ГАЛБИРЖУУЛАГЧ БҮС
Өглөөний мэнд,
За энэ удаа санал асуулгаар галбиржуулагч бүсний тухай мэдээлэл авахыг хүссэний дагуу туршлагаа хуваалцья.
Хэрэглэсэн шалтгаан:
1-р төрлийн хүн төрсний дараах
2-р төрлийн хүмүүс галбиржих зорилгоор
1. Төрсний дараа
Хэрэглэсэн бүтээгдэхүүн:
Энгийн дотуур хувцасны дэлгүүрээс авсан хатуу даруулга.
Үнэ: 10 жилийн өмнө Хорооллын дотуур хувцасны лангуунаас 20–30 k үнэтэй авсан.
Үр дүн:
Жирэмслэх явцад эмэгтэй хүний хавирга тэлж хоорондоо зайтай болж, хавирганы булчин хооронд зай гарсан байх тул даруулга зүүвэл энэ зайг хавчиж хавирга дагасан хэвлийн булчинг буцаан хэвэнд нь оруулах боломжтой. Тэгэхгүй бол энэ зай хэвээр үлддэг. Гэхдээ хагалгаа хийлгэж төрсөн эмэгтэйчүүд эмчийн заавар зөвлөгөөгүй бүсэлхийн бүс зүүх нь хориотойг анхаарах хэрэгтэй. Миний тохиолдолд өөрөөрөө буюу энгийн төрөлт байсан тул төрсний дараа 2–3 хоногт даавуугаар дарж ороож байгаад дотуур хувцасны дэлгүүрээс энгийн хатуулгатай даруулга авч тасралтгүй 1 сар зүүхэд хэвлий хэсгийн унжсан хэсэг буцаж хэвэндээ орсон.
Давуу тал:
Үр дүнгээ бүрэн үзсэн.
Сул тал:
Жирэмсний дараа зүүхэд холгох, тээртэй санагдах, авчихмаар болох гээд их хэцүү байдгийг төрсөн эмэгтэйчүүд мэдэж байгаа байх. Гэхдээ энэ бүхнийг даваад тэвчээд гарвал үр дүнгээ үзэх болно. Одоо зөөлөн материалтай резин даруулга зөндөө байдаг болсон байна билээ.
Оноо: 10- с 7.
Сануулга: Хагалгааны шархтай эмэгтэйчүүд зүүх хориотой!!!
Зөвлөх нь:
Яг ямар даруулга байх нь чухал биш. Гол санаа нь хавирга дагасан хэвлийн булчин хооронд гарсан зайг ойртуулах гэдгийг л санах хэрэгтэй.
2. Галбиржих
Хэрэглэсэн бүтээгдэхүүн:
Галбиржуулах бүс — Ann chery
Хэрэглээ:
Балетын дасгалд явдаг, төрсөн эмэгтэй галбиржих зорилгоор хэрэглэсэн. Бүсийг зөвхөн дасгалд орж байхдаа буюу дасгалтай өдрөө өдрийн 2 цаг л зүүдэг байсан.
Хэрэглэсэн хугацаа:
Дасгалдаа явж эхэлсэнээс хойш буюу тасралтгүй 3 жил хэрэглэж байна.
Үр дүн:
Анх дасгалд явж эхлэхдээ төрөөд хэвлийн таргалалт ихтэй, нурууны мах зузаарсан, дал мөрний яс мэдэгдэхээ байсан, балет хийдэг охидтой харьцуулашгүй байснаас үүдэн галжиржуулагч бүсийг багшийн зөвлөснөөр дасгалын үед зүүж эхэлсэн ба одоо хэвлийн таргалалт бараг байхгүйтэй адил, нурууны мах анх бүс зүүх үед хальж гарч ирдэг байсан нь байхгүй болсон. Анх S size бүснийхээ хамгийн захын товчлуурыг хийх гэж хөндлөнгийн хүний тусламж авч бөөн юм болдог байсан бол жил хүрэхгүйн хугацаанд хамгийн хойд талын товчлуур дээр төвөггүй товчилдог болсон. Үнэхээр, үнэхээр үр дүндээ маш сэтгэл хангалуун байгаа.
Давуу тал:
Дасгалын үед гэдсээ татсан мэдрэмж нэмэгдүүлдэг, нуруу чангалахад дэм үзүүлдэг.
Сул тал:
БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ХҮН ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ.
Оноо: 10-с 8.5
Зөвлөх нь:
БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ХҮН ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. ЗӨВХӨН ДАСГАЛЫН ҮЕД Л ХЭРЭГЛЭНЭ. БУСАД ҮЕД ЗҮҮГЭЭД БАЙВАЛ БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ БОЛДОГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!! ЗӨВХӨН ДАСГАЛТАЙ ХАВСРАН ХЭРЭГЛЭНЭ!!!
Нэмэлт:
Үнийг болон хаанаас авах мэдээллийг доор хавсаргасан дэлгүүрээс авна уу.
Бүсний мэдээлэл авахыг хүссэн хүнд тусгайлан үр дүнгийн фото зургууд илгээсэн байгаа. Та ч мөн өөрийн асуултдаа хувийн мэдээлэл авч болно оо. Гол нь саналаа өгөөрэй.
Баярлалаа.