохын зэрэгцээ үс ургадаг хэсгийн харласан арьсыг цайруулчихдаг юм билээ. Мөн маш зөөлхөн өмнө нь үс ургаж байгаагүй мэт болгочихдог. Мөн хусаж бэлдсэн арьсаа лазердуулдаг тул ямар ч төвөг тээргүй.
Сул тал: Маш өндөр төлбөртэй. Олон удаа орж байж курс болж ургалтыг бүрэн зогсоодог. Бас бүрэн зосоох амлалт өгдөггүй. Бикини хамгийн үнэтэй нь. Бүтэн бикини лазер курс 570к бол суга нэг удаа 20к байдаг санагдаж байна.
Би мөнгөний гачигдлаас болоод курсээ дуусгаж чадаагүй ч үнэхээр арьсыг зөөллөөд, лазерт орж байх үедээ огт үс ургаж байгаагүй мэт болгодог шүү. Харин би курсээ дуусгаагүй болохоор юм уу, угаасаа тэгдэг юм уу буцаад ургадаг л юм билээ. Ор мөргүй алга болгоно гэж бодсон юм уг нь. Гэхдээ над шиг бикини wax-с зүрх нь үхдэг хүмүүсь бол их зүгээр санагдсан. Гэхдээ бикини лазер хийлгэх үед өндгөвчөөр хатгуулаад байсан болохоор дахиж орох бол сөрөг нөлөөг нь сайн судалж байж бормоор юм билээ. Хэн ч 570к төлөөд эрүүл мэндээрээ хохирч үлдэхийг хүсэхгүй шүү дээ.
Гэхдээ VS моделиуд эдрийн суга бүр нэг үс ургасан мөргүй нүүрнийхээ арьс шиг гялалзаад байдаг даа, тэр чинь энэ лазердуулсан л арьс юм билээ шд.
5. Үс гуужуулдаг тос.
Давуу тал: Өвдөлтгүй л юм даа.
Сул тал: Тодорхой үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тэгээд зүгээр яаж ч логикоор бодсон бүтэн химийн бодис шууд арьсандаа, бүр тэр тусмаа нимгэн эмзэг арьсандаа түрхэнэ гэхээр энэ яавч эрүү биш ээ. Тэр хэсгийн арьсаа бүтэн алж байгаатай л адил, мөн үсний угийг бүтэн гэмтээж түүнээс цааш юу болохыг хэн мэдлээ. Эрүүл мэндийн хувьд үнэн зохилгүй ээ. Гоё сайхан байх гэж байгаа нь энэ гээд эрүүл мэндээ алдах юм бол ёоо нээрээ ХАМГИЙН ТЭНЭГ ХЭРЭГ болно. Би нэг удаа туршиж үзсэн. Бүтэн химийн бодис үнэртдэг юм билээ шд. Бас гүйцэт арилгахгүй. Надад огт таалагдаагүй.
Тэгээд ер нь ургаад байгаа юмыг үгүй хийх ёстой ч юм уу, үгүй ч юм уу орхиё гэхээр бас боломгүй ээ тэ?
За тэгээд миний санал болгох өөрөө хэрэгжүүлдэг илүүдэл үс арилгах арга бол ЗУЛГААХ байлаа. Ургалт ихтэй, их үстэй хүмүүс лазерт ороод үзэхэд гэмгүй.
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet