Витаминжуулалт

expert.bunny
3 min readMar 1, 2020

--

Удаан уулзсангүй ээ, сайхан шинэлэв үү?

Би хөдөө ээлжээр ажилладаг байсныг та нар мэдэж байгаа. Тэр үед би “эрүүл мэнд л бүх юм” гэдгийг илүү гүн гүнзгий ойлгох боллоо. Гэр орноосоо хол, уртасгасан цагаар ажиллаж байхдаа өвдөнө гэдэг өнөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг чинь л болж байлаа шүү дээ. Хүйтэнд гэрээсээ хол даарч хөрч, олигтой шим тэжээлээ хоол унднаасаа авч чадахгүй амаар дүүрэн гүвдрүү гардаг надад витамин нэмэлтээр уух зайлшгүй хэрэгцээ байлаа. Угаасаа манай монголчуудын урт нартай улирал богино, олигтой хоол унднаас шаардлагатай хэрэгцээгээ хангаж чаддаггүй улсад ийм хэрэгцээ зайлшгүй байдаг юм билээ. Манай ээж дандаа л болсон болоогүй зүйл ам руугаа хийж явдагсан.

Хүн хөгшрөх тусмаа витамин, уураг хамаг л байх хэрэгтэй зүйлсээ авахаасаа илүү алдаж байдаг болохоор 50 хүрмэгцээ л ийм нэмэлт ууж байх хэрэгтэй гэж ээж зөвлөдөг байлаа.

Ээж маань эмч хүн байсан тул огт ор үндэсгүй юм хэлэхгүйг та нар ойлгох биз ээ. Тэгээд дүү маань бас уртасгасан цагаар өөрийнхөө хувийн юмыг ажиллуулж өдөржин биеийн хүчний ажил хийж ядраад байхаар нь энд хавсаргасан AMWAY сүлжээний DOUBLE X

витамин авч уугаад өөрт нь гайхалтай нөлөөтэй байхаар надад нэгийг авч өгсөн юм. Би ч хөдөө байхдаа өнөө ИХ ТАЙГА н уушгины үрлээ л өдөрт 3 ууж явсан юм. Тэр үрэл бас эрдэнэ шүү. Энэ үрлийн тухай миний инстад бүтэн сэтгэгдэл бий.

Тэгээд тэр DOUBLE X VITAMIN уув аа. Дотроо 3 төрлийн витаминтай тэдгээрийг гурвууланг нь өдөрт 2 удаа л ууна. Надад ямар хөгшин хүн шиг элдэв хууч өвчин эдр байх биш. Харин хамгийн түрүүнд ажиглагдсан зүйлс бол:

  • Ядраад байдгаа болилоо. Өглөө босдогоосоо жоохон эрт юм уу, орой сэрэхэд учиргүй ядраад үд дундад маш их цангаасч, нүд анилддагаа болилоо.
  • Яг 7 хоног тасралтгүй хэрэглэсний дараа өнөө хүндэрдэггүй хүн заавал өдөрт 1 хүндэрдэг боллоо. Би энэ зовлонгийнхоо тухай болон тараг хэрэглэж хүчээр хүндэрдэгээ бас бичиж байсан даа. Харин энэ витаминийг хэрэглэснээр, ямар ч хүчээр арга хэмжээ аваагүй байхад өглөө бүр хүндэрдэг болсон. Энэ их таалагдсаан. Хэхэ
  • Нэг их гол харлаж өлсдөг мэдрэмж байхгүй болсон.
  • Хамгийн гайхалтай нь юу гээч, огт таргалаагүй. Хүнсэнд нэмэлтээр юм хэрэглэхэд нэг хэцүү тал нь, таргалах гээд байдаг даа. Харин энэ витамин огт таргалуулаагүй шүү. Тэгэхээр тааваараа хэрэглэж болох юм билээ. Харин ч эсрэгээрээ бодисын солилцоог сайжруулж, битүү бөгстэй намайг өдөр бүр хүндрүүлж тус болж байна аа гэж.

За одоохондоо иймэрхүү л үр дүнтэй байна. Гэвч нүдэнд үзэгдэхгүй өөр юуг, яаж нөхөн сэргээж байгааг хэлж мэдэхгүй нь ээ. Би яг одоо хагас сар уучихлаа. Одоо нэг сар уухаар байх шиг байна. Гэхдээ дунд нь ганц нэг хоногууд завсардчихсаан бас. Уг нь сар л уудаг юм шиг байна.

Авахад чинь сүлжээнийхэн зааврыг сайн хэлж өгөх байх өө. Би өмнө нь иймэрхүү нэмэлт витамин жирэмснээс өөр үед ууж байсан биш, надад бол их таалагдсаан. Ялангуяа зүгээр байсан ч ядрах гээд байдаг намао, хаврын улиралд санал болгомоор байна. Бас одооны корона эдр гээд хэцүү нэртэй айхавтар өвчингүүд дэлгэрсэн цагт та нар минь хувийн ариун цэврээ сайн сахиж, дархлаагаа дэмжээрэй.

Эрүүл энхийн түмэн жаргалан. Үүнээс өөр жагалан үгүй шүү, нээрээ.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet