АНХААРЛАА АЛДСАН
Өглөө үрчийсэн футболкаа индүүдэж өмсөөд, хам хум яаран сандран гэрээс гарлаа. Хэдий ажлын цаг гэж ягшсан цаг байхгүй ч үргэлж ингэж сандарч гардагаа шийдэж чадахгүй байгаадаа өглөө бүр л дургүй хүрнэ. Хэд хэчнээн минутын өмнө боссон ч гэрээсээ хайран гардаг цагаа наашлуулж чадахгүй байдаг нь сонин шүү. Өдрийн хоолондоо юу идэх вэ?, өглөө ажилдаа юу өмсөх вэ? гэдэг жижигхээн асуултууд хүртэл сорилт шүү. Хэхэ. Иймхэн юманд цаг зарахаас хайран байгаад бодохоос татгалздаг тэдгээр хүмүүсийг мөргөн шүтмой.
Гэхдээ хамгийн инээдтэй нь ингэж үлгэн салган, яарч сандарч байж юу өмсөх, юу идэх, юу зүүхээ бодож шийдэх гэж гашилж байгаа нь жаргалтай ч юм шиг… Жаргалтай сандарна ч гэх шиг… Эмэгтэй хүмүүс ээ гэж?
Ажилдаа яарангуй том том алхлан, эдгээрийг эргэцүүлэнгээ дуртай дуугаа сонсож бясалгаад хүрэх газраа ирлээ. Гэтэл!
“Индүүгээ залгуураас нь салгалуу яалаа?” Бурхан минь, өөрийн ухаан байна уу?
Буцаад гэр рүүгээ явлаа. Индүүгээ салгахаас!
Гэртээ ирээд үзтэл “индүүгээ салгачихаж!”. Бурхан минь ухаан орооч ээ!.
Энэ мэт өөрийнхөө анхааралгүй хийсэн үйлдлүүддээ эргэлзэж машинаа дахин цоожилсон, гэрийнхээ хаалгыг татаж үзсэн, над шиг индүүгээ салгах гэж ажил гэрийн хооронд 3–4 удаа эргэж буцсан тохиолдол хүн бүрд бишгүй бий тэ?
Энэ юунаас болдог гээч? ямар нэг үйлийг хийж байхдаа шаал өөр зүйл бодож байхдаа хүн анхаарлаа алдаж, ухамсаргүйгээр үйлдчихдэг байна. За дээрх жишээ шиг гэр зуурын жижиг сажигхан үйлдэл ч дүүрч. Гэтэл бүх л амьдралынхаа турш ингэж үлгэн салган амьдарвал бидэнд дурсамж үлдэхгүй нь байна шүү дээ? Яалаа? Би амьдарлуу? Яалаа? гэвэл балрав аа?
Далай лам нэгэнтээ хэлсэн байдаг.
Хүн та өнгөрсөнд ч биш, ирээдүйд ч биш, одоод ч биш амьдардаг болжээ гэж.
Аль ч цагт амьдрахгүй хэрнээ цаг үрсэн амьтад!
Тиймээс хоол идвэл хоолоо идэж, ном уншвал номоо л уншиж, ажлаа хийдэл ажлаа л хийж, ногоо тарьвал ногоогоо л тарихыгаа бодож баймаар байна. Үүнийг сургах, хэт их бодлоос салгах, төвлөрөхөд чиглэсэн ном сэтгүүлүүдэд SLOW LIVING гэж юм яваад байгаа юм билээ.
Таашаалтайгаар төвлөрч хийгээгүй бүх үйлдлээ та саная гээд ч санахгүй! Яг л индүүний үлгэр шиг.
Төвлөрье!
ZENNNNN, bunny