Аялалдаа-2
Хүн бүр л аялах дуртай. Ийм цөвүүн цагт аялах хоббитой байх эрх чөлөөт ард иргэд гэдэг хэчнээн сайхан хэрэг вэ?
Гэхдээ аялал гэдэг дотроо маш олон янз. Хөдөө хээр, эх орондоо аялах, гадаад улс оронд аялах, ганцаараа аялах, олуулаа аялах, гэр бүлээрээ аялах… гээд бүгд хоорондоо их өөр.
Би ном мом бичтэлээ аялаж, нүд тайлсан нь биш ч гэлээ, хэрэг болж юун магад гээд л бичиж байна. Ойлгоорой.
Миний бодлоор аялах төлөвлөгөө гаргахын өмнө хэдэн чухал асуулт бий.
- Хэнтэй? Энэ их чухал асуулт. Би бол ерөнхийдөө олны дунд ч ЗЭН байрлалаа аваад тусгаарлагдаад, ганцаараа байж чаддаг нөхөр болохоор ганцаараа аялах яавч миний зүйл биш шиг санагдаад байдаг юм. Олны дунд ч ганцаараа байж чаддаг байж юу хайж ганцаараа ч аялах юм? хэхэ. Тэгснээс надад хамгийн сонирхолтой санагддаг, сонин мэдрэмжүүд өгдөг хүмүүсийн дунд аль болох удаанаараа байх нь чухал байдаг юм. Харин зарим хүмүүс бол маш их харилцаанд орж байдаг, тэрэндээ төөрч бариад хэцүүддэг, зорилго чиглэлээ марттал олонтой бужигнадаг эдр хүмүүс бол магад ганцаараа аялаж өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгцээ үүсдэг байх. Би бол бүр залхаж гүйцсэн хүүүн. Хэхэ. За энэ талаа сонгосон бол яг хэнтэй аялах хэрэг вэ? Миний бодлоор, жаахан туршлагаар маань хамт аялсан найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ илүү дотно, илүү ойр, илүү нягт холбоотой болоод байх шиг санагддаг юм. Тиймээс илүү ойр байхад тухтай хүмүүстэйгээ аялахыг би илүүд үздэг. Мөн бидний багад ээж аав маань аялалд их авч явдаг байсан нь гэр бүлийн цаг гаргаж амждаггүй, хүүхэдтэйгээ ч таарах завгүй ажилладаг залуу хосуудын төлөвлөгөөт зүйл байсан байх. Хэхэ. Өнөө еврэй хүмүүс хүүхдээ хүмүүжүүлдэг арга ухааны нэг шүү дээ. Тэд нар л манай аав ээжээс үлгэрлэж энэ номыг бичсэн байх гэмээр санагддаг шүү. Хэхэ. Харин зарим хүмүүс ганцаараа аялангаа огт танихгүй хүмүүстэйгээ танилцаж, орчноо сольж өөрийгөө сорьмоор байна аа гэдэг. Би бол үүнээс их өөр хүн. Хэр баргийн огт танихгүй хүнтэй танилцангуутаа дотносож бариад, нэг аяганаас хоол хувааж идээд эдр байдаг төрлийн хүн биш. Харин ойр тойрны тухтай хүмүүстэйгээ зууралдаж тэднийг улам илүү таньж, улам илүү дотносохыг л эрмэлзэгч. Хүн гэдэг чинь их сонин. Өчнөөн олон жил хамт амьдарсан ч, өчнөөн жил өвөр түрийдээ ортол ойр найзалсан ч өмнө нь харж байгаагүй сайн зан чанар, сурах зүйлсээр дүүрэн л байгаад байдаг юм шиг санагддаг юм. Тийм болохоор би бол хэнтэй гэхээр, гэр бүл, найз нөхөд ойр тойрны тухтай хүмүүстэйгээ л аялах сонголтыг хийдэг төрлийн хүн. Харин та?
- Хаашаа? Энэ аюулт өвчин гарахаас өмнө манайхан дотоодын аялалыг авч хэлцдэггүй байлаа. Бүгд л чадал нь хүрвэл арай жаахан хол гишгэж үзэхийг хүснэ. Юу нь буруу гэж? Гэхдээ хаашаа аялахаа сонгох сонголт ихэвчлэн зунаараа удаан байдаг л орнууд байдаг нь нийтлэг. Хэхэ. Монгол шүү дээ. Зунгүй шахуу улс чинь арга ч байж уу? Бас санхүүдээ таарна гэж юм бий. Хэхэ. Азаар гэх үү, эзээр гэх үү дотоодын аялал жуулчлал энэ онд их өсч байх шиг байна. Гэхдээ л хаа ч байсан юм дээ. Өмнөх онд ирдэг байснаас нь хэдхэн хувиар их зочид ирэхэд л даацаа дийлэхгүй баларч байна даа, хэдүүлээ. Удахгүй суралцаад, мөнгөжөөд сайхан болчих байх өө. Дотоодын аяллын амин чухал шийдвэр чинь цаг агаараас шууд хамааралтайг мартаж болохгүй. Монголдоо хаашаа ч явах байсан тухайн газрынхаа цаг агаарын урьдчилсан мэдээг заавал шалгаж харж байгаарай л гэж захья даа. Ямар ч их чин зоригтонгууд үерт урсав. Бурхан минь.
- Хэзээ? Тааллаараа
- Хэрхэн? Дотоодын аялалд бол 2 сонголт байна. Хэрвээ та ор дэвсгэр голдоггүй, хээрээр гэрээ хийж чадах нэгэн бол хээр майхнаа зоогоод цайгаа чанаж уугаад явж болно. Эсвэл зорьсон амралтдаа эртнээс захиалгаа өгөөд байгалийн сайханд гэр амралтууддаа тухалж болно. Харин гадныхны аялалын энэ хэсгүүд их сонирхолтой санагддаг. Солонгосчууд бол хоолны эрлэгүүд. Тэд зүгээр л маш сонин, их мах шарж идэх гэж юм уу, хачин жигтэй халуун ногоотой шөл уухын тулд хил давахад ч бэлэн улс. Тэд манайд ирэхгүй байх аа. Хэхэ. Манай хоолны соёл маруухан шүү дээ. Грек, Франц чиглэл рүү болохоор гайхалтай интерьер тохижилттой наран шарлага, бассейн бүхий тансаг зэрэглэлийн амралтыг чухалчлах жишээний. Би бол гадагшаа явбал, нэгт нийтийн тээврээр нь зорчих, хоёрт нэг сонин зүйл хийж үзэх /өндрөөс үсрэх, нисэх, авирах юу ч юм/, гуравт урлагийн ямар нэг газраар/галлерей, театр, кинотеатр/ зочилж үзэхийг хүсдэг. “Энэ нэг сумаар олон туулай буудах” гэдэг яг Монгол хүнд л байдаг зан байх аа, гэхгүй юу. Хэхэ
Би үүгээр юу хэлэхийг хүссэн бэ? гэхээр эцсийн эцэст ер нь аялал ч гэсэн өөрийг чинь өөрт чинь танилцуулаад, ойлгуулах гээд байгаа арга хэрэгсэл шүү дээ. Түүнээс хамгийн тухгүй байдалдаа хүчээр орчихыг хэлэхгүй. Тиймээс хаашаа, хэнтэй, яаж ч аялсан бай тэр нь чамд л хамгийн тухтай байх ёстой. Чамд ямар хоол таалагддаг юм, ямар орон дээр тухтай унтдаг юм, юу өмсвөл эвтэйхэн байдаг юм, амралтын газрын юуг нь илүү чухалчлан хардаг юм, ямар дуу сонсвол тухтай байдаг юм, ямар сэвдээр санаа нийлдэг найзуудтайгаа зугаатай байдаг юм, ямар тоглоом тоглодог юм, ямар өнгөнд дуртай юм, яг яамаар байна?
Энэ бүхнээс чинь л юу авч явах, ямар хувцас бэлдэх, дэрээ авах уу болих уу, хоолны хэрэгсэл авах уу, үлдээх үү, байшин авах уу бохь авах уу гэдэг чинь хамаарч байгаа юм шүү дээ.
Жич: Дээрх зургийг гадаадын нэгэн блоггерын “Монголд аялахдаа юу авч явбал дээр вэ” гэсэн нийтлэлээс хуулсан ба түүний нийтлэлийг эндээс уншина уу.
Have fun all,