Алхими
Би үргэлж хэр сайн байвал, хэрхэн сайжирвал бид хүсдэг шигээ сайхан амьдрах бол гэж гашилж явдаг юм. Улс төрч биш ч гэлээ, ууланд даяанчилсан гэгээнтэн биш ч гэлээ, хүн юм болохоороо хүсэж хүлээдэг зүйлтэй.
Хүслээс үргэлж доогуур байгаа маань юуных юм бол?
Бүх асуултын хариу мэдээж өөрсдийн минь дотор буй.
Бид л ямар нэг зүйлийг буруу бодож байгаатай холбоотой. Mindset д л асуудал байгаа байх. Чи LV, cucci гүй сайхан харагдаж чадахгүй гэж боддог бол, тиймээ чиний зөв, чи хэзээ ч тэдэнгүй сайхан харагдаж чадахгүй. Чи өөрийгөө намхан тантгар матар гэж бодож байгаа бол, тиймээ чиний зөв, Чи намхан тантгар матар! Чи миний асуудал надаас гаднах, нийгэм улстөрд л байна, сайжрахгүй гэж бодож байгаа бол тиймээ чиний зөв, чи юу ч хийсэн нөлөөлөхгүй. Чи өөрчлөлт хийхэд оройтсон гэж бодож байгаа бол бас л чиний зөв. Чи би тоо физикдээ хэзээ ч сайжрахгүй, юу ч сурахгүй мал гэж бодож байгаа бол бас л чиний зөв. Чи хэзээ ч юу ч сурахгүй.
Энэ бүх бодол чинь, сайн нь муутайгаа зөв болохоор бурхан багшийн сургаалийг жинхнээс нь нэг харах хэрэгтэй. Бодол бүхэн чинь үнэн.
Бас бид өөрийнхөө хүүхдэд өгөхгүй хоолны газар ажиллуулж, өөрийнхөө хүүхдийг явуулахгүй сургууль нээж, өөрийнхөө хүүхдэд уншуулахгүй ном бичиж, өөрийнхөө хүүхдэд олгохгүй боловсролын систем бий болгодогт ч байна. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий” болохоор болдог, болсоор байгаа бүхэнд байна!
Би л ээжийнхээ амьд ахуйд Монголд манай эмнэлгээс мундаг сайн эмнэлэг, ээжээс минь сайн эмч байдаг гэж бодож үзээгүй. Би хэзээд ээжийнхээ эмнэлгээр л үйлчлүүдэг байлаа. Бид өөрсдөө баллетын сургуультай болж өөрсдөө тухтай таатай явах гэж сургууль нээж байлаа.
Хүн өөртөө өгөхгүй хоолоо хүнд хийж өгөх чинь гэмт хэрэг бус уу? Яагаад?
Энэ бүх мундаг хүмүүс өөрсдийнхөө хүүхдийг хэзээ ч явуулахгүй ийм боловсролын системтэй байлгасаар байгаа нь юуны учир? Яагаад? Өөрсдөө эмчлүүлэхгүй гадагшаа явчихдаг эмнэл зүйг байлгасаар байгаа нь яагаад?
Сайжруулж чадахгүй, алдсан, боломжгүй гэж бодож байгаа бол бас л тиймээ чиний зөв, боломжгүй. Харин яагаад болохгүй гэж, адилхан хүн чадаад байхад би яагаад чаддаггүй юм, бид чадна гэж бодож байвал, тиймээ чиний зөв, ЧИ ЧАДНА.
Бүх асуултын хариулт чинь чамд дотор чинь буй за.
Бодоход хүртэл учир бий.
Bunny,