ГАРЫН АРЬС ХУУРАЙШИЛТ
Гарын арьс хуурайшилт.
Гар байнга гадны орчны нөлөөнд шууд өртөж, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан олон үйл ажиллагаанд оролцдог тул хүний бие эрхтнээс хамгийн түрүүнд тухайн хүний аж байдлыг илтгэнэ. Хүнд хүчир ажил насаараа хийсэн хүмүүсийн гарны алга эвэршсэн, хуурай хатуу болсон, үрчийсэн байх вий. Яахав дээ, хүний л амьдрал. Солонгосын гудамжинд хоол зардагаас аваад том ресторантай хүртэлх бүхий л ажилсаг хүмүүсийн гар нь аймаар болсон байдаг юм билээ. Гэлээ гээд бас хүн үзэшгүй муу муухай явсан нь үгүй.
1. Би маш хуурай арьстай нэгэн тул гараа хэзээ ч савандаж угаадаггүй, бүр ямар ч сайн саван, чийгшүүлдэг саван байсан ч гэсэн гараа савандаж угааж чаддаггүй. Миний арьс хуурай учир савандаж угаасан тохиолдолд шууд тос түрхэх, бээлий өмсөхгүй л бол хагарч цуураад сүйд болохыг нь би гадарладаг болохоор. Хэхэ
2. Гар, нүүр гээд аль ч арьс байлаа гэсэн хэт хуурайшсан тохиолдолд өдөр тутмын арьс арчилгаа нөлөө үзүүлэхгүй тжл тусгай маск тавих, илүү анхаарч арчлах шаардлагатай. Хэт хуурайшсан үед альч брэндийн хамаагүй бээлийн маск хэрэглэдэг ба үүнийг бүлээцүүлэн тавих их нөлөөлдөг шүү. Гартаа маскаа углачихаад толгойнд бигнүүр хийдэг халдаг уут байдаг даа, ээж нарын. Тийм уутанд масктай гараа хийчихдэг юм. Ингэж халааж маск тавих энгийн маск тавихаас хоёр дахин үр дүнтэй.
3. Тос. Одоо цагт гарын тосгүй явдаг эмэгтэй хүн гэж байхгүй байх аа. Гарын тос гэхдээ сүүлийн үед чанар нь муудчихсан уу? гүй юу? Би бол зургийг нь хавсаргасан Орифлэймийн гарын тосыг санал болгоё. Сүүлийн олон жил зүгээр тааралдсан дэлгүүрээс аваад түрхээд яваад байгаа л даа. Одоо гэхэд Nature Republic гарын тостой явж байна. Гэхдээ дээр үед түрхэж байсан Орифлэймийн гар хөлний тоснуудыг гүйцэх нь үгүй ээ.
4. Гар чинь ихээхэн хуурайшдаг бол ариутгагч аль болох хэрэглэхгүйг мөн хичээх хэрэгтэй. Энэ нь спиртний агууламж өндөртэй байдаг тул гар хуурайшуулдаг.
5. Мөн хэт хуурай гартай бол гараа усаар юм уу савандаж угаахын оронд содатай зөөлрүүлсэн усаар угаагаад үзээрэй. Содатай ус бас л бүх юм шүү. Хуурайшуулахгүй, харин ч зөөлрүүлнэ гэж мэд. Хэхэ
6. Тэгээд эцэст нь хэлэхэд өвөл хүйтэнд бээлий өмсөж хэвшээрэй. Хүйтний улиралд гар нүцгэн явах бас л гарыг маш их хуурайшуулдаг шүү.
7. Хумс чинь мөн хуурайшаад байдаг бол зүгээр HAND CREAM биш HAND AND NAIL CREAM гэсэн бичигтэй тос сонгохыг зөвлөе.
Буддагийн мутар бас л гоё шүү тэ? Тэр хумсны толь, хурууны урт, мурт гэж…
CHEERS and MERRY CHRISTMAS