Зүүд миний хамгийн дургүй кино
-Миний төрсөн тосгон руу БНХАУ-н арми давшиж, хэдэн зуун мянган төвд хүнийг алж байна гэж зүүдэллээ. Энэ ямар нэг учир агуулж байх вий гэхээс үнэхээр айж байна. гээд өсвөр насан дээрээ яваа Далай лам маань орон дээрээ хамаг биеэ хураан хар хөлс нь цувчихсан, харцаа төвлөрүүлсэн газартаа зоогдсон мэт хоолой чичрүүлэн хэллээ.
- Найз минь, энэ чинь зүгээр л зүүд байлгүй дээ. Бид есөн шийдийн зүйл л зүүдэлж байдаг. Тэр бүхнээс хэд нь хэрэгждэг билээ дээ. Зүүд бодит биш шүү дээ.
- Үгүй ээ, энэ хэтэрхий бодит мэт зүүдлэгдсэн.
- Гэхдээ үүнд ямар ч учир шалтгаан байхгүй ч юм билүү?
- Би өөрийнхөө төсөөлж ч дийлэхгүй зүйлийг яагаад зүүдэлсэн байх вэ? Хамгийн гол нь би хэзээ ч ийм аймшигтай зүйлийг төсөөлж ч чадахгүй шүү дээ.
-…
- Би нүдээ анихаас, дахин унтахаас ч айж байна. Дахин үргэлжлүүлэн зүүдлэх вий гэхээсээ айж байна.
“Seven years in Tibet” киноноос
Хамгийн аймшигтай нь, кинон дээр байтугай бодит байдал дээр энэ дайралт хэрэгжсэн.
Бүр хамгийн аймшигтай санагдсан нь, “Хүн өөрийнхөө төсөөлж ч чадахгүй зүйлийг зүүдэлдэг” нь байсан.
June
Би зүүдлэх үнэхээр дургүй. Учир нь тэнд би хэнийг ч, юуг ч, өөрийгөө ч хянаж чадахгүйн дээр, би үргэлж өөрийгөө кино үзэж байгаа мэт хөндлөнгөөс мэдэрдэгт байдаг.
Зүүд бол миний хамгийн дургүй кино.