Аль нь их нь хамаагүй ээ.

expert.bunny
2 min readApr 30, 2023

--

Төрөх гэж байгаа эмэгтэйн харцнаас хэр жаргалтай амьдардаг нь харагддаг шиг… Хүн бүр өөр өөрийнхөөрөө зовлонтой, тэрийгээ дааж туулаад давж жаргаад амьдарч байгаа гэж боддогтоо бүгдийг нь хайрладаг. Бүр төрөхийн үзлэгт цаг дайрч урдуур үзүүлж байгаа ээжид ч ямар нэг учир шалтгаан байсан л байх гэж итгээд чимээгүй харцаараа асуугаад сууж үлдлээ.

Гэтэл, үнэхээр байлаа. Хажуугийн эмч миний нэрийг дуудаад дэвтрээ олохыг тушаатал миний өмнө орсон эмэгтэй 6 сартай жирэмсэн, нөхөр нь автын ослоор өнгөрөөд ажил явдлыг нь өнгөрөөгөөд иртэл авсан цаг нь цуцлагдсан байжээ, хөөрхий. Нөхрийхөө ажил явдлыг жирэмсэн хийж үлдэхээс хэцүү зүйл гэж юу байхав дээ. Жирэмсний ид эрхэлж туньж хүнээр бөөцийлүүлдэг үедээ хэдэн нялх хүүхдээ бас гэдсэнд цохилж байгаа зүрхтэй шимширч үлдэнэ гэдэг… Урдуур минь хар цагаан үггүй дайрахад нь муухай харж зүрхлээгүй өөртөө баярлаж, овоо шдээ хүлээцтэй ханддаг чиний үргэлж зөв шүү гэж дотроо өөрийнхөө толгойг илж байлаа.

Хүн бүр л өөр өөрийнхөөрөө зовж, зарим нь давж гараад жаргаж, зарим нь дунд нь гэлдэрч яваа. Заримынх нь минийхтэй харьцуулахад том, заримынх нь жижиг. Аль нь их, аль нь бага, хүнийх, минийх, чинийхдээ биш, эцэстээ бүгд л амьдарчих гээд л үзээд байгаа. Энэ эмэгтэйн зовлонг над шиг хүлээж авч зүрх нь зүсэгдэх нэг нь ч байгаа. Зүгээр л хүнийх болхоор нь тоохгүй өнгөрөөх хүний хүмүүс ч байгаа. Бас хорвоод муугаасаа сайн нь олон байдаг гэж аав минь дандаа хэлдэг. Тийм ч байх гэж итгэдэг. Бас мэдэрдэг.

Адилхан зовж адилхан амьдрах гэж явааг нь бодоод бие биеэ хайрлаарай л гэж захья даа.

Жич: Төрсний дараах юмнууд хөдлөөд, бас амьдралд нухлагдаад, хүүхдээ тэвэрч үлдээд гээд ойрд туулайных нь сэтгэл санааны байдал тиймхэн байгаа болохоор та нартайгаа бичиж тайвшрахаар эргэн ирлээ. ккк

ӨӨ бас нийтлэл ээ бичээч ээ гэж мэйл, мсж илгээж байсан үнэнч уншигчдаа удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчье.

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.

Cheers,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet