Жилийн турш хамт бичих үү?
За Туулай нь хаана блог байна тэнд бичсээр ихээ олон жил болжээ. Gogo, google,wordpress,medium гээд бичээгүй газар алга. Хэхэ. Дэвтэрт бичихээс илүү блогт бичиж хадгалах нь илүү цэгцтэй, хаягдахгүй байдаг шиг санагдаад блогт их бичжээ. Бүр багаасаа л бичих дуртай. Үг дуу цөөтэй, хүнтэй ярилцаж ойлголцохдоо маруухан дотогшоо хүнд доторх зах замбараагүй бодлуудаа цэгцлэх, өөрийгөө ойлгуулах, өөрийгөө ойлгох, таних ганц арга зам минь байж. Одоо ч байсаар… Энэ их олон жил бичсэн туршлагаараа Жилийн турш хамт бичингээ өөрийгөө таньж мэдэх, бичих арга барилд суралцах зорилготой “Өдрөөс үлдсэн зүйл” гээд FB групп нээлээ. Гишүүнчлэлийн төлбөр 20000 төгрөг. Жилийн турш өөрийгөө ухаж ойлгоход чиглэсэн сэдэв, асуултын хүрээнд богино түүхүүд бичиж, би засвар сайжруулалт хийхэд нь туслах байдлаар бичгийн чадвараа болон өөрийн доторх гайхалтай үнэт зүйлээ олоход нь туслах зорилготой. Долоо хоног бүр тухайлсан сэдвээр бүх гишүүд нийтлэл бичиж шилдгийг нь шалгаруулж энд өөрийн medium блогтоо нийтэлж байх болно. Давхар уншигчид ч өөрийгөө хайж олсон хүмүүсийн түүхээр сонороо мялааг ээ. Мэдээж сургалт тул хүмүүсийг бичих явцад нь сайн бичихийн тулд зайлшгүй хэрэгжүүлвэл зохих, баримтлах зүйлс, албаны бичгийн хэл, амьдралын бичгийн хэл, сайн бичих үндэс гэх мэтчилэн өөрийн мэдлэг туршлагаа зааж өгөх юм. Хэзээ ч бичих төрлийн хүн биш байсан ч, бичгийн хэл ядаргаатай байсан ч сурчихсан байхад их олон талын ашиг тустай шүү. Би мэргэжлээрээ мундаг цойлсон гайхалтай инженер биш ч, миний бичих чадвараар төлөвшсөн зөв цэгцтэй сэтгэх, бодлоо илэрхийлэх, санаагаа хэрэгжүүлэх арга ухаан маань намайг өдий хүртэл амьдруулж байгаад итгэдэг юм. Тиймээс танд ч бас туслах нь юуны магад.
Удахгүй уулзана гэж найдья.
GIVEAWAY
Намайг бараг энэ хаягийг анх нээж бичиж байхаас эхлээд дагаж, тасралтгүй шимтэн уншиж үнэнч уншигч байсан Zoe Zulaa та энэ сургалтад маань үнэ төлбөргүй суух эрх бэлэглэж байна. FB нэрээ үлдээвэл шууд бүртгэж авья аа. Маш их баярлалаа.
Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.