БЯСАЛГАЛ
Бясалгал,
Энэ миний хамгийн сайн сэдэх сэдэв. Учир нь би багаасаа хүнд өвддөг, ээж маань энэ төрлийн spiritual, mindful эмчилгээг физик эмчилгээтэй хослуулдаг эмч байсантай холбоотойгоор багаасаа л бясалгалын хүч, түүний эмчилгээний ид шидийг мэднэ. Бясалгал хийхийн ач тус, түүнийг зөвхөн маш их санаа зовох юмтай л хүмүүс хийх ёстой юу? гэвэл үгүй ээ. Мөн заавал техник аргачлал, нарийн дэг жаяг ч хэрэггүй.
Бясалгал гэдэг чинь тархинд өдөр бүр, мөч бүр эргэлдэж байдаг зах замбараагүй бодлуудыг сарниулж хэсэгхэн зуур амьсгалж байгаагаа мэдрэх л явдал юм. Үүнийг байнга хэвшил болгон өдөр бүр хийснээр анхаарал төвлөрч, юу бодох, бодохгүй болон, өөрийнхөө юу боддог зэргийг анзаарах боломж олгодог. Ер нь бүгд л өөрийгөө л хайгаад байгаа биз дээ энэ чинь одоо?
Энэ заавал Бурхан багш ч юм уу ямар нэг хүчтэй, гэгээрсэн хүмүүсийн ч хийж чаддаг зүйл биш. Зүгээр амьсгалж байгаа хүн бүр хийж чадах зүйл.
Та нар “EAT PRAY LOVE” киног үзвэл бясалгалын мөн чанарыг бага сага гадарладаг болно. Би энэ кинонд үнэхээр дуртай. Ид шидүүдийн маань нэг.
Та нарын амралтын өдөр болохоор бясалгал хийх гэж оролдооод, дээрх киног ч мөн үзээрэй. Нэг юм заавал болно. Амлая. Хэхэ. Нэг л их амласан хүн.
Би яаж бясалгадаг вэ?
Би чив чимээгүй, саад болох зүйлгүй орчинд 10 орчим минут завилж суудаг. Сууж байхдаа юу ч бодохгүйг хичээнэ. Ямар ч ая, юу ч байхгүй. Анхаарал төвлөрөхгүй байвал амьсгалаа гүнзгий аваад гаргана. Ингэхдээ амьсгаа авч байгаагаа, түүний гарч байгааг, амьсгал авахад биед гарч байгаа бүх өөрчлөлтүүдийг мэдэрнэ. Тэгээд авч байгаа амьсгал бүрээр ямар нэг сайхан гэрэлт зүйл биеэр урсаад л, амьсгал гаргахад бүх хар муухай зүйлс биеэс гадагшилж байгаа тухай төсөөлнө. Хэд хэдэн удаа давтана. Нүд аниастай. Хэд давтсаны дараачаас гаднах чимээнүүд амьсгалтай холилдон мэдрэгдэх ч энэ нь тархины долгион мэдрэх чадвар өссөний дохио тул зүгээр л байгаагаар нь мэдэрнэ.
Ингээд л болоо. Нүдээ аажуухан нээхэд чинь өмнө харж байснаасаа илүү тод хараад ч байх шиг санагдана.
Мөн нэлээн хэдэн өдөр ингэж суусны дараа хүн амьсгалж байгаадаа маш их талархаж эхэлдэг.
Ингэж бясалгал хийх нь оюун санааг амрааж, анхаарал төвлөрлийг дээд зэргээр сайжруулдаг. Мөн өөртөө итгэх итгэлийг дээшлүүлнэ. Жижигхэн зүйлд зүрх сэтгэлээсээ талархаж сургана. гээд тоочиж байршгүй сайн талтай. Зүгээр л нэг удаа ч болов суугаад үзээрэй. JOY DE VIVRE-д хүргэнэ шүү.
Ингэж бясалгаж сурсныхаа дараа та нар өөрсдийнхөө өмнө нь элдэв хэрэггүй зүйл их бодож өөрийгөө зовоодог байснаа хараад инээд чинь хүрэх вий.
Би гэхдээ одоо унтахын өмнө 5 минут л бясалгадаг болсон ба элдэв сэтгэл санаа зовоосон, сэтгэл гутралын зүйл тохиолдсон үед илүү удаанаар, илүү олон давтамжтай бясалгадаг.
Ер нь та нар бясалгаж сурвал хүн өөрөө өөрийгөө зовоодгийг, зовлонгийн шалтгаан үнэн, гатлах нь үнэнийг л их ойлгоно доо. Будда минь гэж,
Амьсгалж байгаагаа анхаарч чадахгүй байгаа бол амьдарч байгаагаа хэзээ ч анзаарахгүй байсаар өнгөрнө шүү.
Мөн амьсгалаа дээр хэлсэн шиг мэдрээд сурчихвал өөрийн бие сэтгэлийг илүү сайн мэдэрч сурдаг ба бүжиг, хөгжим, зохиол, зураг гэх мэт бүтээлч ажил хийдэг хүмүүст өөрийгөө чагнахад нь их тустай. Өөрийнхөө өдөржин боддог бодлуудаа бясалгалын тусламжтай гаднаас нь ингээд харчихвал өөрийнхөө мөн чанарыг ойлгож, өөртэйгээ илүү дотно танилцана.
Эгч нь гэгээрэхээр шийдсээн. Хэхэ
Мөн бүр яахаа мэдэхгүй байвал playstore-д үнэгүй байдаг
let’s meditate app, smiling mind app зэргийг ашиглаарай. Би let’s meditate-Г ашигладаг. Үнэгүй олон сонголттой бясалгалуудтай.
Мөн амралтын аль нэг өдөр заавал өөртөө me time буюу өөрөө өөрийгөө л анхаарч халамжлах хэдхэн хором гаргаж сураарай. Энэ амьдралыг чинь илүү утга учиртай, өөртөө итгэлтэй болгодог шүү.
Бүх эмэгтэй хүн чинь ХҮН шүү дээ, ээж л байх гэж ч юм уу, эхнэр байх гэж ч юм уу, гэр орноо өөд нь татах гэж ч юм уу төрөөгүй. Амрах эрхтэй, хонгор минь.
МММдадада, хайрууд минь, сайхан амраарай
CHEERS and MERRY CHRISTMAS