Дэлхийн хамгийн загварлаг гэр

expert.bunny
4 min readJun 19, 2020

--

Би энэ зургийг инстагаас олж хараад энэ гэрийг хайгаад л байлаа. Хаана байдаг хэний юун гэр бэ? гээд. Түүнийгээ ч оллоо.

Хамгийн загварлаг гэр Монгол хүнд байхгүй. Яагаад гээч залхуу болохоор, өөрөөр сэтгэдэггүй болохоор… гээд загнаад байхгүй юу тэ? Хэхэ

АНУ-ын Ореган мужийн Портландад Zach Both, Nicole Lopez нарт байна цаана чинь.

Location: Portland, Oregon
Size: 730 square feet w/ additional 200 square-foot loft
Years Lived In: 1 year, own the yurt, rent the land

3 жилийн турш van — тайгаа аялж амьдарсан юм бид хоёр. Энэ бүхний дараа эхнэрт маань Портландад тогтвортой ажиллах ажлын санал ирж суурьших шаардлага гарсан л даа. Гэтэл бидэн шиг бүхэл бүтэн 3 жил аяллын байдалтай амьдарсан хүмүүс шууд орон сууцанд амьдарч эхлэх маш хүнд байлаа. Хэрвээ хүссэнээрээ байна гэвэл модон дээр байдаг шиг жижиг байшин барьж суух эсвэл гал зуухтай том машин гэртэй болох сонголт л байв. Тэгээд маш их интернэтээр судалж, хайж байтал ийм монгол гэрний дизайн таарч, тэр зургийг нь хараад ГЭР гээчийн бүх л эд анги, угсрагддаг байдал, гоо үзэсгэлэнд бүрэн татагдсан. Модон хүрээ, гэрийн дугуй хэлбэр, цагийн дотор угсрагддаг байдал, даавуун бүрээс, температурын өөрчлөлтийг зохицуулах байдал, чийгийг маш сайн зохицуулж байгаа байдал гээд гэрийн бүх л зохион бүтээлт нь ид шид шиг санагдаж өөрсөддөө яг ийм гэр, гэхдээ бусдад хаана ч байхгүй содон дизайнтай гэртэй болохыг зорьж бүтэн 5 сарын турш хүрээ мод, их бие, рам гээд бүхнийг өөрийн гараар хийсэн. Ингэж өөрөө дэлхийд ганц гэрээ өөрөө хийсний дараа үүн шиг гэрийн дизайн, үйлдвэрлэл хийдэг хуудасатай хүртэл болсон шүү. DoItYurtself.com.

Таны стил: Дани улсад өссөн бол Lloyd Kahn гэх байлаа. Ерөнхийдөө бол минималист, структур зонхилсон дизайнд дуртай.

Inspiration: Google нээгээд “weird houses” гэсэн хайлт хийгээд 2 мин 36 сэкунд болоход гарч ирнэ. Хэхэ

Favorite Element: Мэдээж манай гэрээс хүн бүрийн дуртай хэсэг бол ургамлаар хүрээлүүлсэн мансардан дээр байрласан унтлагын өрөө. Тоонотойгоо ойрхон байгаа нь архитектурын төгс шийдэл болсон гэж боддог.

Biggest Challenge: Николь бид хоёрын хувьд гэр хийж үзэх бүх л үйл явдал анхны гайхалтай туршлага байсан. Бүгд л анхны удаа. Гэрийнхээ ханыг хийх гэж бүтэн сар болсон ба энэ бүтэн сард би бүх амьдралынхаа турш хатаасан модтой ажилласан мэт санагддаг байсан гээд л бод.

Proudest DIY: Гэрийн гаднах бүрээсийг хийх л ахамгийн хэцүү нь байлаа. Гэтэл манай найз нөхөд хөрш бүх л хүмүүс нэг намрын орой цугларч тал талаас нь татаж элбэлцэж хийлцсэн. Үүнийг хараад, нэг тос гэрийг угсарч байгаа бүх хайртай дотны хүмүүсээ хараад маш их баярлаж бахдаж байсан санагдаж байна. Энэ явдал л хамгийн нандин дурсамжтай санагддаг даа.

Biggest Indulgence: Гэр маань энгийн модон хана туурганаас бүрдэх тул хамгийн их ажиллагаатай зүйл гэвэл тог цахилгаан татах, цэвэр бохир усны асуудал байсан. Харин гурав дахь нь monstera ургамал тарих юм байна. Хэхэ

Best Advice: Миний гэр барьсан, түүндээ амьдарч байгаа жирийн залуугийн түүх боловч би хүн бүрд та өөрийнхөө амьдрах гэрийг, орчныг бүр юугч өөрсдөө хийж бүтээж болно гэдгийг л харуулахыг зорьсон. Түүндээ хүрэхинй тулд сайн судалж, төлөвлөж, энгийн үеийнхээсээ 2 дахин их цаг зарцуулах л хангалттай. Энэ чиглэлийн зөвлөгөө авах бол миний хаягаар холбогдоорой.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet