АЯЛАЛЫН ИД ШИД

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Би бас нэгэн туршлагаа хуваалцья аа.
Өнгөрсөн 5 сард найзуудтайгаа Бээжин аялсан юм.
Зорилго нь
1. Завгүй амьдралдаа өөр хэмнэл, өөр мэдрэмж оруулах. Дурсамж бүтээх
2. Great wall international festival — д оролцох. Энэ нь Coachella эдрт амждаггүймаа гэхэд нэг ч гэсэн олон улсын хөгжмийн фестивальд орж үзэх байсан юм. Тэгээд энэ 5 хоногийн аялалд юу үзэж туулснаа сонирхуулья.
Сайн мэдээнээс эхлэе.
1. Бидний хэдэн Монголчууд ядуу тарчиг ч гэлээ Хятадтай ойр оршдогийнхоо хувьд аялах ямар их маршрут Хятад улсад байгааг аяллаа төлөвлөж байхдаа мэдэж авлаа. Бүр маааш их. Хятадаар аялж дуусахад дэлхийн талыг туулсан мэт болохоор санагдсан шүү нээрээ. Газар бүр, муж бүр нь өөр өөр хоол, өөр өөр ястнаас бүрдэх нь үнэхээр сонирхолтой. Мөн Бээжин өдөр ирэх тусам орчин үеийн хот болон хувирч залуус нь дэлхийн хэмжээний болж байгаа нь ч сонирхолтой. Тиймээс бидний spot Бээжин байлаа. Хямд бөгөөд ойрхон.
2. Бидний бас нэгэн зорилго бол хамгийн хямдаар байсан тул бүх л хямдаар явах, захиалах зарчмуудыг баримталж туждаа газраар явсан. Мөн бүх л early bird захиалгын журмаа баримталж бүх буудлын, фестивалийн билетээ эрт захиалж авсан нь энэ аяллыг үнэхээр хямд болгосон шүү. Гол нь нь л төлөвлөгөө юм билээ.
3. Бид хятад хэлгүй ч бүтэн ойлголцоод яваад болоод л байсан. Мөн бидний очих фестивал олон улсынх байсан тул үнэндээ хэлний бэрхшээл огт гараагүй.
4. Буудлаа метроны буудал, Санлитунтай ойр захиалсан тул Бээжинд такси бараг хэрэглээгүй. Харин нэг найзынхаа буудалд хүрэх гэж л таксинд суусан юм байна.
5. Бээжингийн метро үнэхээр боломжийн. Хаашаа ч явсан хямд чанартай, найдвартай. Хүний 20 юанаар суудаг санагдаж байна. Хамгийн хямд. Бид нар хүрэх газрынхаа метроны буудлыг googlemap -с хайж нэрийг нь олоод METROMAN app дээр хүрэх, суух чиглэлээ оруулаад буух суух gate-үүдээ хараад тэмдэглэж аваад яваад байсан. Алхахдаа offline ажилладаг MAPSME хамгийн шилдэг нь юм билээ. Ер нь төөрөөгүйдээ.
6. Бид эхний өдрөө Санлитун-д chill-рэх. Манайхан Санлитуныг мэдэхгүй хүнгүй л байлгүй. Бид нар үнэн зорилгоо биелүүлж чадсаан.
7. Хоер дох өдрөө Beijing Art Street зугаалж инста зургууд авхуулах байлаа. Зорилго бүр маш сэтгэл ханамжтай өндөрлөсөн. Хамгийн таалагдсан нь энэ ART STREET байсныг онцольё. Хятад улс зүгээр л энэ артуудаа дэмжээд бүтэн жуулчин татаж байгааг хараад бахдах гайхах зэрэгцээд ангайж явсаар байгаад л таарсан даа. Тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь гадаад хүмүүс байсан шүү. Бас тэр бол үнэхээр инста зургийн газар…
8. Гурав дахь өдөр алхаж Санлитунд өглөөний цайгаа уучихаад өнөөх Great wall руугаа shuttle bus-р явлаа. Энэ bus эдр нь бидний захиалсан билетэнд багтсан байсан юм. За энэ фестивал хэтэрхий өндөр хүлээлттэй байсан болоод ч тэр үү сэтгэлд огт хүрээгүй ээ. Гэхдээ л бүтэн өдөр great wall дээр бүжиглэснээ бодохоор одоо ч инээд хүрээд байна. ХАХА. ЭНэ гэхдээ манай PLAYTIME-н хаана ч хүрэхгүй. Амлая. Манай PLAYTIME хажууд нь юун наадам, юун цагаан сар юм билээ шүү.
9, Бээжин, ер нь Хятадын хаана ч очсон агаарын акробот ч юм уу ший жүжиг ч юм уу тоглолтыг заавал үзэх хэрэгтэй. Ийм тоглолт үзээд Хятад ямар том агуу гүрэн болохыг илүү их ойлгоно. Харин бидний үзвэр ший гэж гурилдаж өгдөгийг ч бас. хэхэ
10, Бээжингийн хотын захаарх хуучин town -р заавал зочлох хэрэгтэй бас. GUBEI WATER TOWN ч юм уу. Бүтэн chill+different feeling.
9. Буцахаасаа өмнө мөн л Санлитунаар chill-рээд буцах замдаа алдарт Бээжин нугасаа идэж үзээд ирсэн дээ.
Энэ аялал фестивалаас гадна үсрээд л хүний 500к болсон байх. Фестиваль нь дангаараа 200к хавьцаа байсан байх аа.
Юутай ч маш хямд бүтэн дурсамжтай аялсаар ирсэн болохоор хүн бүхэнд ярьмаар санагдаад байгаа юм. ХЭЭХ.
Хамгийн чухал нь санаа нийлсэн найзуудаараа явсан болохоор бүх зүйл үргэлж инээд хөөр, баяр баясалтай байсныг онцольё.
Бээжинд аялсан аяллаас сурсан зүйл гэвэл
1. газраар машинд сууж хил гарна гэдэг ёстой хүсэлтгүй зутраасан зүйл байна билээ. Дараа явбал энэ асуудлыг шийдэж явмаар санагдсан.
2. Буудал тухтай, үзэх очих газруудтай ойрхон байх бүх асуудлын 80 хувийг шийддэгийг бүрэн харсан даа.
3. Ер нь бол их аюул багатай дажгүй санагдсан шүү. Харин хэт оройтох хэрэггүй. Бид нар Санлитунаас нэг найзынхаа буудал руу очих гэж таксинд суутал тойроод яваад байсан. Энэ мэт булхай, худал зүйлс шөнө оройн цагаар л байдаг юм билээ шүү. Аль болох эрт босоод оройтохгүй байхыг хичээх хэрэгтэй юм билээ.
Мөн баар цэнгээний газрууд нь хэрхэн хүний мөнгийг саах вэ гэдэг дүрэмтэй болохоор аль болох үүнээс холуур байх хэрэгтэй юм билээ. Бид хэд нэг pub шиг газар сууж пиво уугаад байж байтал нэг цонхны цааны учиргүй хагас нүцгэн хүүхэн бүжиглээд унадаг юм байна. Тийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ? Бид хэд чинь хэлгүй юм чинь. Тэгсэн гараад тооцоогоо хийх гэтэл ширээний мөнгө эдр гэж авдаг болоод явчихдаг юм даа. Энэ хэсэг бол үнэн сурчихсан газар байна билээ. Ийм газар суухгүй байхыг хичээмээр юм билээ.
4. ART STREET шиг олон олон музей, галлерей байгаа гэж бодохоор л хорхой асаад байсан.
5. GREAT WALL festival бол биш шүү нээрээ. Манай PLAYTIME л гоё.
6, Хятдын хамгийн хялбар зүйл метро л байсан даа. МЕТРО МЕТРО
7, Дэлгүүр хэсэхгүй байх төлөвлөгөө бол аяллын цөм байсан. Энэ санаа хамгийн зөв шийдвэр байсан даа. Мөн хамгийн хямд болгосон.
Одоо бид хэд дараагийнх нь хаашаа юу байх тухай л ярьсаар байна. Төлөвлөсөөр л…
8, Хамгийн чухал нь төлөвлөгөө. Эрт захиалах тусмаа хямд гэдэг үнэн. Өө нээрээ буудлаа airbnb -р захиалсан шүү.
Энэ аяллаас хойш хямд төсвөөр зутрахгүйгээр хөөрхөөн под хийгээд явж ирж болоод баймаар санагдаад явичхсан шүү, нээрээ
Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet