БИЕИЙН АРЬС АРЧИЛГАА 1

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Биеэ сайхан гуужуулаад brand new body-Той болсон бол одоо сайхан чийгшүүлж, чийгээ барих тос түрхэж таарна.
#bodyessence
Миний хамгийн өндөр ретингээр санал болгох бикийн тос бол хайрт зөгийн балны найрлагатай SKIN FOOD HONEY BODY ESSENCE.
Хэрэглэх болсон шалтгаан: Улирал солигдоход арьс маш ихээр хуурайшсан бөгөөд удаан хэрэглэсэн Ив Роше тос тасарсан чинь бусад тос таарахгүй байсан. Гол нь сайн чийгшүүлэх зорилготой хэрэглэж эхэлсэн. Би өмнө дурьдсанчлан хуурайгийн хуурай арьстай учир усанд орох бүртээ заавал тос түрхдэг юм л даа.
Хэрэглэсэн хугацаа: 2 гаруй жил. Сүүлийн үед харин гадуур тасарчихаад essence нь олдохгүй байгаа.
Бүтэц: Доор зурагт үзүүлсэн гол орцуудтай, гелэн бүтэцтэй.
Үнэр: Зөгийн балны үнэртэй.
Савлагаа: Том жижиг хоёр янзын сонголттой савлагаатай.
Хэрэглээ: Нэг их хурдан дуусдаггүй боломжийн, бусад Ив Рошетой төстэй л хэрэглэгдэнэ.
Үнэ: 25–35 k гэж байгаа. Савлаагаанаасаа шалтгаална.
Үр дүн: Үнэхээр сайн чийгшүүлдэг. Эхний хэрэглээнээс л арьсанд маш хурдан шингэж, зөөлөрч байгааг анзаарна. 7 хоногийн дараа та биеийн арьсаа маш сайн чигшиж байгааг бүрэн мэдэрнэ. LHAMOUR гуужуулагчтай хамт хэрэглэж байхад торгомсог арьс бүрэлдэнэ шүү дээ.
Оноо: 10-с 9.5 Оноо өгье. Импортын бүтээгдэхүүн болохоор олдохоо байчих үе бий.
Савантай нь хамт хэрэглэх үгүй нь таны сонголт. Би бол заримдаа савантай нь, заримдаа өөр савантай л хэрэглэдэг юм.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet