АМЬТНЫ ЗУЛЗАГА
“Жилийн дотор чи тэр бумыг олж чадахгүй бол АМЬТНЫ ЗУЛЗАГА”
Энэ бол түүний уриа үг. Нээх хөөрхөн орныхоо таазанд хадчихсан өглөө сэрэхдээ өөрийгөө хурцлаад байдаг юм.
Киноны алдарт амьтны зулзага амжилттай карьер хөөж яваа залуу маань зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж явахдаа хүний үнэт чанар,хайр дурлал, аз жаргалаа гээж байснаа санамсаргүйгээр ухаарч байгаа тухай үнэн хөөрхөн кино байна билээ.
The Suicide forecast
Яагаад та нар энэ киног үзэх хэрэгтэй вэ? гэхээр:
Завгүй… Бүгд завгүй.
Зорилготой. Түүнд хүрэхийн тулд өөрийнхөө үнэт чанарыг гээхгүй байх боломж бий болов уу?
Ажилтай. Ажиллахын тулд л ажиллаж байгаа юу? Амьдрахын тулд ажилласаар байгаа юу?
Сэтгэлээсээ ажиллана гэж юуг хэлдэг бэ? гэхээр
Та нар анзаарсан бол ганцаараа аялдаг, ганцаараа амьдардаг, ганцаараа бүгдийг чадагч байлаа гээд бүх зохиол, кино ший нэг цэгт л дуусаад байдаг даа. Тэр их чамд мэдрэгдээд байгаа аз жаргалаа хайртай хүмүүстэйгээ ч юм уу, хэн нэгэнтэй л хуваалцахгүй бол тэр аз жаргал чинь ганцаардал болж хувираад байгааг… Байсан, байгаа, бүр байхгүй зүйлсээ ч бусадтай хуваалцах нь аз жаргал юм байна аа гэж… Тэр хуваалцаад байгаа зүйл чинь заавал тус, мөнгө, боломж байх албагүй зүгээр л хамт туулж байгаа цаг хугацаанд байгаа юм аа гээд би бичсээр л байгааг…
Амьдрал заримдаа сонин. Яг л гэрийнхээ бүх хэрэглээг нэг дор цуглуулахаар 00н цаас, оо, саван, ногоо, будаа, гурил бүгд нэг дор “аа чиний цалин дуусчихав уу” гэлтэй зэрэг зэрэг дуусдаг шиг ажил бүтэхээ байхаар гэр бүлд ч асуудал гараад,санхүү ч баригдахаа байгаад, хүүхэд ч зэрэг өвдөөд бүр нэг тэсвэр шалгах гээд албаар зохион байгуулсан мэт дордвол бүгд дорддог тэ? Сонин.
Энэ хүнд хэцүү цаг хугацаа нь хэзээ ч дуусахгүй мэт монголын өвөл шиг удаан санагдахыг нь яана. Гэхдээ л бороо орсны дараа заавал нар гарч, өвөл дуусч зун болдог шиг бүх хүнд хэцүүг даваад амьсгаа авах нь үнэн. Бас энэ амьсгаа авалт өвөл шиг туулж барамгүй урт санагддаггүй ч
бид зовлон бэрхшээл, аз жаргалаа аль алийг нь хуваалцдагтаа л амьдралын олон бэрх сорилыг давж гарч чаддаг юм аа.
Энх цаг ирнэ ээ.
Bunny,