АРЬС ХУУЛРААД БАЙНА?

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Сайн уу даа хонгоруудаа,
Асуулгууддаа хариулж дуусгана аа энэ долоо хоногт. Хэхэ
Өнөөдөр гарын арьс хуулраад байгааг яах вэ? гэсэн асуултад хариулья. Надад гоё гартай, том том хумсны тольтой, урт сүмбэн хуруутай, хэзээ ч хүнд хүчир ажил хийж үзээгүй байх гэмээр бурхан Буддагийн гартай залуучууд таалагдаад байдаг шд. Сонин. Яагаад ч юм гоё гартай хүн гар шигээ гоё сэтгэлтэй байх юм шиг санагдаад байдаг юм. Хүүхэлдэйн кино шиг сэтгэж байна уу би? Хэхэ
Гарын арьс хуулрах хэд хэдэн шалтгаан бий.
1. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарвал гарын арьс, ялангуяа өндөг хуурайшиж, арьс нь хуулардаг. Мөн хордлого авахаар алганы арьс хуурайшдаг.
2. Арьсны өвчин байж болно.
3. Харшлах. Ямар нэг гараараа хүрсэн зүйлээс харшилдаг хүн байвал гарын салаан завсрах арьс хуурайшиж хуулардаг.
4. Хумсны эргэн тойрны арьс хуулрах. Энэ нь маникюр буруу хийж, хумсны махыг буруу чиглэлд авснаас юм уу, маникюрын үед ариун цэьрийн шаардлага хангагдаагүйгээс болно. Мөн Хумсаа буруу авдаг, маш их хумсаа янзлуулдаг хүмүүст илрэх нь бий.
Одоо тэгэхээр дээрх шалтгаануудаас үүдэн хэрхэн арга хэмжээ авах тухай дугаар бүрийн ард тайлбарлая.
1. Би хөдөө ирж ажилласнаас хойш алга, өндөгний арьс эхэндээ маш их хуурайшиж хуулрав аа. Би ч айгаад… Тэгээд интернет ухаж байгаад ходоодноос болсон байж магадгүйг мэдээд хоолондоо огцом анхаарч орой бүр өнөө алдарт таргаа зооглоод хоёрхон хоногийн дотор хуурайшаад байсан нь зүгээр болчихсон. Үнэхээр ходоодны хямрал байсан байна билээ. Би өмнөх бичлэгт хэлж байсан даа ходоодны хямралд сүү цагаан идээ их сайн нөлөөтэй юм билээ шүү гээд. Та нар бас туршаад үзээрэй. Бүр намдахгүй бол мэргэжлийн эмчид хандаарай.
2. За үүнийг бол эмчид хандахаас өөр арга ухаан алга аа.
3. Энэ бас надад тохиолдсон юм. Хөдөө ирээд гартаа бараг цаг тутамд зориулалтын гар ариутгагч спирт цацаад байтал түүнээсээ харшлаад гарын салааны арьснууд хуулраад эхлэхээр нь 00 орохдоо л гараа ариутгаад эхэлсэн чинь зүгээр болчихсон. Би ихдүүлсэн юм шиг байна билээ. Тэгэхээр гартаа тохирохгүй тос, цацлага хэрэглэвэл гарын салааны арьс хууларч, нимгэн арьстай шууны хэсгээр харшлын хавдар гардаг юм билээ.
4. Энэ яюдал надад бага байхын л байдаг. Миний хумс трапец ургадаг болохоор хумс сахны уулзвар байнга л сөрчихдөг юм. Харин хумсны махаа бараг авхуулдаггүй болохоор эргэн тойрны арьс сөрөх нь гайгүй. Ингэж мах сөрөхөд маникюрчид бол махны тос эдр их зөвлөдөг. Би бол махны тосыг хумсны махаа хойш түлхэхдээ л хэрэглэдэгийг сануулчихья. Хэрвээ сүүлд орсон манкераас чинь хойш ийм байдал ажиглагдаад байгаа бол маникюрчинаа солиод үзээрэй. Ер нь махаа ухаж авхуулахыг би нэг их дэмждэггүй юм аа. Харин нэгэнт махаа буруу авхуулж арьс чинь хууларсан бол олив юм уу, наранцэцэгийн тосыг багахаан аяганы ероолд халаагаад хуулраад байгаа хумсны арьсаа дүрвэл их хурдан эдгэрдэг шүү. Мөн ингэж халаасан бүлээхэн тосонд хумсаа дүрвэл хумс маш хурдан ургадаг. Мөн бат бөх ч болдог. Хямд бөгөөд хялбар арга байгаа биз?
Би ер нь олон хямд бөгөөд хялбар аргатай их төсөрхөн амьдардаг хүн юм аа. хаха
Ер нь бол хүмүүс л хүндрүүлж бодоод шаналаад байгаа болохоос биш бүх юм их EASY юм шиг санагддаг шд надаа. хэхэ
За тэгээд эмэгтэй хүний гар, хүзүү хоёр чинь нас сүүдрийг нь харуулдаг болохоор арчлахгүй орхиж яавч болохгүй тул өглөө оройдоо гартаа тос заавал түрхэж байгаарай. Хэрэв хумсны асуудалтай бол hand and nail гэсэн бичигтэй тоснууд илүү дээр байдаг жүү.
Алив, бурхны мутар нумуу хаашааийн, вададада
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet