ЗОВХИНЫ АРЬС АРЧИЛГАА
Зохины арьсны арчилгаа дан ганц зохины тос, серумаар шийдэгдэхгүй ээ. Зохины маск байнга тавьж хэвших хэрэгтэйн дээр зохины цусан хангамжийг сайжруулах массажийг тогтмол хийж хэвших хэрэгтэй. Тиймээс өөрийн сурч авсан зохи арчилгааны техникээс хуваалцья.
1. Зохины маск тавих.
Зохины масканд заавал мөнгө үрж, үнэтэй бүтээгдэхүүн байх шаардлагагүй. Өөрийн серум, тосоороо маск тавих юм уу, аль нь ч байхгүй бол unwoven pad буюу хатуу нийлэг падаа зохины хэлбэрт оруулан хайчилж бэлдээд үүн дээр + өөрийн нүүрний эсэнц эсвэл нүднийхээ миний өснө хэлсэн асуудлуудад тохирсон эссэнц шингээгээд + дээр нь нүүрний ампулаасаа ( ампулаа ч мөн өмнө хэлсэн асуудлууддаа тохирсоныг сонгоод) 2–3 дусал нэмж маск тавина. Заасан хугацаа байхгүй ба падаа хаттал нь тавиад авна. 7 хоногт 3 удаа.
2. Массаж хийхийн өмнө нүдний орчын арьсыг дулаан болгох хэрэгтэй. Миний заах массажийг warm massage гэж нэрлэдэг. Үүний тулд гар нүүрийн алчуурыг шарах шүүгээнд 2 минут халаагаад нүдэн дээр тавина. Ингэж тавихад нүдний цагаан улайгаад байдаг нь ч багасдаг сайн талтай шүү.
3. Нүдний массаж. Массаж нүд орчмын цусны эргэлтийг сайжруулж өгдөг ба ингэснээр маскны шингэлт сайжрах хамгийн чухал нь нүдний массаж байнга хийх нь нүдний уутанцар үүсэх, харлалт үүсэхээс найдвартай хамгаалж, ядаргаанаас үүдэлтэй нүдний харлалт, хөхрөлтийг маш сайн бууруулдаг. Цэгэн Массажийг хавсаргасан зургийн дагуу эхний 1,2-р зургийнхийг хийнэ.
4. Цусан хангамж сайжруулах массажаа хийж дууссаны дараа өөрийн зовхины чийгшүүлэх тос, эссэнц, серумаа товшиж түрхээд хүйтэн төмөр зүйлээр тог тог товшиж дарж өгнө. Энэ нь уутанцар үүсэх, уутанцраас үүссэн харлалт хөхрөлтөд сайн нөлөөтэй.
5. Хамгийн сүүлд хавсаргасан зургийн дагуу нүдний төгсгөлийн булангууд дээр дарж нүдээ дээш доош харах массажийг хийгээд дуусгана.
Энэ техник арчилгааг 7 хоногт багадаа 3 удаа хийгээд байвал зовхины үрчлээ, хөхрөлт, бусад бүх асуудлаас холуур өнгөрөх нь ээ.
Эх сурвалж: Солонгос гоо сайхны блоггероос сурсан болно.