Завтай хүмүүс

expert.bunny
3 min readSep 27, 2019

--

Та нар гайхаж байсан уу? Улсуудын элчин сайд уулзалдсан мэдээний доор сэтгэгдэл бичдэг хүмүүсийг? Ямар завтай хүмүүс ийм мэдээний доор юм бичээд сууж байдаг байна аа? гээд.

Би бүр маш их гайхдаг. Яаж тийм завтай байдаг байна аа? гээд. Ер нь бол их завтай хүмүүс л интернетэд хадаастай байх шиг санагддаг юм. Хэхэ, миний л бодол. Завгүй болоод ирэхээрээ хэрэггүй мэдээнд үрэх цаг заваа өөрт хэрэгтэй нэг зүйлд ч болов зориулья гэж боддог болдог ч юм шиг. Хүн завтай байхаар гараас юм гарахаа байгаад, яг маш завгүй болохоор л бүхнийг амжуулж чаддаг супер баатар болчихдог доо. Тэр юунд байгаа вэ гэхээр, завгүй хүн цагаа яг өөрт хэрэгтэй зүйлсдээ зөв хуваарилдаг болчихдогтой л холбоотой. Хүн завтай байхдаа ч ийм хувийн менежментийг өөрт хэрэгжүүлэх боломжтой. Хүсэх л асуудал. Завтай байлаа гээд хүмүүсийн санал болгосон болгоныг уншаад, бичсэн болгоны доор сэтгэгдэл үлдээнэ гэвэл нас хүрэх үү дээ? Харин түүний оронд сэтгэгдэл бичих тийм л дуртай байдаг юм бол сурч байгаа хэлээрээ уншсан мэдээнийхээ доор тэр хэлээрээ болсон болоогүй сэтгэгдэл үлдээвэл ядаж нэг сайхан сэтгэлтэй нь засч залруулаад, юм сураад авах ч юм билүү? Ийм бичлэг бичих бодол толгойд орох болсон шалтгаан нь доорх хүүхдүүдийн балай яриа байсан юм.

Би яаж тааралдсанаа санахгүй байгаа ч хөдөөний арван жилийн ахлах ангийн бололтой хэдэн хүүхдийн яриаг сонсож таарсан юм. Тэдний хоорондоо сонин болгон ярьж хуучилж, базаж байгаа хов нь бүгд үерхэл, найз хөвгүүн банди, охины тухай… Үүнийг нэхэн санавал би ч тэдний насан дээр ийм юм яриад л явж байсан, туулсан. Дээд ангийн ах нар бүгд гоё санагдаад л, ангийнхаа хөвгүүдтэй нийлж цэцэрлэгийн хашаанд тоглоод л… Гэхдээ яг үнэнийг хэлэхэд амьдралд эдний ярьж байгаа, сонирхоод байгаа зүйлийг хийх цаг хугацаа бишгүй л олдоно. Энэ үнэт цагаа ийм сайхан интернет хөгжсөн эринд өөр зүйлд зориулаасай гээд хэлчихмээр ч шиг.

Бидний үе завтай байсан, хариад үзэх кино ч маруухан байхад завтай хүн бүхний хийдгийг хиймээр санагдалгүй яахав. Харин эдний үед ийм зав байдаг л юм байх даа?

Гэтэл айлын хүүхдүүд хэл сурж гадагшаа сураад, болохгүй бол программ зохиодог болох гэж оролдох…

Хүмүүс завтай бас хийх зүйлгүй байхаараа хөгшин залуу, хөрвө нялхгүй амьтны адгууслаг хэрэгцээгээ хангахаар зорьдог бололтой. ҮРЖИХ. Гэхдээ энэ заваараа хийсэн АЖИЛ нь гэр бүл салалтыг нийгэмд өргөжүүлж байгааг тэд хэзээ хойно л ойлгоно.

Энэ талаар хүүхдүүдэд хичээл заадаг юм болов уу? Гэр бүл төлөвлөлт гээд. Энэ хүний хамгийн чухал сэдэв шүү дээ. Гэр бүлээ төлөвлөнө гэдгийг л сурчихвал бусдыг бол хэзээ ч сурсан яахав. Гэтэл тэд энэ төлөвлөлтийг өөрсдийнхөө гашуун туршлагаар сураад байдаг? Гэр бүл бол хорвоод чамд байж болох хамгийн нандин зүйл гэдгийг ойлгочихвол дэлхийн тэрбум, Монголын гурван сая, Улаанбаатарын нэг сая хүнээс, хоёр зуун хүүхэдтэй нэг сургуулийн 35–40 орчим хүүхдээс нэг хүн сонгоод насаараа хамт амьдрах тухай мөрөөдөж суугаа өөртөө сэтгэл хангалуун байх байсан уу? гэдэг асуултад яаж хариулах байсан бол? Интерстеллар хар нүх рүү аялаад, Марвелийн баатрууд дэлхийг авраад байгаа болохоор дэлхий сонин санагдахгүй нөхдүүд төрсөөр байгаа ч дэлхий зүгээр л хань ижлээ хайж олоход чинь ч хангалттай томддогийг ойлгох хэрэгтэй. Гэтэл чи?

Маш том юмны туйлын жижигхэн хэсгээ ухаарвал хэрэггүй зүйлд хайран цагаа үрж, адгууслаг төрхөндөө ач холбогдол өгөх нь багасахсан.

Cheers,

Ойрд жоохон ууртай байгаа болохоор…Уучлаарай.

June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet