Ардчиллаа алдвал яах вэ?
Хонг Конг,
Би мэдээгүй, бодож ч үзээгүй сэдэв. Ардчилсан улс байж байгаад, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, хэн чадаж байгаа чадвартай нь хөгждөг, боловсордог, тэгш эрхийг нь хамгаалсан тур засагтай байж байгаад коммунист дэглэмд шилжвэл яах вэ?
Би мэдээгүй, ийм зүйл миний амьдарч байгаа цаг үед тохиолдож байдаг тухай. Харин UBLIFE Б.Саруулын нийтлэл — д санал болгосон кинонуудын зах зухаас үзээд бид нар угаартаж үхэх гээд байгаа ч тэднээс арай илүү жаргалтай үхэх гээд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Тэдний 2 засаглалын дунд утгаа алдаж байгаа, алдагдаж байгаа үеийхнийх нь шаналлын хажууд бидний утаа угаар асуудал биш ч юм шиг, шийдэж ядаад байх юм байгаа юм уу ч гэж бодогдох.
Гэхдээ би энэ Хонг Конгчуудын эх орондоо аз жаргалтай амьдрахын төлөөнөө тэмцэж байгааг нь маш их хүндэлсэн. Гэтэл манай Монголд тийм биш. Бид эх орондоо аз жаргалтай амьдрахын төлөө тэмцдэггүй, хичээдэггүй. Харин энэ газар дордсон бол дордсон чигт нь хаяад өөр газар руу бөөнөөрөө сүрэглэн нүүдэг. Муудсаныгаа хэрхэн сайжруулахад биш, сайн газар хайж олоод суурьших тухай хайгуул хийцгээдэг. (Би ч бас сурч мэдээд ч хэрэг алга, хэрэгцээг нь гаргах газарт очиж ажиллая гэж хааяа боддог оо) Үүнд л Япон, Солонгос Азийн бусад орнууд биднээс түрүүлж хөгжөөд байгаагийн шалтгаан байна.
Бид хэчнээн сайхан юм барьж босгоод ч нэмэр алга. Тордох, дээшлүүлэх, арчлах сэтгэхүйгүй. Сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Жил хүрэхгүй хугацаанд 2 дох Нарантуул болчихно. Дахиад л хэн нэг сэтгэл зүтгэлтэй нь нэг сайхан газар барилаа. Тун удахгүй дараагийн Нарантуул. Ер нь Монголчуудын жинхэнэ төрх бол Нарантуул. Солонгос худалдаачин барааны жижигхэн лангуу эзэмшдэг байлаа гэхэд эхлээд сараалж байснаа, амбаартай болоод удалгүй дэлгүүр болоод нэг л мэдэх нь ээ томоос том Молл болж хувиргадаг бол манайд энэ хөгжлийн хууль эсрэгээрээ үйлчилдэг гэлтэй.
За за, хоосон шүүмж ч яах вэ, хоолны саваа угаах минь. Хоол идсэн бол саваа угаагаад байранд нь тавихаас бүх юм эхэлдэг гэсэн.
Дээрх гайхалтай кинонууд санал болгосон UBLIFE нийтлэлч Б.Саруулд дахин дахин баярлалаа.