“Амжилтыг аз жаргал гэж эндүүрч байлаа” И Жон Сун
Аюулаас ангижруулж өгөөч гэж залбирах бус
Аюулд орсон ч айхгүй хүчтэй байлгаж өгөөч хэмээн залбирдаг байлгаач
Зовлон зүдгүүр бүү тулгараасай гэж залбирах бус
Зовлон зүдүүрийг туулах зоригийг өгөөч гэж залбирдаг байлгаач
Амьдралын талбарт ялагч байлгаж өгөөч хэмээн залбирах бус
Амьдралын талбарт тулалдан ялах хүчийг өгөөч хэмээн залбирдаг байлгаач
Айдас дундаас аварч гаргаж өгөөч хэмээн залбирах бус
Эрх чөлөөний төлөө тулалдах тэвчээрийг өгөөч хэмээн залбирдаг байлгаач.
Рабиндранат Тагүр
Аристотел эд бараа хийгээд тодорхой нэг гарт баригддаг зүйлээр аз жаргал бий болдог юм биш. Мөнгө болон ямар нэг байр, зэрэг дэв надад аз жаргал өгдөггүй гэсэн байдаг. Гэхдээ мөнгөгүйгээсээ болоод хийж чадаагүй зүйлээ мөнгөтэй болж хийж чадсан үедээ бид асар их сэтгэл ханамж мэдэрдэг. Энгийн үед олноороо хүрээлж байдаг найзын үнэ цэнийг үнэхээр ганцаардсан үедээ мэддэг. Гэдэс өлсөхөд нэг аяга хоосон будаа байхад л хангалттай. Жирийн үед оочирлон байгаа үйлчлүүлэгчдийг хараад ядаргаатай хэмээн төвөгшөөдөг бол үйлчлүүлэгчгүй болоод ялааны нисэх сонсогдох үед үйлчлүүлэгчийн үнэ цэнийг ойлгодог.
Бид ажил ч бай, гэр бүл ч бай ямар нэг хүнд хэцүү зүйл тохиолдсоны дараа л ямар чухал болохыг нь мэднэ. Энэ бол бидний жинхэнэ төрх. Тиймээс амьдрал үнэхээр сонирхолтой, талархууштай, санаанд оромгүй зүйлээр дүүрэн байдаг.
Амьдралдаа үл ойшоон буй үнэ цэнэтэй зүйлсийг тань ойлгуулахын тулд амьдралд хүндрэл учирдаг.
“Амжилтыг аз жаргал хэмээн эндүүрч байлаа” номоос
Зохиолч И Жон Сун
Энэ И Жон Сун таалагдаад байгаа. Та нар бусад гоё номуудыг нь ч олж уншаарай.