Завтай байгаа чинь асуудал уу?
“Сэтгэл санаа тогтворгүй, байнга элдвийн бодол тархи толгойд эргэлдээд хэцүү байна” гэж үглэх эсвэр насныхны нийтлэлийг минь санаж байгаа байх.
Ер нь бол маш их бухимдалтай байгаагаа бодох завтай байгаа чинь асуудал бол яах вэ?
Аль ч үеийнхэн нь байсан иймэрхүү сэтгэл гутрал, ойлгомжгүй сэтгэл хөдлөлийн үе шат үзсэн. Зөвхөн чамд л тохиолдоод, чи л зовоод байгаа хэрэг биш. Ер нь бол хүн бүр л дор бүрнээ өөр өөрийн гэсэн зовлонтой. Чинийх их, минийх багадаа ч биш. Түгшээд зовоод байгаа чинь л бодит байдал. Түүнийг гайхаж уйлах юм уу, дэмий гүнзгийрүүлж санаашрах нь байдлыг улам л дордуулах нь тодорхой.
Манай баллетын сургуульд явдаг 3-р курсын охины сэтгэгдэл:
Тийм шүү, таны хэлж байгаа, энэ хүүхдүүдийн хэлж байгаа шиг зүйл надад ч бас тохиолдож байсан. Нэг хэсэг /их сургуулийн эхний жилүүд/ яг юу хүсээд яах гээд байгаагаа ойлгохгүй, өөрийгөө үсдээд хананд савчмаар санагддаг байлаа. Энэ байдал удаж даамжрах тусам хайртай дотны хүмүүс, найз нөхдөөсөө улам л холдож, өөрийгөө тусгаарлаж толгойд үүссэн харанхуй хонгил руугаа улам л гүн гүнзгий шигддэг байлаа. Яг тэр үед азаар баллетын сургалтдаа явсан. Энэ явдал миний гэрэл болсон юм. Баллетын сургалтдаа явдаг болсноор сэтгэл санаа бага багаар дээшилж, өөрийгөө үзэн яддаг байдал үгүй болж, гэр орныхон хайртай хүмүүстэйгээ яриа хөөрөөтэй болж эхэлсэн. Баллетынхаа ангийхантай сайхан харилцаатай болж, олон шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаа ч өөдрөг явдаг болсон.
Ийм хайрламаар хүмүүс хорвоогоор дүүрэн байгаад миний бидний ойр орчимд амьдарч байдаг гэж бодохоор хорвоод үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй ээ. Хэхэ
Тэгэхээр би юу гэх гээд байна гэхээр, сэтгэл санаа тогтворгүй ойлгомжгүй байх тусам өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө өрөвдөж өрөөний мухарт шигдэх бус ЯДАЖ ХӨЛСӨӨ ГАРГА. Хүн хөлсөө тогтмол гаргаснаар олон биед хэрэгцээгүй хордуулж байгаа бичил бодисыг хөлстэйгээ хамт гадагшлуулж байдаг. Энэ нь биеийг эрүүлжүүлдэгт л биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг учир шалтгаан оршиж байгаа. Мөн баллет болон бүжгээр хичээллэх үед дан ганц биеийн хөдөлгөөн бус дасгал хөдөлгөөнөө цээжлэх, аяаа сонсох, биеэ ойлгох, булчингаа мэдрэх, илэрхийлэх гээд маш олон талт үйлдэл хийх тул толгой тархиа чөлөөлж анхаарлаа бүрэн төвлөрүүлэх зайлшгүй шаардалага гардаг. Энэ нь нэг ёсны бясалгал болж хэрэгтэй хэрэггүй хордуулсан, хордуулаагүй олон мянган бодлуудыг чинь сарниулж толгой тархинд чинь зай гаргадаг нь сэтгэл санааг ч дээрдүүлдэг байна.
Тиймээс тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж, ядаж гүйж байгаарай. Хэрэв манай ART_IN MOTION -гийн баллет болон модерн бүжгийн анги сонирхож байвал инста: @art_in_motion_dancestudio хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Шинэ элсэлт хөнгөлэлттэй үнээр авч байгаа шүү.
Чи зовж байгаагаа бодож эргэцүүлэх завтай байгаадаа зовж шаналаад байгаа юм биш үү дээ?
Завгүй байгаарай,
Cheers,