Би дахиад таны хүүхэд болж төрөх үү?

expert.bunny
2 min readJul 25, 2019

--

Хүүхэд насны ээж аавтайгаа элэг бүтэн хамт өнгөрүүлсэн дурсамжууд бол мөнхийн ус. June

Манай хүү нөгөө шинэ үеийн кристал юу юу ч билээ, тийм хүүхэд байх. Их эмзэг мэдрэмтгий нарийн харьцах шаардлагатай хүү байдаг юм. Бид 2-ын харилцан яриа иймэрхүү:

Хүү: Ээж ээ, хүн ер нь үхээд хаашаа чвдаг юм бэ?

Ээж: Сайн мэдэхгүй ээ, ээж нь үхэж үзээгүй болохоор тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ дахиад өөр шинэ хүн болох аян замд гардаг юм.

Хүү: Тэр нь хол уу?

Ээж. Биднээс холын холд байдаг замаар явсаар байгаад буцаад бид нар амьдарч байгаа энэ ертөнцөд эргээд өөр нялх хүүхэд болоод эргээд ирдэг байхгүй юу?

Хүү: Та ч бас үхвэл тэгэх үү?

Ээж: Тэгнэ.

Хүү: Би ч байс тэгэх үү?

Ээж: Тэгнэ.

Хүү: Тэгвэл би дахиад төрөхдөө дахиад таны хүү болж болох уу?

Ээж: Тэгж дахиад ээжийнхээ хүү болж төрөхийн тулд одоо хичээлээ сайн хийж, ээж аавынхаа үгэнд сайн орж, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, элдэв зүйл авна гэж шунахгүй, найздаа сайн найз, дүүдээ сайн ах байгаад байвал дахиад төрөхдөө хүссэнээрээ ээжийнхээ хүү болж төрдөг юм.

“Сая сая жил эх үр байхын төлөө, сая сая жил сайн хүн л байх хэрэгтэй” гэдэг бурхны сургаалд итгэе.

Сая сая жил ээжийнхээ охин, эсвэл ээжийнхээ ээж болж төрөхийн тулд би гэгээрэх ёстой бол гэгээрнэ ээ. Баяртай уулзах өдрийн төлөө сая сая жил сайн хүн байя. Ээж ээ, миний хөөрхөн ээж ээ…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)