БӨӨРӨӨ ХАЙРЛАЯ

expert.bunny
5 min readFeb 7, 2020

--

За юу юугүй хүйтрэх нь ээ, GOT гэж.
Хүйтэрч байгаатай холбоотой бичлэг хийнэ ээ.
Хүйтрэхээр бөөр нь өвддөг хүмүүс олон байдаг тэ? Монголд бөөрний өвчлөл их тоондоо ордог гэж насаараа хүүхдийн эмч хийсэн ээж маань үргэлж ярьдаг байсан. Тэгээд ээж өвчлөл гэдэг үе үед өөр байдаг тухай бас ярьж байсан. Нэг хэсэг хүүхдийн бөөрний өвчлөл их байсан шалтгаан нь ээж шууд pampers гэсэн шүү. Бас эрт нимгэн нойтон гүйх. Мөн нэг хэсэг иодтой л давс хэрэглэ гээд айл болгоныг дан иоджуулсан давс идүүлээд байсан нь ч бас буруу. Буруу талын side effect-тэй байсан гэсэн.
За тэгэхээр манай багийн гишүүн бөөрний өвчтэй. Хүйтрэх дөхөөд л өвдөөд эхэлдэг. Жил бүр хүйтрэхийн өмнө эмчилгээ, шинжилгээ хийлгэдэг юм. Түүний шинжилгээ хэзээ ч эрүүл хүнийх шиг гарч байгаагүй. Бас бөөр нь өвдөөд ирэхээр автоматаар таргалж эхэлдэг. Ус уусан ч таргалж эхэлдэг. Энэ нь бие физиологи гэдэг хүнээсээ ч ухаантай юм болохоор аль нэг эрхтэн нь өвдөхөд л хамгаалалттаа чангаруулж байна аа гэсэн үг. Айхтар байгааз?
Бөөр өвдсөн шалтгаан нь:
1. Шүд. Шүд бүх өвчний үндэс болдог гэсэн мөртлөө хар багад хамаг шүдийг маань түүгээд авчихдаг байж билээ. Тэр үед одооных шиг эмчилгээ эдр гэж байгаагүй юм байлгүй. Тэгээд яг нэг араагаараа гоё явж байтал хорхойтоод ирэхээр нь гүрийгээд эмчид очихгүй яваад л байдаг даа, өвдтөл нь. Тэр чинь одоо бас бөөрний өвчний шалтгаан болно шүү дээ. Та минь. Шүдээ байнга анхаарах ёстой шүү, эрт байх тусмаа сайн. 10 жилийн дараа намайг ингэж хэлж анхааруулсны төлөө үнсэнэ л гэж мэд.
2. Их үсэрч харайдаг хүүн манай найз. Ажил нь ч үсэрнэ. Өөрөө ч үсэргээтэй. Амортизатор юм уу хаашаа ийн, хаха. Гүй шүү хүн шүү.
3. ЗА ЭНЭ ИХ ЧУХАЛ ХЭСЭГ ШҮҮ, Нөхөр А жоохон байхдаа урт туранхай, ганган харагдахын тулд идэр есийн хүйтэнд толгой нүцгэн, дотуур өмдгүй их гүйсэн байдаг юм. Эмэгтэй хүн доороосоо даарч болдоггүй гэдэг чинь ингэж гүйж байгаад горыг нь амссан хүний зөвлөгөө гэдгийг санаарай. Үнэн шүү. Дүн өвлийн хүйтэнд нүцгэн их гүйвэл ийм л юм болдог байх нь.
4. Бага зэрэг нуруу чилж байгаа юм шиг өвдөж эхлэнгүүт нь л эмчилгээ хийлгэж, хамгаалж арчлах ёстой байтал Монгол хүн байна даа гэж явж байгаад хүндрүүлчихсэн.
5. Бас хоолны дэглэм их барьдаг, барьсан дэглэмээ эргэлт буцалтгүй хаяж чаддаг, хаячаад буцаагаад эхэлдэг нэг тийм хүмүүс байдаг даа. Тэдгээр хүмүүс мөн энэ өвчнөөр их өвчлөмтгий байдаг гэсэн.
6. Сүүжээ цоортол хэвтээд гээд үд хүртэл унтсан хүүхдүүдэд хөгшчүүд дургүй байдаг даа. Энэ бас үнэн. Удаан хэвтэх, суух ч бас бөөр өвддөг болохтой хамаатай. Сууж байгаа сандал чинь чийг татдаг, арьсан савхин бол дарга цэрэг юу нь ч бай хамаагүй өвдөнө шүү дээ. Явж явж монгол явган модон сандал шиг эрүүл юм алга.
7. Сүүлийн үед гадуур нэг л их GYMирсэн хүмүүс байгаа даа. Тэр хүмүүст анхааруулж хэлэхэд дасгал хийгээд хөлсөө хатаах юм уу, ус цасанд орохгүйгээр нойтон чийгтэй дасгалын утсан мөртэй майктайгаа (энэ их сонин майк аа, хаха. Утсан мөртэй, хаха) халуун зунаар ч шууд гарч болохгүй шүү. Хөлстэй хувцастайгаа шууд гарч явах нь үе мөч өвдөх, бөөр өвдөх бас нэг шалтгаан болдог.
8. Хэт таргалалт. Хэвийн жингээсээ илүү жинтэй л бол та өөртөө өвчин дуудаж байна л гэсэн үг. Тарган хүмүүсийн нуруу хамгийн түрүүнд өвддөг ба энэ нь явсаар бөөр мөөр бүх л эрхтэнд алгуурхнаар хүрнэ.
За энэ мэт тоо томшгүй амьдралын буруу хэвшлүүдээрээ хүмүүс бөөрөө өвчлүүлчихдэг байна.
Харин одоо нэгэнт өвдсөн бол яах вэ?
Эртнээс анхаар, биеэ чагнаад, дулаан хувцасла. ӨӨР ТАЙВАН ДӨӨ.
Гээд дуусгачихгүй юу тэ? Хаха
Ер нь бол шалтгаанууд тодорхой юм чинь шүдээ эмчлүүл, дулаан хувцасла, ус сайн уу, хоолны дэглэмээр сэтгэлээ хуурахаа боль, таргалахаа боль, хэвтрийн суугаа ажилтай бол хөдөлгөөнтэй бай, хөдөлж хөдөлчихөөд хувцсаа сольж гарч бай. Ингээд зөв амьдралын хэвшилтэй болчихвол өвдөхгүй л юм байна.
Харин нэгэнт өвддөг хүн бол яах вэ?
Сар бүр яг өдийд хүйтрэхийн өмнө нэг шээсний шинжилгээ, цусны шинжилгээ өгөөд эмчлүүлэх шаардлагатай эсэхээ тодорхойлж байхад гэмгүй. Мөн ус уусан ч таргалаад байгаа бол дээрх үйл явц болж байна гэж бодоод биеэ шалгуулаарай.
АРГА ХЭМЖЭЭ-1: Мөн дор хавсаргасан миний дуртай ИХ ТАЙГА-н шар будааны нунтаг тогтмол ууж байх их сайн юм билээ. Манай найз үүнийг тасралтгүй өвөлжин уугаад бөөрний эмчилгээгүй тун сайн өвөлжсөн.
Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог. Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг байгаа.
Шар будаа нь бие дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах гээд ач тусаараа дэмтэй байдаг байна. Тиймээс энэ бөөрөнд тустай юм билээ. Мөн хоолны хажуугаар хэрэглэдэг нэмэлт бүтээгдэхүүнүүд таргалуулах гээд байдаг бол энэ шар будааны нунтаг ямар ч сөрөг нөлөөгүй. Огт таргалах турах асуудал гараагүйг онцольё. Үнэ нь ч боломжийн борлуулалтын хаягийг Уушгины цайн үрлийн нийтлэлээс авна уу.
Мөн чага мөөг эдртэй билүү дээ нэг сүлжээний юм ууж байсан юм аа. Нэрийг нь мартчиж. Тэд нар нь болохоор таргалуулаад байсан гэсэн шүү.
АРГА ХЭМЖЭЭ-2: Бүс, гэдэстэй ах нар нэг их янзан бүрийн бүс зүүчихсэн байдаг даа. Тэр ч дээ мэдэхгүй. Манай найз лав зүүгээгүй. Яаж ч бодсон бүс зүүж байгаад зүүхээ болихоор нэвт сийгнэ, хөлөрсөн байвал бүр аюултай. Тэгэхээр аль болох зүүхгүй байсан нь дээр. Бөөр нь өвддөг хүн дасгал хийхдээ бүс зүүдэг л гээд байдаг юм билээ. Гол нь тэр бүсийг их л гам хийж чаддаг, тайлангуутаа усанд ордог, салхи үзүүлдэггүй эмээ нар шиг хүн л зүүх ёстой байх. Гамаа сайн бариарай.
За тэгээд яаж ч байсан малгай толгойгоо сайн өмсөж, доороосоо даарахгүй онд мэнд орцгооё.
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet