БУДААГҮЙ МЭТ БУДАЛТ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Шинэ жил болох гээд та хэд бөөн гоо сайхан яанаа, платье яанаа, юу өмсөнө өө гээд л гүйж байгаа байлгүй.
Тийм болохоор би нэгэн будалтын зөвлөгөө өгдөг япон блоггерыг танилцуулах гэсэн юм. Цаашдаа өдөр тутамд чинь ч хэрэг болж магад. Би өөрөө тод будах тун дүргүй ба аль болох франц эмэгтэйчүүдийн хичээгээгүй харагдуулахын тулд хичээсэн гоо сайхныг эрхэмлэдэг хүүн. Тиймээс будаагүй юм шиг хэрнээ гоо сайхныг тань улам тодруулж, өөг хэрхэн дарах тухай заадаг хэдэн хүмүүс youtube сувгаар дагадаг юм.
1. @nanasansbeauty/ instagramm дагаарай. Энэ япон блоггер мааш гоё арьстайн дээр мааш цэвэрхэн гоё будалтууд заадаг. Би хувьдаа түүн шиг тунгалаг арьстай болохын төлөөнөө л явдаг хүүн. хэхэ Түүний youtube дээх суваг бол nanasansbeauty гэсэн нэртэй байгаа. Түүний yooutube-с илүү инстаграм нь идэвхтэй ажилладаг ба мааш олон зөвлөгөө, туршилтууд бий шүү. Миний эрдэнэсийн сан л гэсэн үг.
2. Мөн Франц эмэгтэйн гоо сайханд суралцахыг хүсдэг бол Youtube дээр Violet Grey -г subscribe хийгээрэй. Түүний будалтын хичээл, тэр өөрөө ч бас бүхэлдээ франц.
3. Мөн арай суларсан арьстай, нас тогтсон эмэгтэйчүүдийн энгийн будалтын талаар сонирхож байвал youtube дээр Lisa Eldridge -г дагаарай. Тэр мөн л маш энгийн эвтэйхэн будалтууд заадаг ба нэг тийм намбалаг гоё мэдрэжтэй. Ээж нартаа л зөвлөмөөр… Хэхэ
Энэ мэт та нар сайн хайвал будалт, гоо сайхны талаар сая сая хичээлүүд үнэгүй байдаг шүү интернэтэд.
Би өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу дээрхүүд шиг энгийн хичээгээгүй төрх бүрдүүлэх талаар зөвлөгөө өгдөг хүмүүсийг л дагадаг юм. Таалан болгооно уу.
Бүх үнсгэлжингүүд минь шинэ жилийнхээ үдшээр бүхнийг алмайруулчихаад 12 цагаас өмнө харихаар яарахдаа өрөөсөн гутлаа шатан дээр сугалж үлдээхээ мартав аа!
Бүх л гоо сайхныг та нартаа хүсэн ерөөе.
CHEERS and MERRY CHRISTMAS.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet