Боловсролтой мангас

expert.bunny
3 min readApr 19, 2021

--

Жоохон байхад манайх гэдэг айл угсармалын том өрөөний бүтэн хана дүүрэн номтой, тэр нь яг л алтанбулаг хивс өлгөсөн мэт таазнаас шал хүртэл үргэлжлэн эрээлжилж харагддагсан. Ах маань тэр номын санг хэддүгээр ангидаа дуусгасан ч юм бүү мэд. Манай ээж аав уншиж нэг их үзэгдэхгүй ч ах л үргэлж номтой. Агаа ариун цэврийн өрөөнд зузаавтархан ном бариад орвол тэр өдөртөө бараг гарч ирэхгүй. Хэхэ

Тэр номын санг дуусгах байтугай, ном бүрийг хэддэхээ уншиж байгааг ч бүү мэд. Нэг тийм нандин дурсамжууд. Тэр их ном одоо хаачсаныг бүү мэд. Бид хэд л үрэн таран хийсэн байх. Хэхэ. Аймгийн номын сангаас дутахгүй тэр их номыг идчихсэн айхавтар улс шүү. Хэхэ

Тэгээд би агаагаас “Яаж би тань шиг бүх номыг унших вэ?” гээд асуудаг юм аа. Одоо бодоход, тэнэг юм асууж л байдаг. Хаха. Тэгсэн агаа өөдөөс “Орчлонд нэг ч ном уншаагүй хүн дээр үү? Нэгхэн ном уншсан хүн дээр үү?” гэж асууж байна. Би ч бодож, бодож “Гүй ээ яваж нэг ч болов ном уншсан хүн дээр байх байлгүй дээ” гэсэн чинь,

Noooo, Нэг ном уншсан хүн гэдэг хамгийн аюултай хүн. Учир нь тэр хүн амьдралыг ганцхан уншсан номоороо харж явдаг юм. Харин түүнээс нэг ч ном уншаагүй хүн нь дээр, гэж билээ.

Үүн шиг яг одоо энэ нийгэмд нэгхэн ном уншсан хүн шиг, дээд дунд боловсролтой хэрнээ хүн биш адгууслаг хүмүүс их болжээ. Боловсрол хүнийг хүн болгодог гэж боддог мал сүрэг. Хүн болоогүй, болохгүй тийм хүмүүс. Тэгснээ хуураад авсан юм уу, сураад авсан юм уу нь мэдэгдэхгүй боловсролтой. Дээд сургууль төгссөн хэрнээ тооны процент олж мэдэхгүй, бичиг усгийн дүрэм байхгүй, өөрөө мэдэхгүй зүйлээ интернэтээс ч хайж мэдэхгүй тийм хүмүүс. Өнөө том машин унаж, том ярьж хол сэтгэхийг уриалах хэрнээ үр хүүхдээ анхаарч, эхнэрээ ч хайрлаж мэддэггүй хүмүүс. Эхнэрээ жаргааж чадалгүй хамаг үсийг нь зулгартал мөлжчихөөд ханахгүй, айлын охин зулгааж явдаг тийм нэг мангас болсон хүмүүс.

Эдгээр хүмүүс өнөө агаагийн хэлдэгээр, хамгийн аюултай хүмүүс. Хэн юу хаана хүрэхээ мэддэг юм шиг бурах атлаа хаанаас хэн юуны ачаар ингэж яваагаа санахгүй муйхарлаж мэдэх хүмүүс. Айхтар хүмүүс.

Ийм мангасууд everywhere. Тиймээс боловсрол гэдэг нь хүнийг хүн болгодог юм биш. Хүн чинь хүн байж байж сая бүхнийг хүртдэг жамтай бүлгээ.

Ээж:
Хүн өөрийн чаддаг зүйлээ л маш сайн хийх хэрэгтэй. Мал малладаг хүн малаа сайн маллаж, ногоо тарьдаг хүн ногоогоо сайн тарьж, жолоо барьдаг хүн машинаа сайхан арчилж унаж, шал угаадаг хүн шалаа сайн угааж, ээж хүн хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлж, сайхан инээдэг бол үргэлж инээж, сайхан дуулдаг бол уяртал дуулж зүгээр л сайн чаддаг зүйлээ л сайхан тултал нь хийдэг байх хэрэгтэй. Энэ манай тэрний хүү их ажилтай сайн хүү. Малаа бүр нэг сайхан маллана. Хүүхдүүдээ төвд сургуульд явуулна. Залуу хүн ингэж л сайхан амьдрах хэрэгтэй. Зүгээр л мөрөөрөө сайхан амьдрах сайхан шүү дээ.

Эгэл жирийн, тайван сайхан, зө шударга амьдрах хүсэлтэй бидэн шиг хүмүүс энэ улсад амьдрахад улам л хэцүү болсоор байна.

Тэсээрэй, ядаж би байгаа шүү. Хаха

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet